Тайланд, Малайз, Вьетнам зэрэг улсууд цахилгаан тамхийг хориглосон шийдвэрээ цуцалж байна


Зүүн өмнөд Азийн улс орнууд тамхидалтын түвшин өндөртэй бүсд ордог ба цахилгаан тамхины тусламжтайгаар тамхичдын тоог бууруулах боломжтой гэж үзэн хориглосон арга хэмжээгээ цуцалсаар байна.

БНСВУ-ын ҮХААЯ-ны дэргэдэх Зах зээлийн удирдлагын газрын дарга Чү Сүан Киен хэлэхдээ: “Цахилгаан болон халаадаг тамхийг зохицуулалт хэдийгээр бэрхшээлтэй байсан ч аливаа нэг хэрэглээнд хязгаарлалт үзүүлэхгүй байхаар шийдсэн.” гэв. Мөн тэрбээр: “Шинэ төрлийн тамхины үйлдвэрлэлт тус улсад хэдийн эхэлсэн ба утаат янжуур тамхийг орлох боломжтой эсэхийг урт хугацааны судалгааны дараа шийдэх боломжтой.” гэж нэмж хэлэв.
БНСВУ-ын хувьд 2030 он гэхэд жил бүр 40,000 хүн тамхинаас үүдэлтэй өвчлөлөөр амь насаа алдаж болзошгүй гэдэг судалгааг гаргасан ба Засгийн газрын зүгээс тамхидалттай тэмцэхэд хангалттай ажиллахгүй байна гэж иргэд нь үздэг байна.

Харин аялал жуулчлал өндөр хөгжсөн Тайланд улсын хувьд 2023 оны 8 сард Тамхин бүтээгдэхүүний онцгой албан татварыг нэмж буйгаа зарласан бөгөөд уламжлалт янжуур тамхинд ногдуулах татвар үнэ дээр суурилж 2 төрлөөр нэмэгдсэн байна. Цахилгаан тамхи нь тус улсад хориотой байсан ба Тайландын “Онцгой албан татварын хэлтэс”-ээс уг бүтээгдэхүүн дээр татвар ногдуулж албан ёсоор хуулийн хүрээнд зохицуулах саналыг Нийгмийн эрүүл мэндийн яам-тай зөвшилцсөний үр дүнд шийдвэр гаргахаар болжээ.

Ингэснээр цахилгаан болон халаадаг тамхины хууль бус наймааг хянах бүрэн боломжтой болно гэж үзсэн байна.

2023 оны 4 сард Малайз улсын Засгийн газараас цахилгаан болон халаадаг тамхийг хуульчилж татвар ногдуулах шийдвэр гаргаснаар тус улсад тамхидалтыг бууруулах алхам нэг шат ахисан юм. Малайз улсын “Онцгой албан татварын хэлтэс” болон “Эрүүл мэндийн яам”-ы зүгээс 2021 оноос уг хуулийн төслийг хэлэлцүүлэх хүсэлт тавьсан бөгөөд 2 жилийн хугацаанд эрүүл мэнд, нийгэм болон эдийн засаг, зах зээлд үнэлгээ хийснээр уг шийдвэрийг гаргасан байна.

Хэдийгээр цахилгаан тамхи нь бүрэн судлагдсан гэж аль ч улс үзэхгүй байгаа ч одоогийн нөхцөл байдалд тулгуурласан дүгнэлтээр янжуур тамхитай харьцуулахад харьцангуй хоруу чанар багатай гэдгийг нотолж байгаа юм.

Нэмж хэлэхэд уг бүтээгдэхүүнийг хориглосон улсуудад тамхидалтын түвшин буцаад өсөх, хууль бус наймаа цэцэглэх, эрүүл мэндийн зардал өсөх гэх мэт урвуу хамааралтай үр дүнгүүд гарсаар байгаа юм.  

Эх сурвалж: https://backofthebiketours.com/can-you-vape-in-vietnam/#:~:text=Nowadays%2C%20vaping%20is%20banned%20in,or%20oil%20in%20a%20shop.


