KFC брэнд ДҮҮРГЭ кампанит ажлынхаа хүрээнд оюутан залуучууддаа хичээлийн 1 жилийн сургалтын төлбөрийн дэмжлэг олгох “KFC-ТЭЙ ХАМТ МЭДЛЭГЭЭ ДҮҮРГЭЕ” хөтөлбөрийн шилдэг оюутнууд батламжаа 8-р сарын 18-ний өдөр гардан авлаа.
Дөрөв дэх жилдээ зохион байгуулж буй тус тэтгэлэгт хөтөлбөр МЭРГЭЖИЛ ХАРГАЛЗАХГҮЙ өргөн цар хүрээнд зохион байгуулагдсанaараа онцлогтой. Тэтгэлэгт хөтөлбөрийн сонгон шалгаруулалтыг 2 үе шаттайгаар явуулж, МУИС, СЭЗИС, ШУТИС, АШУҮИС, Отгонтэнгэр, Сити зэрэг дотоодын их, дээд сургуулийн 300 гаруй оюутан материалаа ирүүлж, өрсөлдсөнөөс шилдэг 20 сурагч ийнхүү бүтэн 1 жилийн сургалтын төлбөрийн эзэд болоод байна. Хөтөлбөрөөр оюутан залуусын сурах эрмэлзэл, гаргасан амжилт зэргийг харгалзан дүгнэж шилдэг 20 оюутантай ганцаарчилсан ярилцлага хийж шилдгүүдээ дүгнэжээ.
"KFC-ТЭЙ ХАМТ МЭДЛЭГЭЭ ДҮҮРГЭЕ" тэтгэлэгт материалаа илгээсэн нийт оюутнууд болон шалгарсан шилдэг оюутнуудад хичээлийн өндөр амжилт хүсье!
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна