Монгол Улсад 66 мянган өрх толгойлсон ээж байна


ХЭҮК-оос гэр бүлийн хүрээн дэх жэндэрийн эрх тэгш байдлын талаарх судалгааг өнөөдөр /2024.03.07/ олон нийтэд танилцууллаа. 

ХЭҮК-ын Хүний эрхийн боловсролын хэлтсийн дарга Х.Цэцгээ:

Монгол Улсад 2023 оны наймдугаар сарын байдлаар:

  • Нийт өрхийн тоо-941,500
  • Шинээр гэрлэлтээ бүртгүүлсэн-17.574
  • Гэр бүл цуцлалт-4553
  • Үрчлэгдсэн хүүхэд- 1478
  • Өрх толгойлсон эх-66.648
  • Өрх толгойлсон эцэг-15,089

Гэр бүлийн 57 хувь нь хүүхдээ үл хайхрах байдлыг бий болгож, хүүхэддээ анхаарал халамж тавихгүй байна. Санал асуулгаар гэр бүлийн хосуудын 57.1 хувь нь гэрлэлтийн гэрээ байгуулахыг зөв гэж үзсэн. Харин гэрлэлтийн гэрээнд 34 хувь нь гэрлэлтээ цуцалсны дараа үр хүүхдээ хэн нь өсгөн хүмүүжүүлэх, хэн нь ямар үүрэг хүлээх үү гэдгээ тодорхой тусгахыг онцолсон юм. Мөн судалгаанд оролцогчдын 44.4 хувь нь гэрлэлтийн гэрээгээр эд хөрөнгөтэй холбоотой маргааныг тусгах нь зөв гэж үзэж байна. Улсын бүртгэлийн мэдээллээр дийлэнх өмчлөл нь эрэгтэйчүүдийн нэр дээр байдаг. Эмэгтэйчүүдэд бага байгаа бөгөөд дундын өмчлөлд хэн илүү шийдвэр гаргаж байна тэр утгаараа эрэгтэйчүүд илүүтэй шийдвэр гаргаж байна.

Өсвөр насны хүүхдүүдэд анхаарах шаардлагатай байна. 

Жирэслэлт 10-14 нас

  • 2021 онд 26 
  • 2022 онд 26

15-19 насны жирэмслэлт 

  • 2021 онд 2331
  • 2022 онд 2232 

Үр хөндөлт: 10-14 нас

  • 2021 онд 35
  • 2022 онд 41 

Үр хөндөлт: 15-19 нас

  • 2021 онд 618
  • 2022 онд 587

Төрөлт 10-14 нас

  • 2021 онд 16
  • 2022 онд 21

Төрөлт 15-19 нас

  • 2021 онд 2538
  • 2022 онд 2370 

Өсвөр насны хүүхдүүд цахим орчин болон үе тэнгийнхнээсээ бэлгийн ба нөхөн үржихүйн эрүүл мэндтэй холбоотой баталгаагүй мэдээ, мэдээллийг авч байна.

Мөн Эрүүл мэндийн боловсролын хичээлийг бага дунд сургуулиудын хичээлийн хөтөлбөрөөр дамжуулан ордог ч хичээлийн чанар муу байгаагаас өсвөр насныхны дунд бэлгийн ба нөхөн үржихүйн эрүүл мэндийн талаарх ойлголт, мэдлэг, мэдээлэл дутмаг, тусламж, үйлчилгээг хаанаас, хэнээс авахаа мэдэхгүй байна. 


Цахим орчинд өсвөр насны хүүхдүүд хараа хяналтгүй байдаг нь тэднийг бэлгийн болон хүйсэд суурилсан хүчирхийлэлд өртөх эрсдэлийг нэмэгдүүлж улмаар бэлгийн замаар дамжих халдвар, хүсээгүй жирэмслэлт, үр хөндөлтөд хүргэдэг.


