Тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх хяналт шалгалтын ажлыг зохион байгуулж байна

Б.Хонгорзул
2026/08/19

ТАРВАГАН ТАХАЛ ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ХЯНАЛТ ШАЛГАЛТЫН АЖЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

Сонгинохайрхан дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын 2026 оны зургаадугаар сарын 10-ны өдрийн “Тарваган тахал болон хүн, малын гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх тухай” А/115 дугаар захирамжийн хэрэгжилтийг хангах, тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрсдэлт нөхцөл үүсэхээс сэргийлэх зорилгоор урьдчилан сэргийлэх хяналт шалгалтын ажлыг зохион байгуулж байна.

Тус ажлын хүрээнд холбогдох байгууллага, алба хаагчид хамтран Баруун туруун болон Эмээлтийн авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодод 24 цагаар үүрэг гүйцэтгэж, дүүргийн нутаг дэвсгэрт тарвага болон тарваганы гаралтай түүхий эд, эд зүйлсийг хууль бусаар нэвтрүүлэх, тээвэрлэхээс урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг тогтмол хийж байна.

Хяналт шалгалтын үеэр тээврийн хэрэгсэл, иргэдийн зорчих хөдөлгөөнд хяналт тавьж, тарвага агнах, тээвэрлэх, худалдаалахтай холбоотой хууль тогтоомж, хорио цээрийн дэглэмийг мөрдүүлэхэд анхаарч ажиллалаа.

Мөн иргэдэд тарваган тахал өвчний халдвар дамжих зам, эрсдэл, урьдчилан сэргийлэх арга хэмжээний талаар мэдээлэл, сэрэмжлүүлэг хүргэж, өвчний сэжигтэй тохиолдол болон эрсдэлтэй үйлдлийг тухай бүр мэдээлэхийг зөвлөж байна.

Иргэд та бүхэн тарвага агнах, тарваганы мах болон түүхий эдийг худалдаж авах, хэрэглэх, тээвэрлэхээс татгалзаж, тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх зөвлөмжийг мөрдөн, өөрийн болон гэр бүлийнхээ эрүүл мэндийг хамгаалаарай.


0
angry
0
care
0
haha
1
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
“Эрдэнэс тавантолгой” ХК, “Чалко” компани хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 11 цагийн өмнө
Дуучин эмэгтэйг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна 12 цагийн өмнө
Л.Мөнхбаясгалан: Есөн аймгийн 56 сумын иргэд ундны усны эх үүсвэргүй байна 15 цагийн өмнө
У.Отгонбаяр: Ерөнхийлөгчийн гэх хөшөөний зургийг эвлүүлсэн зураг тараасан байна 15 цагийн өмнө
Г.Дамдинням: Энгийн 92 авто бензин дээр оочирлоод байна 15 цагийн өмнө
С.Одонтуяа: Бэлэн мөнгө өгнө, өгөхгүй гэж ард иргэдээ талцуулж болохгүй 15 цагийн өмнө
Б.Мөнхсоёл: Усны нөөц ундарга болсон газарт барилга байгууламж бариулахгүй 15 цагийн өмнө
Д.Батбаяр: Усны тухай хуулийг дэмжихгүй 15 цагийн өмнө
“Сүхбаатар дулааны цахилгаан станц” 150 мянган өрх, аж ахуйн нэгжийг цахилгаанаар, 30 мянган айл өрхийг дулаанаар хангана 16 цагийн өмнө
Өвлийн Элсэлтийн шалгалтын хуваарь 19 цагийн өмнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 105 зөрчлийг илрүүлжээ 19 цагийн өмнө
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно 19 цагийн өмнө
Мазаалайд зориулж 3.6 тонн тэжээл байршуулжээ 19 цагийн өмнө
Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн байна 21 цагийн өмнө
Авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно Өчигдөр
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд Өчигдөр
Нөмрөгийн ДЦГ-т Засгийн газрын нөөц сангаас 629 сая төгрөг гаргаж, 7 цэгт өвс тэжээл байршуулна Өчигдөр
З.Мэндсайхан: Бэлэн мөнгө тараахгүй. Тараавал инфляц 2-3 хувиар өсөж, ард түмний амьдралд сөргөөр нөлөөлнө Өчигдөр
Засгийн газар: Бэлэн мөнгө тараахгүй Өчигдөр
ИРГЭД: Оюутолгойн ногдол ашгийг иргэддээ өгөх нь зөв Өчигдөр