Х.Ганхуяг: Казахстан улс гадаадын хөрөнгө оруулагчдынхаа гомдлыг Засгийн газар, Ерөнхий прокурорын түвшинд хэлэлцдэг нь хөрөнгө оруулах гол баталгаа болж байна


УИХ-ын чуулган завсарласан энэ хугацаанд Х.Ганхуяг тэргүүтэй нэр бүхий гишүүд гадаадын хөрөнгө оруулалтын эрх зүйн орчныг шинэчлэх ажлын хүрээнд Бүгд Найрамдах Казахстан улсад ажиллаж байна. Казахстан Улсын Үндэсний эдийн засгийн яам, Хөрөнгө оруулалтын хороо, “Казах Инвест” үндэсний компани, Астана олон улсын санхүүгийн төв, Казахстан дахь Азийн хөгжлийн банкны төлөөлөлтэй уулзаж, санал солилцжээ.

Уулзалтын талаар Х.Ганхуяг гишүүн өөрийн цахим хуудастаа "Тус улсын хөрөнгө оруулалтын асуудал эрхэлсэн яам, хороо, үндэсний компани нь гадаадын хөрөнгө оруулалт татах сурталчлах, дэмжих, хамгаалах чиглэлээр идэвхтэй үйл ажиллагаа явуулсаар байна. Ингэхдээ Хөрөнгө оруулалтын хороо нь гадаадын хөрөнгө оруулагчдын хууль ёсны эрх ашгийг хамгаалах, гомдол маргаан шийдвэрлэх хүрээнд Ерөнхийлөгч, Ерөнхий сайдын ахалдаг гадаадын хөрөнгө оруулагчдын зөвлөлд судалгаа, мэдээллээр хангах, ажлын албаны чиг үүргийг хэрэгжүүлж байна.

Засгийн газрын гишүүд болон Ерөнхий прокурорын түвшинд асуудлыг авч хэлэлцэж, гомдлыг шийдвэрлэж, гүйцэтгэлийг хангадаг байдал нь хөрөнгө оруулагчдад гаргадаг гол баталгаа болжээ. Харин Астана санхүүгийн төв нь Английн “common law” үйлчилдэг тусгай бүс бөгөөд олон төрлийн дэмжлэг үйлчилгээ үзүүлэхээс гадна олон улсын арбитрын шүүхийн үйл ажиллагааг шууд явуулж байна" хэмээжээ.



0
angry
0
care
1
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
103.212.118.114
2024/01/31
0
0
Нам дагасан өлөн хулгайчдын ороо бусгаа шийдвэр шантаачаас болдог бус уу
Хариулах
Шинэ мэдээ
Айчи-Нагояа 2026: Г.Наранцэцэг хүрэл медаль хүртлээ 11 цагийн өмнө
АИ-92 шатахууны чанарт хяналт тавьжээ 11 цагийн өмнө
Лондонд англи хэл сурч өвөлжих үү? 14 цагийн өмнө
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 17 цагийн өмнө
Шөнийн сурвалжилга: Өдөржин ажлаад орой тараад 5,6 цаг бензинд оочерлоод хэцүү байна 18 цагийн өмнө
Сайд нар Японд томилолтоор яваа тул ЗГ өнөөдөр хуралдахгүй 18 цагийн өмнө
ХОМ: Ж.Баярмаа гишүүний орлого нь жилийн 132 сая төгрөг болж огцом өсчээ 18 цагийн өмнө
ИРГЭН: Би үхмээргүй байна. 7 настай хүүхэддээ 7 хоног ч болов амьд харагдмаар байна 18 цагийн өмнө
Дорнодын хойд болон зүүн сумдын нутгаар цасан шуурга шуурна 18 цагийн өмнө
Иргэд: Ажил, амьдралаа машинаар залгуулдаг бид шатахууны хэрэглээгээ бууруулах боломжгүй Өчигдөр
Хүүхдийн архаг өвдөлт, булчингийн чангарал эмчлэх дэвшилтэт төхөөрөмжийг Монголд анх удаа нэвтрүүллээ Өчигдөр
Хэнтий: Аймгийн хөгжлийн 2027 оны төлөвлөгөөг баталлаа Өчигдөр
АНУ-ын Сангийн яамны Техникийн туслалцааны албаны төлөөлөгчид Монгол Улсад ажиллалаа Өчигдөр
ХОМ: Г.Дамдиннямын 1.1 тэрбум төгрөгийн орлого 281 сая болж буурчээ. Тэрээр 1.8 тэрбум төгрөгийн авлагатай, зээлгүй Өчигдөр
ХОМ: М.Нарантуяа-Нара гишүүний орлого гурав дахин буурч 79 сая төгрөг болжээ Өчигдөр
931.7 тэрбум төгрөгийн урамшууллыг 1.6 сая иргэн, аж ахуйн нэгжид олголоо Өчигдөр
Ихэнх нутгаар хүйтэрнэ Өчигдөр
Гачуурт, Хуандайн амны цахилгаан хангамжийг сайжрууллаа 2026/09/28
Онцгой байдлын алба хаагчид иргэдийг нийтийн биеийн тамирт уриаллаа 2026/09/28
“Талх Чихэр” ХК-ийн “Мишээл” хөх тариан талх “Ард Түмний хүнс”-ээр шалгарлаа 2026/09/28