ЦУОШГ: Гуравдугаар сарын дунд үеэс хүйтний эрч огцом чангарна


Цаг Уур, Орчны Шинжилгээний газраас гуравдугаар сарын цаг агаарын урьдчилсан мэдээг хүргэж байна. 

Гуравдугаар сард монгол орны нутгийн баруун хэсгээр олон жилийн дунджаас дулаан байна. Гэвч төвийн аймгуудын нутгийн өмнөд хэсэг, говь болон зүүн аймгуудын нутгаар олон жилийн дунджаас хүйтэн, ихэнх нутгаар хур тунадас ахиу орох төлөвтэй байна. Сарын эхээр нутгийн баруун хагаст хүйтний эрч суларч, өдөртөө дулаарна. Харин нутгийн зүүн хэсгээр хүйтэн хэвээр хадгалагдах төлөвтэй байна. Цаашдаа хоёрдугаар арав хоногийн дунд үед ихэнх нутгаар нутгаар олон жилийн дунджаас 3-6ºС-ээр хүйтэн, гуравдугаар арав хоногийн дунд үеэр нутгаар олон жилийн дунджаас 1-3ºС-ээр хүйтэн байна . 

Мөн гуравдугаар арав хоногийн эхээр ихэнх нутгаар харьцангуй дулаан байх төлөвтэй байна.

 Дөрвөн бүсийн ирэх сарын цаг агаарын урьдчилсан мэдээ:

Баруун аймгуудын нутгаар: Агаарын дундаж температур Баян–Өлгий, Ховдын нутаг, Увс, Завхан, Говь–Алтайн баруун хэсгээр ОЖД–аас дулаан, Говь–Алтайн зүүн өмнөд, Баянхонгорын ихэнх хэсгээр олон жилийн дунджаас хүйтэн, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна. Хур тунадас Баян–Өлгий аймгийн нутаг, Ховдын ихэнх, Говь–Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр олон жилийн дундаж орчим, бусад нутгаар дунджаас ахиу орох төлөвтэй байгаа аж.

Сарын эхээр хүйтний эрч суларч, олон жилийн дунджаас 1-3ºС-ээр дулаан байна. Цаашдаа нэгдүгээр арав хоногийн сүүлч, хоёрдугаар арав хоногийн эхэн үе болон хоёрдугаар арав хоногийн сүүлч, гуравдугаар арав хоногийн эхэн, мөн гуравдугаар арав хоногийн сүүлч үеүдэд ихэнх нутгаар олон жилийн дунджаас 3-5ºС-ээр дулаан болно. Харин нэг болон хоёр, гуравдугаар арав хоногийн дунд үеүдэд олон жилийн дунджаас 1-3ºС-ээр хүйтэн байх төлөвтэй.

Хур тунадасны хувьд нэгдүгээр арав хоногийн дунд, хоёрдугаар арав хоногийн эхэн болон дунд, гуравдугаар арав хоногийн эхэн болон сүүлч үеүдэд ихэнх нутгаар цас орж, салхи зарим газраар 12-14 м/с, зарим үед түр зуур 18–20 м/с хүрч ширүүсэн цасан болон шороон шуурга шуурч болзошгүй.

 Төвийн аймгуудын нутгаар: Агаарын дундаж температур Өвөрхангайн нутаг, Архангай, Төв аймгийн өмнөд хэсгээр олон жилийн дунджаас хүйтэн байна. Харин бусад нутгаар дунджийн орчим, хур тунадас ихэнх нутгаар олон жилийн дунджаас ахиу байх төлөвтэй.

Сарын эхээр нутгийн баруун хэсгээр хүйтний эрч суларч, өдөртөө бага зэрэг дулаарна. Цаашдаа хоёрдугаар арав хоногийн эхэн, гуравдугаар арав хоногийн эхэн болон сүүлч үеүдэд ихэнх нутгаар олон жилийн дунджаас 1-5ºС-ээр дулаан байна. Нэг болон хоёр, гуравдугаар арав хоногийн дунд үеүдэд олон жилийн дунджаас 3-5ºС-ээр хүйтэн байх төлөвтэй.

Нэгдүгээр арав хоногийн дунд үеэр нутгийн хойд хэсгээр, хоёрдугаар арав хоногийн эхэн болон дунд үе, гуравдугаар арав хоногийн дунд болон сүүлч үеүдэд ихэнх нутгаар цас орно. Салхи зарим газраар 12-14 м/с, зарим үед түр зуур 16-18 м/с хүртэл ширүүсэж цасан болон шороон шуурга шуурч болзошгүй байна.

 Зүүн аймгуудын нутгаар: Агаарын дундаж температур нийт нутгаар олон жилийн дунджаас хүйтэн, хур тунадас ахиу байх төлөвтэй. Нэгдүгээр арав хоногийн дунд, гуравдугаар арав хоногийн эхэн болон сүүлч үеүдэд ихэнх нутгаар олон жилийн дунджаас 1-4ºС-ээр дулаан байна.

Нэгдүгээр арав хоногийн эхэн болон сүүлч, хоёрдугаар арав хоногийн эхэн болон дунд үе, гуравдугаар арав хоногийн дунд үеүдэд олон жилийн дунджаас 3-6ºС-ээр хүйтэн байх төлөвтэй байна.

Сарын эхээр нутгийн зүүн хэсгээр цас орно. Цаашдаа нэгдүгээр арав хоногийн дунд, хоёрдугаар арав хоногийн эхэн болон дунд үе, гуравдугаар арав хоногийн дунд болон сүүлч үеүдэд цас орж, салхи зарим газраар 14-16 м/с, зарим үед түр зуур 16-8 м/с хүрч цасан шуурга шуурч болзошгүй.

 Говийн аймгуудын нутгаар: Агаарын дундаж температур нийт нутгаар олон жилийн дунджаас хүйтэн, хур тунадас ахиу байх төлөвтэй. Сарын эхээр ихэнх нутгаар хүйтний эрч суларч өдөртөө дулаарна.

Цаашдаа нэгдүгээр арав хоногийн сүүлч болон гуравдугаар арав хоногийн сүүлчээр олон жилийн дунджаас бага зэрэг дулаан, харин гуравдугаар арав хоногийн эхээр ихэнх нутгаар олон жилийн дунджаас 3-5ºС-ээр дулаан байна.

Нэгдүгээр арав хоногийн дунд болон сүүлч, хоёр болон гуравдугаар арав хоногийн хоногийн дунд үеүдэд ихэнх нутгаар олон жилийн дунджаас 3-6ºС-ээр хүйтэн байна.

Хоёрдугаар арав хоногийн эхэн болон дунд үе, гуравдугаар арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар цас орно. Салхи зарим газраар 14-16 м/с, зарим үед 18-20 м/с хүрч ширүүсэн, цасан болон шороон шуурга шуурна.


6
angry
2
care
0
haha
30
liked
4
love
2
sad
5
wow

Сэтгэгдэл (7)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
2405:5700:310:6625:9dfa:cf2f:5f0b:456d
2024/03/04
0
0
Ер нь бол зарим хүмүүсийн бичээд байгаа зөв шүү! Температур, хур тунадасны мэдээллийг тодорхой болгох, дэлгэрэнгүй болгох хэрэгтэй! Тэгж байж эрсдэл буурна. Мэдээллийг аймаг, сумаар нь өөрчлөлтийг цагаар нь тодорхой болгох цаг нь болсон!!! Баруун, зүүн, төв, өмнөд гэсэн тойм мэдээлэлтэй 100 жил явах нь байна. Энэ бүдүүн тойм байдлаа өөрчлөөч! Техникийн боломж бий болсон гэж бодож байна! Олон жилийн дундаж гэдэг харьцуулалт чинь үнэндээ шаардлага хангахгүй, тэр дундаж чинь өнгөрсөн ганц, хоёр жилээс бусад нь хүмүүсийн ой санамжид байхгүй! Яагаад ийм юм ойлгодоггүй, өөрчилдөггүй юм бэ. Нэлээн олон жилийн өмнө шүү Өвөр монголын цаг агаарын мэдээгээр "...бороо орж ч магадгүй, орохгүй ч байж магадгүй гэхдээ цуваа авахаа бүү мартаарай..." гэдэг байсан бид тэр хавьд байна шүү!
Хариулах
122.201.31.172
2024/03/02
0
2
Ямар ядаргаатай дулаардаггүй гичий вэ
Хариулах
66.181.160.10
2024/03/02
0
0
Жаахан соёлтой бай
Хариулах
59.153.86.27
2024/03/02
1
0
Улаанбаатар хотод ямар байх талаар мэдээлэх хэрэгтэй байна
Хариулах
66.181.178.144
2024/03/02
1
0
Ollon jiliin dundaj ted baidgaas gej bichvel hun oilgono.Olon jiliin dundchiig tsag uur l medehees irged medehgui.Todorhoi bus iim medeelel tavimaargui bna
Хариулах
2405:5700:5c1:2525:c479:cbff:fe8d:29c4
2024/03/03
0
0
vnen shuu
Хариулах
2405:5700:301:1f57:5533:1988:bf8a:a0e5
2024/03/03
0
0
Зөв
Хариулах
Шинэ мэдээ
“Нэткапитал Эй Би Эс” ТЗК Монголд анх удаа жилийн 20%-ийн хүүтэй нээлттэй ХБҮЦ-ны анхдагч арилжаагаа эхлүүлэн, цан цохилоо 8 цагийн өмнө
ХЗДХ-ийн сайд Л.Мөнхбаатар “Эрх зүйн ба шүүх эрх мэдлийн шинэтгэл: Өнөөгийн байдал ба ойрын ирээдүй” ОУ-ын ЭШХ-д оролцов 9 цагийн өмнө
Ирэх сард олгох мөнгөн тэтгэмжүүдийг наадмаас өмнө олгоно 12 цагийн өмнө
"ТЭЦ-III"-ын арын уулзварыг хааж, борооны ус зайлуулах шугам хоолой угсарна 15 цагийн өмнө
5 аймгийн 9 суманд гарсан 14 ой, хээрийн гал түймрийг унтраахаар ажиллаж байна 15 цагийн өмнө
Ипотекийн зээлийн даатгалын зохицуулалтад өөрчлөлт орно 15 цагийн өмнө
Ерөнхий сайд Г.Занданшатар “Рио Тинто” компанийн Зэсийн группийн захирал Кейти Жаксоныг хүлээн авч уулзав 15 цагийн өмнө
Оюу толгой төслөөс монголчуудын хүртэх үр өгөөж зөвхөн “Рио Парк”- аар хязгаарлагдах ёсгүй 17 цагийн өмнө
Элсэлтийн шалгалтад 700-аас дээш оноо авсан багш, сурагчдыг шагнаж урамшуулжээ 17 цагийн өмнө
 “Монголд хуурамч тамхи байдаггүй” гэдэг судалгааны дүн гарчээ 17 цагийн өмнө
Өдөртөө дуу цахилгаантай аадар бороо орно 17 цагийн өмнө
Монгол, Узбекистаны хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх боломжийн талаар хэлэлцэнэ Өчигдөр
Ойн, хээрийн түймэртэй холбоотой БОУАӨ-ийн сайд холбогдох хүмүүст үүрэг чиглэл өглөө Өчигдөр
​"Төв цэнгэлдэх хүрээлэн" ХХК-ийн гүйцэтгэх захирлаар Д.Лхагвадуламыг томилжээ Өчигдөр
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны бус гишүүний албан тушаалд нэр дэвшигчийн сонсголыг зохион байгууллаа Өчигдөр
Хөвсгөл аймагт гарсан түймрийг унтраахаар ажиллаж байна Өчигдөр
Нүүрсний экспорт жилд дунджаар 83 сая тонн байгааг 113 саяд хүргэнэ Өчигдөр
Б.Бямбасүрэн: Уурхайчид хөл, хумсны өвчлөлөөр тэргүүлж байна Өчигдөр
Улсын харцага Т.Өсөх-Ирээдүйн 8 баримт Өчигдөр
Бамбай хошуут могойд бага насны хүүхэд хатгуулжээ Өчигдөр