Хонины махны үнэ цэний сүлжээнд оролцогчдын түншлэлийн уулзалт болж байна


Хонины махны үнэ цэний сүлжээнд оролцогчдын түншлэлийн уулзалтыг зохион байгуулж байна.

Энэхүү уулзалт нь Монгол Улсын Засгийн газраас “Шинэ хоршоо” хөдөлгөөн өрнүүлж байгаатай холбогдуулан малчид хоршоогоор дамжуулан хурганы махны үнэ цэний сүлжээг хөгжүүлэх, хурганы махны боловсруулалт, экспортын чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж буй аж ахуйн нэгжтэй хамтран ажиллах, малын бүртгэл, мөшгөх тогтолцоо, мал эмнэлгийн хорио цээр, стандартын шаардлагыг хангуулахад төр, хувийн хэвшлийн түншлэлийн тусламжтайгаар хурганы махны үнэ цэний сүлжээг хөгжүүлэн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхэд чиглэсэн хамтын ажиллагааны суурийг тавих зорилготой. 

Уулзалтыг Даян Дэлхийн Байгаль орчны сангийн санхүүжилтээр НҮБ-ын Хүнс, Хөдөө аж ахуйн байгууллага, Дэлхийн Байгаль хамгаалах сан, ХХААХҮЯ, БОАЖЯ хамтран хэрэгжүүлж буй “Дорнод Монголын хуурай хээрийн тогтвортой ландшафт, биологийн олон янз байдлын хамгаалал” төсөл зэрэг байгууллагууд хамтран 5 дугаар сарын 28, 29-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулж байна.

Уулзалтаар малчин өрх, хоршоологч малчдыг хурганы мах бэлтгэл, мал төхөөрөх, мах боловсруулах үйлдвэрлэгч аж ахуй нэгжтэй хамтрах, оролцогчдыг тодорхойлсон түншлэл, зах зээлийн холболтыг бэхжүүлэх үеийн оролцоо, үүрэг хариуцлага, бүтээгдэхүүн, санхүү, хөрөнгө оруулалт, үр нөлөөний урсгалын хамтын ажиллагааны загварыг хэрэгжүүлэх зураглал гаргана.

Мөн энэхүү уулзалтаар хоршоологч малчдыг стандартын шаардлага хангасан мал төхөөрөх болон мах боловсруулах үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцуулах зэргээр туршлага судлуулах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ.

Манай улсын хувьд 2023 онд 80.4 мянган тонн мах экспортолсон нь түүхэн дээд амжилтыг тогтоосон төдийгүй булангийн орнууд руу халал аргаар бэлтгэсэн хонь, ямааны түүхий махны экспортын тоо хэмжээ нэмэгдэх хандлагатай байна. Одоогоор салбар яамтай 50 орчим аж ахуйн нэгж хонь, ямааны түүхий мах экспортлохоор бодлогын гэрээ байгуулаад байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
1
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Хүүхдийн архаг өвдөлт, булчингийн чангарал эмчлэх дэвшилтэт төхөөрөмжийг Монголд анх удаа нэвтрүүллээ 16 минутын өмнө
Хэнтий: Аймгийн хөгжлийн 2027 оны төлөвлөгөөг баталлаа 44 минутын өмнө
АНУ-ын Сангийн яамны Техникийн туслалцааны албаны төлөөлөгчид Монгол Улсад ажиллалаа 4 цагийн өмнө
ХОМ: Г.Дамдиннямын 1.1 тэрбум төгрөгийн орлого 281 сая болж буурчээ. Тэрээр 1.8 тэрбум төгрөгийн авлагатай, зээлгүй 6 цагийн өмнө
ХОМ: М.Нарантуяа-Нара гишүүний орлого гурав дахин буурч 79 сая төгрөг болжээ 6 цагийн өмнө
931.7 тэрбум төгрөгийн урамшууллыг 1.6 сая иргэн, аж ахуйн нэгжид олголоо 7 цагийн өмнө
Ихэнх нутгаар хүйтэрнэ 7 цагийн өмнө
Гачуурт, Хуандайн амны цахилгаан хангамжийг сайжрууллаа Өчигдөр
Онцгой байдлын алба хаагчид иргэдийг нийтийн биеийн тамирт уриаллаа Өчигдөр
“Талх Чихэр” ХК-ийн “Мишээл” хөх тариан талх “Ард Түмний хүнс”-ээр шалгарлаа Өчигдөр
Алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргажээ Өчигдөр
С.Даваасүрэн: Энэ жил түлшний жинг нэмэгдүүлж, чанарыг сайжруулсан Өчигдөр
Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 1000 мод тарьжээ Өчигдөр
"Намрын ногоон өдрүүд" нэгдсэн арга хэмжээний шилдгүүд тодорлоо Өчигдөр
Мөнгөн завьяагийн нүхэн гарцын ханыг өөрчилөхөөр болжээ Өчигдөр
Ихэнх нутгаар хүйтэрнэ Өчигдөр
Дэлхийн аялал жуулчлалын өдөр тохиож байна 2026/09/27
Содон хороолол чиглэлийн авто замын зүүн урсгалыг түр хааж, засварлана 2026/09/27
“НАМРЫН НОГООН ӨДРҮҮД–2026” өргөтгөсөн худалдаа долоо хоног сунгалаа 2026/09/27
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 2026/09/27