Э.Содномпилжээ, У.Сүрэнжав нар оны шилдгийн шилдэг тамирчин боллоо


Монголын үндэсний паралимпын хорооны 2023 оны шилдгийн шилдэг шалгаруулах ёслол “Улаанбаатар” зочид буудлын “Баянзүрх” танхимд болов. Улирч буй онд манай улсын пара тамирчид ДАШТ, Азийн наадам, Азийн АШТ, Дэлхийн цом болон гранпри тэмцээн, наадмуудаас нийт 132  (алт 62, мөнгө 43, хүрэл 27) медаль хүртжээ. 2023 оны спортын онцлох үйл явдал болох “Ханжоу-2022” Азийн зуны спортын наадмаас Монголын тамирчид найман медальтай ирсэн бөгөөд одоогийн байдлаар “Парис-2024” зуны паралимпын гурван эрхийг эх орондоо авчирсан байна.

МҮПХ-ны оны шилдгүүдийг танилцуулж байна:

  • Шилдэгийн шилдэг тамирчин: Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Э.Содномпилжээ
  • Шилдэгийн шилдэг эмэгтэй тамирчин: У.Сүрэнжав
  • Шилдэг эрэгтэй тамирчин: Гавьяат тамирчин Г.Болор-Эрдэнэ
  • Шилдэг эмэгтэй тамирчин: Л.Туруунаа
  • Шилдэг эрэгтэй дасгалжуулагч: Д.Батнасан
  • Шилдэг эмэгтэй дасгалжуулагч: Б.Нарантуяа
  • Шилдэг залуу тамирчин: Г.Даваахүү
  • Шилдэг спортын холбоо: Монголын пара хөнгөн атлетикийн холбоо
  • Оны онцлох тамирчин: Д.Ганбат

Оны шилдгийн шилдэг тамирчин болсон Э.Содномпилжээ нь 2023 онд пауэрлифтингийн ДАШТ-ээс мөнгө, Дэлхийн цомоос алт, Азийн АШТ-ээс алт, “Ханжоу-2023” Азийн зуны спортын пара наадмаас мөнгө, “Хөгжлийн бэрхшээлтэй тамирчдын дэлхийн наадмаас алтан медаль хүртсэн юм. Тэрбээр МҮПХ-ны оны шилдгийн шилдэг цомыг дөрөв дэх удаагаа хүртэж байгаа ба өмнө нь 2016, 2018, 2021 онд гардаж байв.

Харин шилдгийн шилдэг эмэгтэй тамирчин болсон У.Сүрэнжав нь таеквондогийн 2023 оны ДАШТ-ээс хүрэл, “Ханжоу-2022” Азийн пара наадмын мөнгө, Австрали, Франц, Мексикийн гранпри тэмцээнээс алт, мөнгөн медаль хүртсэн юм.


Энэ ёслолын үеэр МҮПХ-ны ерөнхийлөгчийн нэрэмжит шагналыг Монголын тэргэнцэртэй сэлэмний холбооны нарийн бичгийн дарга О.Анударьд олголоо. Түүнийг тэргэнцэртэй иргэдийг багийн спортоор хичээллэх, спортын амжилт гаргахад үнэтэй хувь нэмэр оруулж, тус спортын төрлийг Монгол улсад хөгжүүлэхэд онцгой гавьяа байгуулсан хэмээн шагнасан нь энэ.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
С.Эрдэнэбат: Ахмадуудад тэтгэврийн зээлээс бусад төрлийн зээл олгодоггүй нь Үндсэн хууль зөрчсөн асуудал 1 цагийн өмнө
О.Алтангэрэл: Шатахууны асуудалд иргэдийн тэвчээр тасарч, шударга ёс, үнэнийг шаардан жагсаж байна 1 цагийн өмнө
ИРГЭД: Төрөөс их зүйл хүсээгүй, ядаж шатахуунаа хэвийн олгочих 1 цагийн өмнө
АХМАДУУД: Тэтгэврийн зээлтэй, өрнөөс өрний хооронд амьдарч байна 1 цагийн өмнө
Л.Мөнхбаясгалан:Шатахуун нөөцлөх сав бэлтгэх зээлийн хүүгийн татаас гэж 20 тэрбумыг ААН-үүдэд тараасан 4 цагийн өмнө
“Цусны даралт ихсэлтийн эсрэг аян” Говьсүмбэр, Замын-Үүдэд хэрэгжиж байна 4 цагийн өмнө
Өнөөдөр “Олон улсын кофе өдөр” 6 цагийн өмнө
Шамбарам ба Н.Оргил эмчийн өгөх 8 зөвлөгөө 7 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар цас орно 8 цагийн өмнө
Айчи-Нагояа 2026: Г.Наранцэцэг хүрэл медаль хүртлээ Өчигдөр
АИ-92 шатахууны чанарт хяналт тавьжээ Өчигдөр
Лондонд англи хэл сурч өвөлжих үү? Өчигдөр
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Шөнийн сурвалжилга: Өдөржин ажлаад орой тараад 5,6 цаг бензинд оочерлоод хэцүү байна Өчигдөр
Сайд нар Японд томилолтоор яваа тул ЗГ өнөөдөр хуралдахгүй Өчигдөр
ХОМ: Ж.Баярмаа гишүүний орлого нь жилийн 132 сая төгрөг болж огцом өсчээ Өчигдөр
ИРГЭН: Би үхмээргүй байна. 7 настай хүүхэддээ 7 хоног ч болов амьд харагдмаар байна Өчигдөр
Дорнодын хойд болон зүүн сумдын нутгаар цасан шуурга шуурна Өчигдөр
Иргэд: Ажил, амьдралаа машинаар залгуулдаг бид шатахууны хэрэглээгээ бууруулах боломжгүй 2026/09/29
Хүүхдийн архаг өвдөлт, булчингийн чангарал эмчлэх дэвшилтэт төхөөрөмжийг Монголд анх удаа нэвтрүүллээ 2026/09/29