Талийгаачийн 10 настай охин: Ааваа хоёулаа амьдарна даа

Өнөрцэцэг
2023/11/09

Хөдөөд малчдын түгээмэл унадаг пробокс маркийн автомашинаар гэр рүүгээ зүтгэсэн саахалт айлын хоёр малчин бүсгүй хоёулаа цасан шуурганаар эндлээ. "Машин нь цасанд суучихлаа" гээд хоёул машинаасаа буугаад гэрийнхээ эсрэг зүг алхчихаж. Уг нь гэрээсээ 200-хан метрийн зайд байжээ.

 Цасан шуурга нүүр нүдгүй шуурч байсан учир машин тэрэг эрж хайж чадалгүй хугацаа алдаж, хоёр бүсгүйн цогцсыг цасанд суусан машинаас нь 800 метрийн зайд уулын бэлээс олжээ. Талийгаач Т нь 10, 22, 28 насны гурван хүүхэдтэй, 90 нас гарсан өндөр ээжтэй, эхээс 9-үүлээ байв. 

Биднийг гэр рүү ороход яагаан дээлтэй, үсээ гөлчийтөл самнасан 10 настай бага охин утас ширтэнэ. 90 нас  гарсан ээж нь гар дахь эрхийг хурдан хурдан эргүүлнэ. 

Талийгаачийн эгч нар бололтой настайвтар эгч нар "Өнөрөө бид нар адилхан байна уу" гэж асуун сулхан инээмсэглэж хэсэг сатаарахыг оролдож буй нь илт.

Бага охин болж буй үйл явдлыг гадарласан нь илт, "Ааваа хоёулаа амьдарна даа" хэмээн аавыгаа аргадангуй хэлэх нь хэрсүүхэн. 

Саяхан л бүтэн байсан гэр бүл хагас болчихно гэж хэн, хэн нь үл мэдэх билээ. 

Талийгаачийн ар гэрт гүн эмгэнэл илэрхийлье. 



11
angry
7
care
12
haha
6
liked
12
love
381
sad
27
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
С.Эрдэнэбат: Ахмадуудад тэтгэврийн зээлээс бусад төрлийн зээл олгодоггүй нь Үндсэн хууль зөрчсөн асуудал 11 цагийн өмнө
О.Алтангэрэл: Шатахууны асуудалд иргэдийн тэвчээр тасарч, шударга ёс, үнэнийг шаардан жагсаж байна 11 цагийн өмнө
ИРГЭД: Төрөөс их зүйл хүсээгүй, ядаж шатахуунаа хэвийн олгочих 11 цагийн өмнө
АХМАДУУД: Тэтгэврийн зээлтэй, өрнөөс өрний хооронд амьдарч байна 11 цагийн өмнө
Л.Мөнхбаясгалан:Шатахуун нөөцлөх сав бэлтгэх зээлийн хүүгийн татаас гэж 20 тэрбумыг ААН-үүдэд тараасан 15 цагийн өмнө
“Цусны даралт ихсэлтийн эсрэг аян” Говьсүмбэр, Замын-Үүдэд хэрэгжиж байна 15 цагийн өмнө
Өнөөдөр “Олон улсын кофе өдөр” 17 цагийн өмнө
Шамбарам ба Н.Оргил эмчийн өгөх 8 зөвлөгөө 18 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар цас орно 18 цагийн өмнө
Айчи-Нагояа 2026: Г.Наранцэцэг хүрэл медаль хүртлээ Өчигдөр
АИ-92 шатахууны чанарт хяналт тавьжээ Өчигдөр
Лондонд англи хэл сурч өвөлжих үү? Өчигдөр
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Шөнийн сурвалжилга: Өдөржин ажлаад орой тараад 5,6 цаг бензинд оочерлоод хэцүү байна Өчигдөр
Сайд нар Японд томилолтоор яваа тул ЗГ өнөөдөр хуралдахгүй Өчигдөр
ХОМ: Ж.Баярмаа гишүүний орлого нь жилийн 132 сая төгрөг болж огцом өсчээ Өчигдөр
ИРГЭН: Би үхмээргүй байна. 7 настай хүүхэддээ 7 хоног ч болов амьд харагдмаар байна Өчигдөр
Дорнодын хойд болон зүүн сумдын нутгаар цасан шуурга шуурна Өчигдөр
Иргэд: Ажил, амьдралаа машинаар залгуулдаг бид шатахууны хэрэглээгээ бууруулах боломжгүй 2026/09/29
Хүүхдийн архаг өвдөлт, булчингийн чангарал эмчлэх дэвшилтэт төхөөрөмжийг Монголд анх удаа нэвтрүүллээ 2026/09/29