1
angry
0
care
0
haha
2
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (8)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
117.111.13.184
2024/01/02
0
0
ЯНЖУУР ТАМХИ монголд 620 тэрбум төгрөгийн эргэлттэй. Гурил, будааны импорт ч хажууд жижигдэнэ. Миний 10 гаран жил татсан тамхины үнэ долларын ханш хэд дахин өсчихөөд байхад огтоосоо нэмэгдэхгүй байгаа нь хачирхалтай биш гэж үү??? УТААТАЙ МОНГОЛ УТААТАЙ ТАМХМЙГ МОНГОЛД ХАМГИЙН ХЯМД ГЭСЭН ТАМХИЙГ 20,30 ЖИЛИЙН ӨМНӨӨС ОРУУЛЖ ИРЭХДЭЭ МАШ ӨНДӨР АШИГ ХИЙСЭН БИЗНЕС ГЭЖ ШУУД ХЭЛНЭ. ОДОО ЦАГААНДАА ГАРЧ БҮҮР ИЛТ СУРТАЛЧИЛГАА ХИЙЖ МОНГОЛЧУУДЫГ ХОРЛОЖ БАЙНА УРГАМЛЫН ГАРАЛТАЙ ГЭЭД СУРТАЛЧИЛЖ ӨГЧ БАЙНА. ОНЦГОЙ ТАТВАР ТӨЛСӨН МӨРТЛӨӨ ТАЛХНЫ ҮНЭТЭЙ БУЮУ 3000-5000 ТӨГРӨГӨӨР ЗАРНА ГЭДЭГ БАЙЖ БОЛОМГҮЙ
Хариулах
202.126.89.134
2023/12/15
1
0
Vaping > smoking
Хариулах
202.126.89.106
2023/12/15
1
0
Янжуурны компаниуд л хэрэглэгчидээ алдахгүйн тулд цахилгаан тамхи хортой гэж худал мэдээлэл түгээдэг л дээ хортойн хувьд хортой янжуурны хажууд бол бараг хоргүй шахуу
Хариулах
202.126.89.77
2023/12/15
1
0
Тамхичин улстөрчидийг зайлуулахгүй бол нэмэргүйл дээ ёрөнхий сайд асан норовын алтанхуяг сангийн сайд жавхлан боов оюунчимэг дарханы засаг дарга азжаргал тэргүүтэй новшнууд эмч багш сайт тв худалдан аваад янжуурны далд сурталчилгаа хийгээд тамхитай хийх тэмцэлийг саармагжуулаад байгаа НЭМҮТ гэж фокус тбб гэх мэт газарууд бол шууд тамхичидийн халаасанд байдаг тамхи түгээн дэлгэрүүлэх ажил л хийдэг
Хариулах
102.89.46.235
2023/12/14
0
0
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST [email protected] хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST [email protected] Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
Хариулах
202.55.188.104
2023/12/14
0
0
зүгээр тэр цахилгаан тамхиа хуульчилаад батлаад өгөх хэрэгтэй хортой хоргүй гэж маргалдаадч байх юмгүй хуульгүй учраас л хүүхдүүдэд чөлөөтэй зараад байгаа хэн дуртай нь оруулж ирж тэгээд янжуурныхана нь хортой гээд цахилгаан тамхиныхна болохоор хоргүй гээд хуульгүй юм чинь бүх хүн л өөрөө өөрийнхөө өнцөгөөс тайлбарлана
Хариулах
202.9.46.139
2023/12/14
0
0
Цахилгаан тамхиа татаад хорт хавдраа тусаад үхэж хорвоог цэвэрлэцгээ.
Хариулах
202.126.89.134
2023/12/15
0
0
Yanjuur tamhinaas bolj mgld 5000 hun uhdeg geed bn malaa
Хариулах
Шинэ мэдээ
Олон улсын хиймэл оюуны гуравдугаар олимпиадаас хос хүрэл медаль авчээ 11 цагийн өмнө
Сэлэнгэ аймгийн 70 МВт-ын ДЦС анхны галаа асаав 16 цагийн өмнө
Хөнгөлөлттэй зээлээр газрын тосны бүтээгдэхүүний 22 агуулах барьж, өргөтгөж байна 17 цагийн өмнө
Нийслэлийн цэцэрлэгийн цахим бүртгэл маргааш эхэлнэ 18 цагийн өмнө
ЦАГ АГААР: Баруун, төвийн ихэнх нутаг болон говийн баруун хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно 18 цагийн өмнө
Сэрэмжлүүлэг: Төв болон баруун аймгуудын нутгаар дуу цахилгаантай аадар орно Өчигдөр
Ерөнхий сайд БНХАУ-аас сар бүр 12-15 мянган тонн АИ-92 автобензин тогтмол нийлүүлэх хүсэлт тавилаа Өчигдөр
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 32 хэм дулаан Өчигдөр
Долдугаар сард 709,503 зөрчил бүртгэгджээ 2026/08/07
ЭКО ИННОВАЦ ба АШИГ СОНИРХЛЫН ЗӨРЧИЛ 2026/08/07
"Супер бэлэгтэй 20 жил" аяны хоёр өрөө байрны эзэн: “Үүнээс илүү сайхан зүйл гэж үгүй байх.” 2026/08/07
Улаанбаатар хотын тав хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ 2026/08/07
Хилчин байлдагч галын аюулаас нэг өрх айлыг аварчээ 2026/08/07
Эхийн алдар одонгийн мөнгийг энэ сарын 25-нд олгоно 2026/08/07
Мотоциклтэй эмэгтэйг араас нь зориудаар мөргөсөн жолоочийг ажлаас нь чөлөөлжээ 2026/08/07
Ц.Сандаг-очир: Сop17 ба Сop31 хурлын уялдаа нь риогийн гурван конвенцын нэгдсэн хэрэгжилтийг ахиулах чухал алхам болно 2026/08/07
Хоногийн хугацаанд хулгайлах 22 гэмт хэрэг бүртгэгдэжээ 2026/08/07
Өнөөдөр дараах байршлуудад цахилгаан хязгаарлана 2026/08/07
Тарвас хураах ажилд явна” гэж гэрээсээ гараад сураггүй болсон 10 настай охиныг эрэн хайж байна 2026/08/07
Өнөөдөр ихэнх нутгаар хална 2026/08/07