“WOMEN OWNED” тохирлын тэмдгийг ашиглах дараагийн бизнесүүд гэрчилгээгээ гардан авлаа


Голомт банк, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимтай хамтран бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн бизнесийг хөгжүүлэх, дэмжих, тэдэнд тулгарч буй зах зээлийн саад бэрхшээлийг арилгах, бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг олон нийтэд таниулах, сурталчлах зорилгоор “WOMEN OWNED” тохирлын тэмдгийг 2023 онд албан ёсоор танилцуулсан билээ.

Тохирлын тэмдгийг үйл ажиллагаандаа ашиглах бизнес эрхлэгчдийн хүсэлтийг тасралтгүй хүлээн авч буй бөгөөд энэ хугацаанд ирүүлсэн нийт хүсэлтүүдээс шалгуур үзүүлэлтийг хангасан дараагийн 17 аж ахуйн нэгжид тэмдгийн гэрчилгээ олгох ёслолын арга хэмжээг амжилттай зохион байгууллаа.

Арга хэмжээнд Голомт банк болон Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын холбогдох албаны хүмүүсээс гадна шалгарсан байгууллагын эмэгтэй удирдлагууд уригдан оролцсон бөгөөд “WOMEN OWNED” тохирлын тэмдгийг ашиглах  эрхтэй анхны байгууллагууд болох “Мана”, “Бурамхан”, “SabaX”, “Shoe’s Love” брэндийн үүсгэн байгуулагч, удирдлагууд хүрэлцэн ирж, бизнес эрхлэгч эмэгтэйчүүдэд өөрсдийн бизнесийн туршлага, санал сэтгэгдлээ хуваалцсан юм.

Хажуу тийш гүйлгэж үзэхээр зургууд

Энэхүү тохирлын тэмдгийг бүтээгдэхүүн, үйлчилгээндээ ашигласнаар бизнесийн зах зээлд эмэгтэй бизнес эрхлэгчдийг тодорхойлох, таних замаар борлуулалтаа нэмэгдүүлэх, тэмдэг эзэмшигчдийн зүгээс хэрэгжүүлж буй аливаа төсөл, хөтөлбөрүүдэд хамрагдах, түүнчлэн мэдээ мэдээллийг цаг алдалгүй хүлээн авч, бизнесийн хамтрал үүсэх шинэ үүд хаалга нээгдэж байна.

Ийнхүү “WOMEN OWNED”-д албан ёсоор нэгдсэн эмэгтэй бизнес эрхлэгчдийн эгнээ улам өргөжин тэлсээр буй. Голомт банкны зүгээс тохирлын тэмдгийг үйл ажиллагаандаа ашиглаж буй эмэгтэй бизнес эрхлэгчдийг бүх талаар дэмжихийг зорьж, хамтын ажиллагаагаа улам өргөжүүлэн хөгжүүлэхэд үргэлж нээлттэй ажиллах болно.

Дараах QR-ийг уншуулан “WOMEN OWNED”-д бүртгүүлэх хүсэлтээ илгээнэ үү. 



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Айчи-Нагояа 2026: Г.Наранцэцэг хүрэл медаль хүртлээ 2 цагийн өмнө
АИ-92 шатахууны чанарт хяналт тавьжээ 3 цагийн өмнө
Лондонд англи хэл сурч өвөлжих үү? 5 цагийн өмнө
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 8 цагийн өмнө
Шөнийн сурвалжилга: Өдөржин ажлаад орой тараад 5,6 цаг бензинд оочерлоод хэцүү байна 9 цагийн өмнө
Сайд нар Японд томилолтоор яваа тул ЗГ өнөөдөр хуралдахгүй 9 цагийн өмнө
ХОМ: Ж.Баярмаа гишүүний орлого нь жилийн 132 сая төгрөг болж огцом өсчээ 9 цагийн өмнө
ИРГЭН: Би үхмээргүй байна. 7 настай хүүхэддээ 7 хоног ч болов амьд харагдмаар байна 10 цагийн өмнө
Дорнодын хойд болон зүүн сумдын нутгаар цасан шуурга шуурна 10 цагийн өмнө
Иргэд: Ажил, амьдралаа машинаар залгуулдаг бид шатахууны хэрэглээгээ бууруулах боломжгүй Өчигдөр
Хүүхдийн архаг өвдөлт, булчингийн чангарал эмчлэх дэвшилтэт төхөөрөмжийг Монголд анх удаа нэвтрүүллээ Өчигдөр
Хэнтий: Аймгийн хөгжлийн 2027 оны төлөвлөгөөг баталлаа Өчигдөр
АНУ-ын Сангийн яамны Техникийн туслалцааны албаны төлөөлөгчид Монгол Улсад ажиллалаа Өчигдөр
ХОМ: Г.Дамдиннямын 1.1 тэрбум төгрөгийн орлого 281 сая болж буурчээ. Тэрээр 1.8 тэрбум төгрөгийн авлагатай, зээлгүй Өчигдөр
ХОМ: М.Нарантуяа-Нара гишүүний орлого гурав дахин буурч 79 сая төгрөг болжээ Өчигдөр
931.7 тэрбум төгрөгийн урамшууллыг 1.6 сая иргэн, аж ахуйн нэгжид олголоо Өчигдөр
Ихэнх нутгаар хүйтэрнэ Өчигдөр
Гачуурт, Хуандайн амны цахилгаан хангамжийг сайжрууллаа 2026/09/28
Онцгой байдлын алба хаагчид иргэдийг нийтийн биеийн тамирт уриаллаа 2026/09/28
“Талх Чихэр” ХК-ийн “Мишээл” хөх тариан талх “Ард Түмний хүнс”-ээр шалгарлаа 2026/09/28