Япон улс тамхичдын тоог хэрхэн 30% бууруулсан бэ?


Япон улс нь хэдэн арван жилийн турш манай гарагийн тамхи татдаг эхний 5 орны тоонд багтаж байсан ч “Хор хөнөөлийг бууруулах үзэл баримтлал”-ын ачаар 5 жилийн дотор тамхичдын тоог гуравны нэгээр бууруулж чадсан юм.

Бусад олон орны нэгэн адил өнгөрсөн зууны сүүлчээс Японд тамхины эсрэг тэмцэл эхэлсэн ч бодит үр дүнд хүрсэнгүй. Тамхидалтын түвшин өндөр байснаар улс орны эрүүл мэндийн салбарт сөргөөр нөлөөлөөд зогсохгүй улс орны эдийн засагт ихээхэн хохирол учруулсаар байв. Тус улсын эрх баригчид “Хохирлыг бууруулах үзэл баримтлал”-ыг хэрэгжүүлж эхэлсний ачаар нөхцөл байдлыг асар хурдтай өөрчлөгдөж байгааг олж харсан байна. Энэхүү үзэл баримтлал нь уламжалт янжуур тамхичдад тамхины хэрэглээнээс илүү хор хөнөөл багатай орчин үеийн хувилбаруудыг санал болгосон явдал юм.

Үүний үр дүнд Японд тамхичдын тоо сүүлийн таван жилийн хугацаанд 30%-иар буурчээ. Улмаар тамхинаас үүдэлтэй өвчлөлийн тоо эрс буурсан тул нийгмийн эрүүл мэндийн тогтолцооны ачааллыг бууруулж чадсан байна. Мөн шаталт үүсгэдэггүй тамхин бүтээгдэхүүн хэрэглэх нь гэр ахуйн гал түймрийг бууруулахад нөлөөлсөн гэж үзжээ.

АНУ-ын Хавдрын Нийгэмлэгийн мэдээлснээр 2000 онд Японд эрэгтэйчүүдийн 47.4%, нийт насанд хүрэгчдийн 33% нь тамхи татдаг байна. Гэвч 2015 оноос хойш тамхины борлуулалт огцом буурч эхэлснээр дараагийн жилүүдэд өмнөх жилүүдээс тав дахин хурдан буурсан байна. Энэ нь хүн амын дундах зүрх судасны өвчлөлийн статистик үзүүлэлтэд эерэгээр нөлөөлсөн юм. Халаадаг болон цахилгаан тамхины төхөөрөмж орон даяар түгээмэл болж, тамхи татахтай холбоотой эмнэлэгт хандах хүмүүсийн тоо буурч байгааг тоо баримт харуулж байна гэжээ.

Ийнхүү таван жилийн хугацаанд Японд халаадаг тамхины системийн эзлэх хувь 25 хувь болж өсч, үндэсний судалгаагаар утаагүй төхөөрөмж хэрэглэгчдийн 76 хувь нь тамхинаас бүрэн татгалзсан байна. Японы Тамхины хүрээлэнгээс гаргасан тайланд дурдсанаар орчин үеийн төхөөрөмжийг хэрэглээнд нэвтрүүлснээс хойш таван жилийн дараа тамхины хэрэглээ 44 хувиар буурсан байна. Мөн энэ нь тус улсад бүртгэгдсэн тамхинаас татгалзсан хамгийн өндөр түвшин юм.

Японы жишээнээс санаа авсан Их Британи, Швед, Шинэ Зеланд ч ахиц дэвшил гаргаж байна. Японы туршлагыг бусад улс оронд ашиглах боломжтой гэдэгтэй санал нийлэх мэргэжилтнүүд нэмэгдсээр байна.

ЭХ СУРВАЛЖУУД:

https://web.archive.org/web/20110707120143/http:/www.wpro.who.int/media_centre/fact_sheets/fs_20020528.htm

http://news.bbc.co.uk/2/hi/asia-pacific/2292007.stm

https://www.frost.com/news/press-releases/sales-of-conventional-cigarettes-in-japan-reduce-by-34-since-launch-of-heated-tobacco-products/

https://pubmed.ncbi.nlm.nih.gov/31209129/

https://www.tioj.or.jp/data/heated.html

https://www.gov.uk/government/publications/nicotine-vaping-in-england-2022-evidence-update

https://www.forbes.com/sites/davidnikel/2019/07/03/sweden-smoking-ban-brings-smoke-free-scandinavia-a-step-closer/?sh=15bf0e6c2413

https://www.tobaccocontrollaws.org/legislation/country/new-zealand/summary



0
angry
0
care
2
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
2405:5700:310:5f2c:a98c:e5f6:e8cc:5b44
2023/11/23
0
0
Халаадаг тамхи сайн муу гээд л байх болж. Хоер талын хэлэлцүүлэг явуулж үнэмшилтэй болмоор байна. Бизнес өрсөлдөөн гэж харагдах боллоо.
Хариулах
Шинэ мэдээ
С.Эрдэнэбат: Ахмадуудад тэтгэврийн зээлээс бусад төрлийн зээл олгодоггүй нь Үндсэн хууль зөрчсөн асуудал 6 цагийн өмнө
О.Алтангэрэл: Шатахууны асуудалд иргэдийн тэвчээр тасарч, шударга ёс, үнэнийг шаардан жагсаж байна 6 цагийн өмнө
ИРГЭД: Төрөөс их зүйл хүсээгүй, ядаж шатахуунаа хэвийн олгочих 6 цагийн өмнө
АХМАДУУД: Тэтгэврийн зээлтэй, өрнөөс өрний хооронд амьдарч байна 6 цагийн өмнө
Л.Мөнхбаясгалан:Шатахуун нөөцлөх сав бэлтгэх зээлийн хүүгийн татаас гэж 20 тэрбумыг ААН-үүдэд тараасан 10 цагийн өмнө
“Цусны даралт ихсэлтийн эсрэг аян” Говьсүмбэр, Замын-Үүдэд хэрэгжиж байна 10 цагийн өмнө
Өнөөдөр “Олон улсын кофе өдөр” 12 цагийн өмнө
Шамбарам ба Н.Оргил эмчийн өгөх 8 зөвлөгөө 13 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар цас орно 14 цагийн өмнө
Айчи-Нагояа 2026: Г.Наранцэцэг хүрэл медаль хүртлээ Өчигдөр
АИ-92 шатахууны чанарт хяналт тавьжээ Өчигдөр
Лондонд англи хэл сурч өвөлжих үү? Өчигдөр
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Шөнийн сурвалжилга: Өдөржин ажлаад орой тараад 5,6 цаг бензинд оочерлоод хэцүү байна Өчигдөр
Сайд нар Японд томилолтоор яваа тул ЗГ өнөөдөр хуралдахгүй Өчигдөр
ХОМ: Ж.Баярмаа гишүүний орлого нь жилийн 132 сая төгрөг болж огцом өсчээ Өчигдөр
ИРГЭН: Би үхмээргүй байна. 7 настай хүүхэддээ 7 хоног ч болов амьд харагдмаар байна Өчигдөр
Дорнодын хойд болон зүүн сумдын нутгаар цасан шуурга шуурна Өчигдөр
Иргэд: Ажил, амьдралаа машинаар залгуулдаг бид шатахууны хэрэглээгээ бууруулах боломжгүй 2026/09/29
Хүүхдийн архаг өвдөлт, булчингийн чангарал эмчлэх дэвшилтэт төхөөрөмжийг Монголд анх удаа нэвтрүүллээ 2026/09/29