Энэ оны наймдугаар сарын 19-ний өдрийн 06:00 цагийн орчимд Баянбүрд 4 дүгээр багийн нутаг, Богд уулын модны ам гэх газарт “том хар өнгийн автомашинтай хүн мал хариулж явсан иргэнийг мөргөж, хэргийн газрыг орхин зугтсан” гэх дуудлага цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн байна.
Дуудлага, мэдээллийн дагуу цагдаагийн алба хаагчид хэргийн газарт шуурхай ажиллаж, шалгалтын ажиллагаа явуулжээ. Урьдчилсан шалгалтаар тус багийн оршин суугч Э.О, 32 настай эрэгтэйг марк, улсын дугаар нь тодорхойгүй хар өнгийн тээврийн хэрэгсэлтэй хүн мөргөж, амь насыг нь хохироосон байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон байна.
Хэргийг үйлдсэн байж болзошгүй этгээдийг тогтоох, шалтгаан нөхцөлийг тодруулах чиглэлээр мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байгаа бөгөөд уг хэрэгт холбогдуулан гадаадын хоёр иргэнийг саатуулан шалгаж байна. Хэргийг цагдаагийн байгууллагаас үргэлжлүүлэн шалгаж байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна