“Өвсний Үндэс-Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламж”-ийн төсөл Өндөрширээт сумын Ерөнхий боловсролын сургуульд хэрэгжихээр боллоо


Төв аймгийн Засаг дарга Д.Мөнхбаатар болон Япон улсаас Монгол улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Игавахара Масарү нар Япон улсын Засгийн газрын “Өвсний үндэс – Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламж”-ийн хөтөлбөрийн хүрээнд хэрэгжих төслийн гэрээг үзэглэлээ.

Уг төслийн хүрээнд Өндөрширээт сумын Ерөнхий боловсролын сургуульд 817.7 сая төгрөгийн засварын ажил хийгдэх юм. 1985 онд ашиглалтад орсон, мэргэжлийн байгууллагын дүгнэлтээр цаашид ашиглах боломжгүй гэгдээд байсан тус сургуулийн дээвэр, гадна фасад, дотор засал, цахилгаан шугам зэргийг иж бүрэн засварлах бөгөөд төсөл хэрэгжсэнээр 270 гаруй суралцагч чанартай боловсрол эзэмших, 40 орчим багш, ажиллагсад тав тухтай орчинд ажиллах нөхцөл бүрдэж байна. Дашрамд дурдахад Өндөрширээт сумын Ерөнхий боловсролын сургуульд суралцагчдын тоо жилээс жилд 30-40 суралцагчаар тогтмол нэмэгдэж байгаа нь уг төслийг хэрэгжүүлэх гол хөшүүрэг болсон талаар сургуулийн удирдлага онцолсон.

Япон улсын Засгийн газар Монгол улсад 1990 оноос хойш өнөөдрийг хүртэл 34 жилийн турш “Өвсний үндэс – Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламж” хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа ба энэ удаагийн төсөл нь улсын хэмжээнд хэрэгжих 599 дэх, Төв аймагт хэрэгжих 24 дэх төсөл болж байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Айчи-Нагояа 2026: Г.Наранцэцэг хүрэл медаль хүртлээ 15 цагийн өмнө
АИ-92 шатахууны чанарт хяналт тавьжээ 16 цагийн өмнө
Лондонд англи хэл сурч өвөлжих үү? 18 цагийн өмнө
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 21 цагийн өмнө
Шөнийн сурвалжилга: Өдөржин ажлаад орой тараад 5,6 цаг бензинд оочерлоод хэцүү байна 22 цагийн өмнө
Сайд нар Японд томилолтоор яваа тул ЗГ өнөөдөр хуралдахгүй 22 цагийн өмнө
ХОМ: Ж.Баярмаа гишүүний орлого нь жилийн 132 сая төгрөг болж огцом өсчээ 23 цагийн өмнө
ИРГЭН: Би үхмээргүй байна. 7 настай хүүхэддээ 7 хоног ч болов амьд харагдмаар байна 23 цагийн өмнө
Дорнодын хойд болон зүүн сумдын нутгаар цасан шуурга шуурна 23 цагийн өмнө
Иргэд: Ажил, амьдралаа машинаар залгуулдаг бид шатахууны хэрэглээгээ бууруулах боломжгүй Өчигдөр
Хүүхдийн архаг өвдөлт, булчингийн чангарал эмчлэх дэвшилтэт төхөөрөмжийг Монголд анх удаа нэвтрүүллээ Өчигдөр
Хэнтий: Аймгийн хөгжлийн 2027 оны төлөвлөгөөг баталлаа Өчигдөр
АНУ-ын Сангийн яамны Техникийн туслалцааны албаны төлөөлөгчид Монгол Улсад ажиллалаа Өчигдөр
ХОМ: Г.Дамдиннямын 1.1 тэрбум төгрөгийн орлого 281 сая болж буурчээ. Тэрээр 1.8 тэрбум төгрөгийн авлагатай, зээлгүй Өчигдөр
ХОМ: М.Нарантуяа-Нара гишүүний орлого гурав дахин буурч 79 сая төгрөг болжээ Өчигдөр
931.7 тэрбум төгрөгийн урамшууллыг 1.6 сая иргэн, аж ахуйн нэгжид олголоо Өчигдөр
Ихэнх нутгаар хүйтэрнэ Өчигдөр
Гачуурт, Хуандайн амны цахилгаан хангамжийг сайжрууллаа 2026/09/28
Онцгой байдлын алба хаагчид иргэдийг нийтийн биеийн тамирт уриаллаа 2026/09/28
“Талх Чихэр” ХК-ийн “Мишээл” хөх тариан талх “Ард Түмний хүнс”-ээр шалгарлаа 2026/09/28