М.Баяраа: Цаг агаарын хэм хөрсөн дээр -45 градус хүрч байгаа тул давс, бодис үр дүнгүй байна


Улаанбаатар хотод цаг агаар эрс хүйтэрч, их хэмжээний цас орж буйтай холбоотойгоор зам талбайн цэвэрлэгээний талаар Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга М.Баяраагаас тодрууллаа.

-Орон даяар их хэмжээний цас орж, зудын байдалтай байгаа. Уг нөхцөл байдалтай холбоотойгоор Улаанбаатар хотын хэмжээнд зам цэвэрлэгээний ажлыг хэрхэн хийж байна вэ?

-Улаанбаатар хотод аравдугаар сарын 30-наас хойш цас орж эхэлсэн. Сүүлийн 36 цагийн турш хялмаа байдлаар цас орж, шөнөдөө -38 градус, хөрсөн дээрээ -45 градус хүрч хүйтэрч байна. Тиймээс давс, бодис цацсан ч цас мөсний хайлалт явагдахгүй, үр дүнгүй байна. Үүнтэй холбоотойгоор цэвэрлэгээ, үйлчилгээний ажилд хүндрэл үүссэн. Давс, бодис нь -25 градуст хайлалт өгдөг. Сүүлийн хоёр хоног эрс хүйтэрч, өдрийн цагаар бага зэргийн хайлалт өгч, оройн цагаар тус хайлалт нь зам талбайд барзайлт, бөмбөлөг үүсгэж байна. Өнөөдөр уг асуудлаар холбогдох байгууллагуудтай хуралдаж, зам цэвэрлэгээний шинэ технологи турших асуудлаар хэлэлцлээ. Давс, бодисоо шөнийн цагаар болон үүрээр цацаж байгаа ч цаг агаар хүйтэн байгаа тул замын цас, мөс хайлахгүй байна.

-Хэт хүйтнээс шалтгаалж давс, бодисын үйлчилгээ муу байгаа юм байна. Тэгвэл авто зам болон явган хүний замын халтиргаа гулгааг хусах, цэвэрлэх ажлыг хэрхэн хийж байна вэ?

-Хялмаа унаж байгаатай холбоотойгоор асуудлууд үүсэж байна. Гэхдээ хотын хэмжээнд 17 цэвэрлэгээний байгууллага өчигдрөөс эхлэн хариуцсан зам, талбайгаа цэвэрлэж байгаа. Технологийн зарим өөрчлөлтүүдийг хийх шаардлагатай. -25 градусаас илүү хүйтэрч байгаа тул давс, бодис цацах гэсэн хуучны технологи үр дүнгээ үзүүлэхгүй. Тиймээс бусад улс орноос туршлага судалж, химийн орц найрлага өндөртэй, -40-45 градуст цас мөсийг хайлуулах чадвартай бодисуудыг ашиглах шаардлагатай байна. Явган хүний замыг цэвэрлэсэн ч дахиж хялмаа унаж, халтиргаа үүсгэж байна. Тиймээс явган хүний зам дээр дайрга цацаж эхэлнэ. Энэ мэтчилэн технологийн өөрчлөлтүүдийг хийхээр ажиллаж байна.

-Хот тохижилтын газрын зарим чиг үүргийг дүүргүүдэд хуваарилах ажил яригдаж байгаа. Үүнтэй холбоотойгоор цэвэрлэгээнд асуудал үүссэн үү?

-Анхан шатны нэгжүүд болох дүүрэг, хороо нь хот нийтийн аж ахуйн ажлыг өөрсдөө гардаж хийх эрх зүйн үндэслэлтэй. Өдий хүртэл Хотын дарга, Ерөнхий менежер нь хот нийтийн аж ахуйн ажлын холбогдох тендерийг зарладаг байсан. Одооноос дүүргүүд өөрсдөө хот нийтийн аж ахуйн ажлаа гардаж хийгээд, чадавхаа бэхжүүлэн, хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэх шаардлагатай байна. Мэдээж Хот тохижилтын газрын ажилчдыг халж, солихгүй. Ажлын байрны нөхцөл, цалин хангамжийг бууруулахгүйгээр сэлгэн шилжүүлж, туршилтын хугацаагаар ажиллах боломжоор  хангана. Ойлголтын зөрүү, буруу ойлголтоос үүдэж бага зэрэг асуудал үүссэн. Дүүргүүд өөрсдөө бүсчилсэн байдлаар зохион байгуулалтаа сайн хийх ёстой.

-Хот тохижилтын байгууллагуудад тоног төхөөрөмжийн шинэчлэл хийх гэж буй. Энэ ажил ямар шатандаа явж байна вэ?

-70 гаруй тоног төхөөрөмжийн худалдан авах ажиллагааг зарласан. Арванхоёрдугаар сарын 28-нд тендерийг нээнэ. Тендер нээгдсэний дараа Үнэлгээний хороо зохих журмын дагуу шалгаруулалтаа хийнэ. Үүний дараа албан ёсны мэдээлэл өгөх боломжтой. Зуслангийн бүс болон хотоос гарах чиглэлд цасны хэмжээ 40-50 см зузаантай байгаа. Улаанбаатар хотын хувьд авто зам, явган хүний замууд дахь халтиргаа гулгааг арилгах ажлыг эхний ээлжид зохион байгуулна. Мэдээж дулааны улирал шиг зам талбайг харлуулж, цэвэрлэх боломжгүй. Яагаад гэвэл хөрсний хэм маш хүйтэн, хөлдөлт ихтэй байгаа энэ үед одоо ашиглаж байгаа бодис, давс үр нөлөө үзүүлэхгүй байна. Тиймээс өөр төрлийн бодис ашиглана.

