ЦУОШГ: Өнөөдөр Хэнтий нурууны арын зүүн хажуугаас усжих Балж (Дадал сум), Эг (Батширээт сум) баруун хажуугаас усжих Туул (Улаанбаатар хот), Хараа (Баруунхараа сум), Хангай нуруунаас усжих Богд (Улиастай сум), Буянт (Отгон сум), Идэр (Идэр сум) зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрөөс 10-20 см нэмэгдсэн байна.
Мөн Туул (Лүн сум), Дадал (Балж сум), Байдраг (Бууцагаан сумын Баянбүрд баг), Хархираа (Тариалан сум) голууд үерийн түвшинг 5-15 см даван үерлэж байна.
Иймд дээрх голууд болон гол мөрний сав дагуу аялаж, амарч, зугаалж яваа иргэдийг:
- Мэргэжлийн байгууллагаас өгч байгаа заавар, зөвлөмжийг дагаж мөрдөх
- Үерийн аюултай бүс, голын эрэг, хуурай сайр жалгаар зорчихгүй байх
- Тээврийн хэрэгслээр зорчихдоо баталгаат гүүр, гармаар зорчих
- Хүүхдийг гол, нуур, үерийн усны ойролцоо хараа хяналтгүй орхихгүй байх
- Үерийн эрсдэлтэй бүсэд буудаллах, майхан барихаас татгалзах
Цаг агаарын мэдээ, сэрэмжлүүлгийг тухай бүрт хүлээн авч, өөрийн болон гэр бүлийнхээ аюулгүй байдлыг хангахыг зөвлөж байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна