УЕП: 50 саяас үнэтэй машинтай мөргөлдөж хохироосон бол арай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг байсан заалтыг хүчингүй болгосон


Энэ оны нэгдүгээр сарын 1-нээс Эрүүгийн хуулийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэгт оноох ял шийтгэлийг чангатгасан. Чухам ямар нэмэлт, өөрчлөлт орсон талаар Тээврийн прокурорын газрын ахлах прокурор А.Оюунгэрэлээс тодрууллаа.

-Эрүүгийн хуулийн 27 дугаар бүлэгт Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэгт оноох хариуцлагыг заасан байдаг. Энэ бүлгийн автомашины жолооч нартай холбоотой зүйл заалтад ямар нэмэлт, өөрчлөлт орсон бэ?

-“Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийг Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлд заасан байдаг. Хуульд орсон нэмэлт, өөрчлөлтөөр энэ төрлийн гэмт хэрэгт оногдуулах эрүүгийн хариуцлагыг чангаруулж, зарим нэр томьёог хэрхэн ойлгох талаар тодорхой тайлбарласан. Мөн хүний эрхийн зарчмыг хангахтай холбоотой чухал өөрчлөлт орсон.

-Хүний эрхийг хангахтай холбоотой ямар өөрчлөлт орсныг тодруулахгүй юү?

-Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2.4 дэх хэсгийг хүчингүй болгосон. Уг заалтад жолооч замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас хүний биед хүндэвтэр хохирол учруулахаас гадна их хэмжээний буюу 50 саяас дээш төгрөгийн хохирол учруулсан тохиолдолд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэхээр зохицуулсан байсан юм.

Жишээ нь жолооч дээрх гэмт хэргийг үйлдэхдээ 50 саяас бага үнэтэй автомашинтай мөргөлдсөн тохиолдолд Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 1-т зааснаар, харин 50 саяас үнэтэй машинтай мөргөлдвөл 27.10 дугаар зүйлийн 2.4 дэх хэсэгт зааснаар арай хүнд эрүүгийн хариуцлагыг хүлээлгэдэг байсан гэж ойлгож болно. Уг заалт нь Монгол Улсын Үндсэн хуульд заасан “хүнийг нийгмийн гарал байдал, хөрөнгө чинээгээр ялгаварлан гадуурхаж үл болно” гэсэн зарчимтай зөрчилдөж байсан учраас хүчингүй болгожээ.

-Хуульд ямар нэр томьёог тодорхой болгож тайлбарлав?

-Өмнө нь хуулийн энэ хэсгийг хэрэглэхэд хуульчдад эргэлзээ үүсгэдэг байсан “тээврийн хэрэгсэл”, “тээврийн хэрэгслийн жолооч”, “тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн” гэдгийг тодорхой тайлбарласан. Мөн “согтуурсан хүн” гэдгийг хэрхэн ойлгох талаар тодорхой болгожээ.

Тодруулбал хүний амьсгал дахь спиртийн агууламж 0.2, цусан дахь спиртийн агууламж 0.5 түүнээс дээш хувь илэрснийг ойлгоно гэж тодорхой тайлбарласан байна.

“Тээврийн хэрэгслийн жолооч” гэж тээврийн хэрэгсэл жолоодож яваа тээврийн хэрэгслийг жолоодох эрхтэй, эсхүл эрхгүй, эсхүл жолоодох эрх нь дуусгавар болсон хүнийг, “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн” гэж согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан, эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн үйлдлийн улмаас тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан  хүнийг, “Тээврийн хэрэгсэл” гэж механикжсан тээврийн хэрэгслийг ойлгоно гэж тодорхой тусгаж өгсөн.

-Осол гаргаад хэргийн газраас зугтдаг, эсвэл согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож хүний амь, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулсан нь шүүхээр тогтоогдсон атлаа хөнгөн ял шийтгүүлж байсан нь нийгэмд бухимдал төрүүлж байсан шүү дээ. Харин энэ нэмэлт, өөрчлөлтөөр эрүүгийн хариуцлагыг чангаруулсан. Хэрхэн чангаруулсан юм бол?

-Хуульд өөрчлөлт оруулахаас өмнө жолооч замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан тохиолдолд 450,000-5,400,000 төгрөгөөр торгох, эсхүл 240-720 цаг нийтэд тустай ажил хийлгэх, нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оноодог байсан.

Харин одоо бол тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1-3 жилээр хасаж 2,700,000-14,000,000 төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлахаар болсон. Харин нийтэд тустай ажил хийлгэх ялд нь өөрчлөлт ороогүй.

Өмнө нь энэ гэмт хэргийг согтуугаар болон жолооны эрхгүй хүн үйлдсэн, хүний биед хүнд хохирол учруулсан тохиолдолд жолооны эрхийг 1-3 жилээр хасаж, зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарладаг байсан. Тэгвэл  жолоодох эрхийг хасах хугацааг 3-5 жил, зорчих эрхийг хязгаарлах ялын хугацааг 1-3 жил болгон нэмсэн байгаа. Мөн хорих ялын төрлийг нэмж, 1-3 жил хорих ял оноож болохоор заасан.

Дээрх гэмт хэргийн улмаас хүний амь хохирсон тохиолдолд өмнө нь жолооны эрхийг 3-5 жил хасаж, зорчих эрхийг 1-5 жил хязгаарлах, эсхүл мөн хугацаагаар хорих ял оноодог байсан бол жолооны эрх хасах хугацааг нэмж 5-8 жил болгосон.

Түүнчлэн согтуурсан, мансуурсан үедээ автомашин жолоодож хүний амийг хохироосон, эсхүл хоёроос олон хүний амийг хохироосон тохиолдолд жолооны эрхийг 5-8 жилээр хасаж, 2-8 жил хорих ял оноодог байсан юм. Үүнийг өөрчилж одоо жолооны эрх хасах хугацааг 8-12 жил болгож нэмжээ.

-Согтуу жолооч дахин зөрчил гаргавал эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр болсон биз дээ.

-Тиймээ. Согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан, эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн үйлдлийн улмаас Зөрчлийн тухай хуульд зааснаар жолооны эрхээ хасуулсан хүн уг зөрчлийг дахин гаргавал эрүүгийн хариуцлага хүлээлгэх шинэ зохицуулалт нэмэгдсэн.

Энэ тохиолдолд Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн тав дахь хэсэгт зааснаар жолоодох эрхийг 1-3 жилээр хасаж, 2,700,000-14,000,000 төгрөгөөр торгох, 240-720 цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл мөн хугацаагаар хорих ял шийтгэхээр болсныг иргэд анхаарах хэрэгтэй.

 Эх сурвалж: УПЕГ


8
angry
4
care
6
haha
5
liked
1
love
1
sad
8
wow

Сэтгэгдэл (8)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
223.62.169.15
2024/02/05
0
0
Бид нарын амь нас 50 сая ч үнэлэгдэхгүй бна шүү дээ
Хариулах
202.9.47.13
2024/02/04
1
0
Өар ийм шившигийн хууль олон бнуу
Хариулах
122.201.31.221
2024/02/04
0
0
Тэнэг хууль санаачлаад тэрийгээ хүчингүй болгож л бдаг. Хууль санаачлагч зда гаас нь тэр мөнгийг нь гаргуулж бмаар юм
Хариулах
2405:5700:311:58ce:97ce:3f0c:6e97:6289
2024/02/04
0
0
Зарим зориг зүрх нь хэтэрсэн бүүр өөрийн машин бол ёстой олон удаагийн зодоонд авах юмгүй болсон унаатай юмнууд хүний өмчийг яасан ч яахав гэсэн хогийн бодолтой зодоонч сэтгэхүйтэй тийм олон удаагийн осол гарагасан жолооч нарыг бол эрхийг нь хасаж баймаар юм.
Хариулах
59.153.86.107
2024/02/03
0
1
үнэтэй машин гэдэг чинь эрх мэдэл хөрөнгө чинээтэй эрх мэдэлтний хэрэглэдэг өмч тэдний өмч хөрөнгийг нүдний цөцгий мэт хайрлаж хамгаалдаг хуультай байж . харин жирийн монгол хүний амь авто ослоор бусдын буруугаас болж хохирвол ял нь хөнгөн тэр байтугай гэмт этгээд ял шийтгэлгүй байдаг хуулийн цоорхойтой ийм байж болох уу . жишээ жирэмсэн эмэгтэй согтуугаар машин жолоодож дайрч алсан хуульч Лүндэгдорж . ялгүй одоо сайн хуульч гээд УИХ -аас шагнагдаж байна
Хариулах
202.9.46.42
2024/02/03
0
1
Дархалаа дарангуйлдаг эм уудаг хүн тэр балиар үлээдэг багажруу чинь үлээхгүй гэвэл бас торгох уу эргүү юмнууд
Хариулах
2405:5700:301:218c:d0c6:8f03:d0a3:db98
2024/02/03
0
0
Хүний эрүүл мэндийн нөхөн олговор нь яах билээ
Хариулах
122.201.31.174
2024/02/02
0
0
Heden say n hamaagui l de adilhan uhehee hurwel uhej,adilhan laaz bolohoos hoish mongon dvn hamaagui bha
Хариулах
Шинэ мэдээ
Дөрвөн уулын тахилга боллоо 56 минутын өмнө
Өвөрхангай, Багануур дүүрэгт амжилттай барилдсан бөхчүүдийн цолыг хүчингүйд тооцно 14 цагийн өмнө
Эхнэрээ хутгалж, амь насыг нь хөнөөжээ 14 цагийн өмнө
Улаанбаатарт дуу цахилгаантай аадар бороо орно 14 цагийн өмнө
Онтрегийн лиценз дээрх төрийн өмчийн хувь хэмжээг тогтоох асуудлуудаар хяналт шалгалтын түр хороо байгууллаа Өчигдөр
“Camerton-30” тоглолтонд дуулагдах 44 хит дууны PLAYLIST гарчээ Өчигдөр
Долоодугаар сард болох барилдаанууд Өчигдөр
Э.Содномпилжээ:Төр, түмнийхээ итгэлийг амжилтаар хариулах нь чухал Өчигдөр
Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв Өчигдөр
Монголд эмчлэгдэх боломжгүй хүүхдийн зүрхний мэс заслыг амжилттай хийлээ Өчигдөр
Option 1: GS25: Шууд чанаад ид! Солонгос амтыг “GS25”-аас Өчигдөр
Х.Нямбаатар: Эвдэрсэн замуудыг дулааны шугам зассан компанийн хөрөнгөөр засварлуулна Өчигдөр
Дүжингарав худалдааны төвийн авто замын урд эгнээг хааж шинэчилнэ Өчигдөр
Улаанбурхан өвчний өндөржүүлсэн бэлэн байдалтай холбогдуулан ХӨСҮТ бямба гарагт ажиллана Өчигдөр
Өдөртөө дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
“Нэткапитал Эй Би Эс” ТЗК Монголд анх удаа жилийн 20%-ийн хүүтэй нээлттэй ХБҮЦ-ны анхдагч арилжаагаа эхлүүлэн, цан цохилоо 2025/06/26
ХЗДХ-ийн сайд Л.Мөнхбаатар “Эрх зүйн ба шүүх эрх мэдлийн шинэтгэл: Өнөөгийн байдал ба ойрын ирээдүй” ОУ-ын ЭШХ-д оролцов 2025/06/26
Ирэх сард олгох мөнгөн тэтгэмжүүдийг наадмаас өмнө олгоно 2025/06/26
"ТЭЦ-III"-ын арын уулзварыг хааж, борооны ус зайлуулах шугам хоолой угсарна 2025/06/26
5 аймгийн 9 суманд гарсан 14 ой, хээрийн гал түймрийг унтраахаар ажиллаж байна 2025/06/26