-Аж ахуйн нэгжүүд орчны 50 м зам талбайгаа цэвэрлэх ёстой. Энэ чиглэлээр уриалга, аян зохион байгуулж байгаа юу?

-Жилд найман удаа хотын хэмжээнд их цэвэрлэгээ хийдэг. Голчлон хавар, намрын улиралд үүсдэг хур хог хаягдал, шарилж, цас цэвэрлэгээний үеэр уг цэвэрлэгээг хийдэг. Өчигдрөөс эхлэн дүүргүүд цас, цэвэрлэгээний аян эхлүүлсэн. Шинэ жил болох гэж буйтай холбоотойгоор бүх дүүргүүд цас цэвэрлэгээтэй холбоотой аян зохион байгуулна.  


0
angry
0
care
1
haha
1
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (6)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
2405:5700:301:ad7e:f13d:f2d0:4a8a:2df
2023/12/18
0
0
Ийм юмаа эртхэн тайлбарлаж мэдэхгүй
Хариулах
158.248.126.125
2023/12/18
0
0
Husaj baigaad jijig shirhegtei hairga tsats, yavgan hunii zam bolon ugsuur uruu mashin zam deer. Ih nemertei.
Хариулах
202.21.107.54
2023/12/18
0
0
Hudlaa hel am hiih suuhaar hurzee bariad gartsgaaj ald deleted gazriin ch bolov tsas tseverleh Urialah nam TBB baina uu
Хариулах
2601:1c2:4a00:350:28ef:c2d0:6368:9ac1
2023/12/18
0
0
heden 1000n jilii tursh mongold tsas zud uvul bolsoor irsen yasan uhaan suudaggui malnuud ve
Хариулах
2405:5700:300:b7c3:2dba:b910:7e4:5d11
2023/12/17
0
0
Монголд өвөл ямар болдогийг мэддэггүй дарга нарыг ёстой савчих юмсан одоо л ингэж хүйтэрч бгаан биш ийм болоод удаж бна нөгөө өвлийн бэлтгэл чинь хаана бна хулгай хийхээ л бодно
Хариулах
124.158.64.75
2023/12/17
2
0
Хуурамч давс авсан байна.
Хариулах
Шинэ мэдээ
С.Эрдэнэбат: Ахмадуудад тэтгэврийн зээлээс бусад төрлийн зээл олгодоггүй нь Үндсэн хууль зөрчсөн асуудал 1 цагийн өмнө
О.Алтангэрэл: Шатахууны асуудалд иргэдийн тэвчээр тасарч, шударга ёс, үнэнийг шаардан жагсаж байна 1 цагийн өмнө
ИРГЭД: Төрөөс их зүйл хүсээгүй, ядаж шатахуунаа хэвийн олгочих 1 цагийн өмнө
АХМАДУУД: Тэтгэврийн зээлтэй, өрнөөс өрний хооронд амьдарч байна 1 цагийн өмнө
Л.Мөнхбаясгалан:Шатахуун нөөцлөх сав бэлтгэх зээлийн хүүгийн татаас гэж 20 тэрбумыг ААН-үүдэд тараасан 4 цагийн өмнө
“Цусны даралт ихсэлтийн эсрэг аян” Говьсүмбэр, Замын-Үүдэд хэрэгжиж байна 4 цагийн өмнө
Өнөөдөр “Олон улсын кофе өдөр” 6 цагийн өмнө
Шамбарам ба Н.Оргил эмчийн өгөх 8 зөвлөгөө 7 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар цас орно 8 цагийн өмнө
Айчи-Нагояа 2026: Г.Наранцэцэг хүрэл медаль хүртлээ Өчигдөр
АИ-92 шатахууны чанарт хяналт тавьжээ Өчигдөр
Лондонд англи хэл сурч өвөлжих үү? Өчигдөр
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Шөнийн сурвалжилга: Өдөржин ажлаад орой тараад 5,6 цаг бензинд оочерлоод хэцүү байна Өчигдөр
Сайд нар Японд томилолтоор яваа тул ЗГ өнөөдөр хуралдахгүй Өчигдөр
ХОМ: Ж.Баярмаа гишүүний орлого нь жилийн 132 сая төгрөг болж огцом өсчээ Өчигдөр
ИРГЭН: Би үхмээргүй байна. 7 настай хүүхэддээ 7 хоног ч болов амьд харагдмаар байна Өчигдөр
Дорнодын хойд болон зүүн сумдын нутгаар цасан шуурга шуурна Өчигдөр
Иргэд: Ажил, амьдралаа машинаар залгуулдаг бид шатахууны хэрэглээгээ бууруулах боломжгүй 2026/09/29
Хүүхдийн архаг өвдөлт, булчингийн чангарал эмчлэх дэвшилтэт төхөөрөмжийг Монголд анх удаа нэвтрүүллээ 2026/09/29