Чингэлтэй дүүрэг Японы зах зээлд карбон кредит арилжаална

Б.Хонгорзул
2026/08/18

Чингэлтэй дүүрэг Япон Улсын карбон кредитийн зах зээлд нүүрстөрөгчийн (CO2) кредит арилжаалах чиглэлээр “Unilead” компанитай хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа.

Төслийг Монгол Улсын Боловсролын яам бодлогын түвшинд дэмжиж, Японыталаас “Unilead” компани хөрөнгө оруулалт болон төслийн хэрэгжилтийг хариуцанажиллана.

Хамтын ажиллагааны хүрээнд эхний ээлжид Чингэлтэй дүүргийн 149 дүгээр сургуульд сэргээгдэх эрчим хүчний төсөл хэрэгжүүлж, сургуулийн барилгын дээвэрт нарны цахилгаан үүсгүүр суурилуулах юм. Тухайн сургууль нарны сэргээгдэх эрчим хүч ашигласнаар уламжлалт эх үүсвэрээс авах цахилгааны хэрэглээ буурч, цаашлаад нүүрстөрөгчийн ялгаруулалт багасна. Улмаар нарныэрчим хүч ашигласнаар буурсан нүүрстөрөгчийн ялгарлыг Монгол, Япон улсынJCM (Joint Crediting Mechanism буюу Хамтарсан кредитжүүлэх механизм)-ын дагуутооцож, баталгаажуулна. Ингэснээр нүүрстөрөгчийн бууралтаас бий болсонкарбон кредитийг Японы хувийн хэвшлийн компаниудад арилжаалж, төслөөснэмэлт орлого бий болгох боломжтой.

149 дүгээр сургуульд хэрэгжүүлэх энэхүү төсөл жишиг загвар болжамжилттай хэрэгжсэнээр ойролцоогоор 100–150 ерөнхий боловсролын сургуульднарны эрчим хүчний систем суурилуулах боломж бүрдэнэ. 

Энэ нь зөвхөн нарны цахилгаан үүсгүүр суурилуулах төсөл бус, цаашдын эрчим хүчний тогтвортой байдлыг хангах, нүүрстөрөгчийн ялгарлыг бууруулах, карбон кредитийн арилжаанд оролцох замаар байгаль орчны болон эдийн засгийн үр өгөөжийг хослуулсан жишиг загвар болох юм.


1
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
1
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
“Эрдэнэс тавантолгой” ХК, “Чалко” компани хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 11 цагийн өмнө
Дуучин эмэгтэйг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна 12 цагийн өмнө
Л.Мөнхбаясгалан: Есөн аймгийн 56 сумын иргэд ундны усны эх үүсвэргүй байна 15 цагийн өмнө
У.Отгонбаяр: Ерөнхийлөгчийн гэх хөшөөний зургийг эвлүүлсэн зураг тараасан байна 15 цагийн өмнө
Г.Дамдинням: Энгийн 92 авто бензин дээр оочирлоод байна 15 цагийн өмнө
С.Одонтуяа: Бэлэн мөнгө өгнө, өгөхгүй гэж ард иргэдээ талцуулж болохгүй 15 цагийн өмнө
Б.Мөнхсоёл: Усны нөөц ундарга болсон газарт барилга байгууламж бариулахгүй 15 цагийн өмнө
Д.Батбаяр: Усны тухай хуулийг дэмжихгүй 15 цагийн өмнө
“Сүхбаатар дулааны цахилгаан станц” 150 мянган өрх, аж ахуйн нэгжийг цахилгаанаар, 30 мянган айл өрхийг дулаанаар хангана 16 цагийн өмнө
Өвлийн Элсэлтийн шалгалтын хуваарь 19 цагийн өмнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 105 зөрчлийг илрүүлжээ 19 цагийн өмнө
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно 19 цагийн өмнө
Мазаалайд зориулж 3.6 тонн тэжээл байршуулжээ 19 цагийн өмнө
Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн байна 21 цагийн өмнө
Авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно Өчигдөр
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд Өчигдөр
Нөмрөгийн ДЦГ-т Засгийн газрын нөөц сангаас 629 сая төгрөг гаргаж, 7 цэгт өвс тэжээл байршуулна Өчигдөр
З.Мэндсайхан: Бэлэн мөнгө тараахгүй. Тараавал инфляц 2-3 хувиар өсөж, ард түмний амьдралд сөргөөр нөлөөлнө Өчигдөр
Засгийн газар: Бэлэн мөнгө тараахгүй Өчигдөр
ИРГЭД: Оюутолгойн ногдол ашгийг иргэддээ өгөх нь зөв Өчигдөр