COP17 “YOUTH FORUM”-ын нээлтийн арга хэмжээ боллоо

O.Аззаяа
44 минутын өмнө

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ын хүрээнд зохион байгуулагдаж буй “Youth Forum”-ын нээлтийн арга хэмжээ боллоо.

Арга хэмжээг нээж Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ж.Алдаржавхлан үг хэлэв.

Тэрээр Монгол Улсын нийт хүн амын 28.6 хувийг 15–34 насны залуучууд эзэлж буйг онцолж, уур амьсгалын өөрчлөлт, ган, зуд, усны хомсдол, газрын доройтол зэрэг сорилтыг шийдвэрлэхэд залуучуудын мэдлэг, бүтээлч сэтгэлгээ, технологийн ур чадвар, оролцоог нэмэгдүүлэх нь чухал болохыг тэмдэглэлээ.

COP17 болон Олон улсын бэлчээр, малчдын жилийн хүрээнд Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамнаас залуучууд, малчид, судлаачид, шинийг санаачлагчдыг холбосон хэд хэдэн арга хэмжээг түнш байгууллагуудтай хамтран хэрэгжүүлээд байна.

Тухайлбал, “Залуу малчдын хөтөлбөр”-ийн хүрээнд говийн бүсийн залуучууд уур амьсгалын өөрчлөлтийн нөхцөлд мал аж ахуйгаа тогтвортой эрхлэхэд шаардлагатай мэдлэг, шинэ технологи, арга хэрэгслүүдтэй танилцаж, өөрсдийн туршлага болон орон нутагт тулгамдаж буй асуудлаа хуваалцлаа.

Мөн Монгол, Япон, Энэтхэгийн залуучуудыг хамруулсан инновацын хөтөлбөрөөр байгаль орчин, хөдөө аж ахуй, орон нутгийн асуудалд технологид суурилсан шийдэл боловсруулж, туршилтын загварууд бий болгосон юм.

Үүний зэрэгцээ COP17-ыг угтан хэрэгжүүлсэн “Silk Road Caravan” олон улсын санаачилга долоон улсыг дамжин Монгол Улсад төгсгөлөө хийлээ. Төслийн хүрээнд олон орны малчид, залуучууд, судлаачид, уран бүтээлчид Монголын говь, хангай, тал хээрийн нутгаар аялж, газар, бэлчээр, ус, малчдын амьжиргаа, уламжлалт мэдлэгтэй газар дээр нь танилцан, туршлага, санал, шийдлээ хуваалцсан юм.

Эдгээр үйл ажиллагааны хүрээнд бий болсон мэдлэг, туршлага, хамтын ажиллагааг цаашид тогтвортой үргэлжлүүлэх зорилгоор Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам холбогдох эрдэм шинжилгээний байгууллага, технологийн компани, хөгжлийн түншүүдтэй хамтран “Бэлчээрийн тогтвортой байдалд залуучуудын оролцоог дэмжих санаачилга” (Youth Rangelands & Resilience Initiative – YRRI)-ыг эхлүүлж байна.

YRRI нь залуу малчид, хөдөө орон нутгийн залуучууд, судлаачид, оюутнууд, инженерүүд, стартапуудыг нэгтгэн газар, бэлчээрийн асуудлаар мэдлэг, туршлага солилцох, шинэ санаа, шийдэл хамтран боловсруулах, бодит нөхцөлд турших боломж бүрдүүлэх зорилготой.

Санаачилгыг дараах дөрвөн үндсэн чиглэлээр хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Үүнд:

  • Залуу малчид, орон нутгийн залуучуудын мэдлэг, ур чадвар, манлайллыг хөгжүүлэх;

  • Залуучуудын шинэ санаа, инновацыг дэмжиж, бодит нөхцөлд туршин, үр дүнтэй шийдлүүдийг санхүүжилт, хөрөнгө оруулалттай холбох;

  • Булган аймаг дахь ШУА-ийн Бэлчээрийн нөхөн сэргээлтийн судалгааны төвийг түшиглэн малчдын туршлага, шинжлэх ухаан, шинэ технологийг хослуулсан шийдлүүдийг турших;

  • Монголын залуучуудыг бусад орны залуу малчид, судлаачид, шинийг санаачлагчидтай холбож, хамтарсан сургалт, судалгаа, туршлага солилцоог өргөжүүлэх.

Монгол Улсад эхэлж буй энэхүү санаачилгын үр дүнтэй шийдэл, сайн туршлагыг цаашид бусад улс оронтой хуваалцаж, олон улсын хамтын ажиллагааг үе шаттай өргөжүүлэхээр зорьж байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХААН Банк Euromoney сэтгүүлийн “БОНЗ-аар тэргүүлэгч шилдэг банк”-аар шалгарлаа 21 минутын өмнө
COP17 “YOUTH FORUM”-ын нээлтийн арга хэмжээ боллоо 44 минутын өмнө
Cop17 цэнхэр бүсэд 15 мянга гаруй хүн бүртгүүлж, 167 улсын төлөөлөгч монголд зочлоод байна 48 минутын өмнө
Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн хэргийг шүүхэд шилжүүлжээ 1 цагийн өмнө
АТГ: 6.5 тэрбум төгрөгийн санхүүжилт олгосон гэх хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлжээ 3 цагийн өмнө
Apple Pay ХасБанканд нэвтэрлээ 4 цагийн өмнө
Э.Батшугар: "COP-17"-ын үеэр эмнэлгийн тусламжийг цаг алдалгүй хүргэх бэлэн байдлыг ханган ажиллаж байна 4 цагийн өмнө
Хоногийн хугацаанд гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн 68 иргэний үйлдлийг таслан зогсоожээ 4 цагийн өмнө
“Back to school” кредит картын урамшуулал эхэллээ 5 цагийн өмнө
Архангай аймагт автомашин уулын жалга руу унаж, гурван иргэн амиа алджээ 5 цагийн өмнө
Туул голд живж байсан хоёр иргэнийг эсэн мэнд аварчээ 5 цагийн өмнө
Хар зүрх уулын тэнгэрийг тайх төрийн ёслол болно 5 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн хойд хэсгээр бороо орж, бага зэрэг сэрүүснэ 5 цагийн өмнө
Голомт банк Монголын волейболын эрэгтэй шигшээ багийн тамирчдыг 200 сая төгрөгөөр урамшууллаа 23 цагийн өмнө
Cop17 улаанбаатар хотноо эхэллээ Өчигдөр
Дэлхийн тавилгын хөгжлийг Монголд нутагшуулж буй The SPACE Furniture Өчигдөр
Голомт банкны кредит картаараа Shangri-La Mall-аас 20%-ийн буцаан олголт аваарай Өчигдөр
Чингэлтэй дүүргийн 61 дүгээр сургууль нарны сэргээгдэх эрчим хүч рүү шилжлээ Өчигдөр
Нийслэлд шахмал түлшний борлуулалтын 500 цэг ажиллана Өчигдөр
Аюулт үзэгдэл, ослын 59 дуудлагаар 21 иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр