​Зэвсэгт хүчний алба хаагчид хүч нэмэгдүүлэн ажиллаж байна


Цаг агаар эрс хүйтэрч, цас, зудын байдал хүндэрч буй энэ өдрүүдэд Зэвсэгт хүчний 20 ангийн 100 гаруй алба хаагч, 50 орчим техниктэй зургаан чиглэлд нөхцөл байдал хүндрэлтэй байгаа 12 аймгийн 15 суманд ажиллаж байгаа талаар мэдээлсэн. Тэгвэл энэ удаад хүч нэмэгдүүлэн 20 гаруй ангийн 136 цэргийн алба хаагч 60 нэгж техниктэй 15 аймагт үүрэг гүйцэтгэж байна. Тухайлбал,

Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Ховд, Увс аймагт Зэвсэгт хүчний 3 ангийн 30 цэргийн алба хаагч, 13 нэгж техниктэй үүрэг гүйцэтгэж байна. Баян-Өлгий аймгийн Цэнгэл, Толбо, Говь-Алтай аймгийн Тонхил, Баян-Уул, Завхан аймгийн Цагаанхайрхан, Цагаанчулуут, Отгон, Ховд аймгийн Үенч, Булган, Увс аймгийн Зүүнговь, Өмнөговь сумдад өвс, тэжээл хүргэх, зам, гарц гаргах үүргийг гүйцэтгэж байгаа юм.

Архангай, Өвөрхангай, Баянхонгор аймагт Зэвсэгт хүчний 5 ангийн 15 цэргийн алба хаагч, 10 нэгж техниктэй үүрэг гүйцэтгэж Архангай аймгийн Өгийнуур, Төвшрүүлэх, Хангай, Хашаат, Өлзийт болон Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан, Хужирт сумдад өвс, тэжээл хүргэн, зам, гарц гаргаж байна.

Булган, Хөвсгөл, Орхон аймагт Зэвсэгт хүчний 2 ангийн 12 цэргийн алба хаагч, 6 нэгж техниктэйгээр Булган аймгийн Дашинчилэн Рашаант, Гурванбулаг, Баяннуур сум, Хөвсгөл аймгийн Мөрөн суманд өвс, тэжээл хүргэх, зам, гарц гаргах үүргийг гүйцэтгэж байна.

Дархан-Уул, Сэлэнгэ, Төв аймагт Зэвсэгт хүчний 4 ангийн 16 цэргийн алба хаагч, 7 нэгж техниктэйгээр өвс, тэжээл хүргэх, зам гар гаргах үүргийг гүйцэтгэж байна. Одоогоор Төв аймгийн Эрдэнэсант, Алтанбулаг сумдад ажиллаж байгаа юм.

Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймагт Зэвсэгт хүчний 10 ангийн 41 цэргийн алба хаагч, 16 нэгж техниктэйгээр Сүхбаатар аймгийн Сүхбаатар, Түмэнцогт, Дарьганга, Асгат сум, Хэнтий аймгийн Баянмөнх сум, Жаргалтхаан, Дорнод аймгийн Матад сумдад өвс, тэжээл хүргэх, зам, гарц гаргах үүргийг гүйцэтгэж байна.

Говьсүмбэр, Дорноговь, Дундговь, Өмнөговь аймагт Зэвсэгт хүчний 5 ангийн 20 цэргийн алба хаагч, 8 нэгж техниктэйгээр ажиллаж байна. Тэд Говьсүмбэр аймгийн Сүмбэр сум, Дорноговь аймгийн Даланжаргалан, Дэлгэрэх, Алтанширээ сум, Дундговь аймгийн Эрдэндалай, Говь-Угтаал, Дэрэн, Өлзийт, Дэрэн сумдад өвс, тэжээл хүргэх, зам, гарц гаргах үүргийг гүйцэтгэж байгаа талаарх мэдээг тус тус ирүүллээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.126.92.173
2024/02/21
0
0
Тогны мөнгөн дээр ч, интернетийн үйлчилгээн дээр ч давхардуулж төлбөр авдаг ТВ-үүдийн монополийг зогсооё, энийг дэмжиж гарын үсгээ зураарай: https://petition.par liament.mn/Detail?id =a2e9444c-3b7e-4066- b162-010e8778d4c1&am p;fbclid=IwAR1slJqOX BcxlCrr2h0TOl-HjLjDi z0biyNgnGuAASbwOedeP dyYdwlIQyY
Хариулах
Шинэ мэдээ
Айчи-Нагояа 2026: Г.Наранцэцэг хүрэл медаль хүртлээ 6 цагийн өмнө
АИ-92 шатахууны чанарт хяналт тавьжээ 7 цагийн өмнө
Лондонд англи хэл сурч өвөлжих үү? 9 цагийн өмнө
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 12 цагийн өмнө
Шөнийн сурвалжилга: Өдөржин ажлаад орой тараад 5,6 цаг бензинд оочерлоод хэцүү байна 13 цагийн өмнө
Сайд нар Японд томилолтоор яваа тул ЗГ өнөөдөр хуралдахгүй 13 цагийн өмнө
ХОМ: Ж.Баярмаа гишүүний орлого нь жилийн 132 сая төгрөг болж огцом өсчээ 13 цагийн өмнө
ИРГЭН: Би үхмээргүй байна. 7 настай хүүхэддээ 7 хоног ч болов амьд харагдмаар байна 14 цагийн өмнө
Дорнодын хойд болон зүүн сумдын нутгаар цасан шуурга шуурна 14 цагийн өмнө
Иргэд: Ажил, амьдралаа машинаар залгуулдаг бид шатахууны хэрэглээгээ бууруулах боломжгүй Өчигдөр
Хүүхдийн архаг өвдөлт, булчингийн чангарал эмчлэх дэвшилтэт төхөөрөмжийг Монголд анх удаа нэвтрүүллээ Өчигдөр
Хэнтий: Аймгийн хөгжлийн 2027 оны төлөвлөгөөг баталлаа Өчигдөр
АНУ-ын Сангийн яамны Техникийн туслалцааны албаны төлөөлөгчид Монгол Улсад ажиллалаа Өчигдөр
ХОМ: Г.Дамдиннямын 1.1 тэрбум төгрөгийн орлого 281 сая болж буурчээ. Тэрээр 1.8 тэрбум төгрөгийн авлагатай, зээлгүй Өчигдөр
ХОМ: М.Нарантуяа-Нара гишүүний орлого гурав дахин буурч 79 сая төгрөг болжээ Өчигдөр
931.7 тэрбум төгрөгийн урамшууллыг 1.6 сая иргэн, аж ахуйн нэгжид олголоо Өчигдөр
Ихэнх нутгаар хүйтэрнэ Өчигдөр
Гачуурт, Хуандайн амны цахилгаан хангамжийг сайжрууллаа 2026/09/28
Онцгой байдлын алба хаагчид иргэдийг нийтийн биеийн тамирт уриаллаа 2026/09/28
“Талх Чихэр” ХК-ийн “Мишээл” хөх тариан талх “Ард Түмний хүнс”-ээр шалгарлаа 2026/09/28