0
angry
0
care
0
haha
1
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (5)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
66.181.161.82
2024/03/09
0
0
Эмэгтэйчүүдийг халамжлах тусам энэ тоо өснө.
Хариулах
122.201.31.69
2024/03/08
0
0
Orh tolgoilsnch sain bgani havgui iluu bga,bayan nertei aav,eejni Bush bhd holildoj amidrdag sejgiinuudig bodvol,huhedtei bj or yumtsi suudsg,suuj bganich ter,olnibtaniluud salj niilsnee gaihuuldgni muu ur davgartsi,ugsaa garal muutai bbolohir yutaich hamagui holildoj bgakda,zavaan zavaan.
Хариулах
98.214.171.138
2024/03/08
0
0
yasan erchuud ny daind uregdsen uu? yana daa
Хариулах
2405:5700:300:89a7:2dba:b910:7e4:5d11
2024/03/07
0
0
Хүүхдээ хог шиг хаяад явдаг эцэг нэртэй малнуудыг яалтай билээ бухан сүрэгт дөрвөн хөллүүлээд туухуу
Хариулах
2405:5700:300:f4b:4423:c58:e2e8:de90
2024/03/07
0
0
Хэний өмнөөс амьдраад байгаа юм бэ?
Хариулах
Шинэ мэдээ
Айчи-Нагояа 2026: Г.Наранцэцэг хүрэл медаль хүртлээ 2 цагийн өмнө
АИ-92 шатахууны чанарт хяналт тавьжээ 2 цагийн өмнө
Лондонд англи хэл сурч өвөлжих үү? 5 цагийн өмнө
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 8 цагийн өмнө
Шөнийн сурвалжилга: Өдөржин ажлаад орой тараад 5,6 цаг бензинд оочерлоод хэцүү байна 8 цагийн өмнө
Сайд нар Японд томилолтоор яваа тул ЗГ өнөөдөр хуралдахгүй 9 цагийн өмнө
ХОМ: Ж.Баярмаа гишүүний орлого нь жилийн 132 сая төгрөг болж огцом өсчээ 9 цагийн өмнө
ИРГЭН: Би үхмээргүй байна. 7 настай хүүхэддээ 7 хоног ч болов амьд харагдмаар байна 9 цагийн өмнө
Дорнодын хойд болон зүүн сумдын нутгаар цасан шуурга шуурна 9 цагийн өмнө
Иргэд: Ажил, амьдралаа машинаар залгуулдаг бид шатахууны хэрэглээгээ бууруулах боломжгүй Өчигдөр
Хүүхдийн архаг өвдөлт, булчингийн чангарал эмчлэх дэвшилтэт төхөөрөмжийг Монголд анх удаа нэвтрүүллээ Өчигдөр
Хэнтий: Аймгийн хөгжлийн 2027 оны төлөвлөгөөг баталлаа Өчигдөр
АНУ-ын Сангийн яамны Техникийн туслалцааны албаны төлөөлөгчид Монгол Улсад ажиллалаа Өчигдөр
ХОМ: Г.Дамдиннямын 1.1 тэрбум төгрөгийн орлого 281 сая болж буурчээ. Тэрээр 1.8 тэрбум төгрөгийн авлагатай, зээлгүй Өчигдөр
ХОМ: М.Нарантуяа-Нара гишүүний орлого гурав дахин буурч 79 сая төгрөг болжээ Өчигдөр
931.7 тэрбум төгрөгийн урамшууллыг 1.6 сая иргэн, аж ахуйн нэгжид олголоо Өчигдөр
Ихэнх нутгаар хүйтэрнэ Өчигдөр
Гачуурт, Хуандайн амны цахилгаан хангамжийг сайжрууллаа 2026/09/28
Онцгой байдлын алба хаагчид иргэдийг нийтийн биеийн тамирт уриаллаа 2026/09/28
“Талх Чихэр” ХК-ийн “Мишээл” хөх тариан талх “Ард Түмний хүнс”-ээр шалгарлаа 2026/09/28