Танилц: Ногоон автобусны хэргээр 24 хүнийг яллагдагчаар татжээ

Өнөрцэцэг
2023/11/07

Хуучин автобусыг шинэ автобус гэж Улсын төсвийн 318 тэрбум төгрөгөөр худалдан авсан уг асуудлаас болж Хотын дарга Д.Сумъяабазар, Түгжрэлийн сайд Ж.Сүхбаатар нар үүрэгт ажлаа өгч байсан юм. Мөн уг хэрэгт холбогдуулан нэр бүхий 24 хүн яллагдагдагчаар татагдаж, нэр бүхий компанид давуу байдал олгосон нь тогтоогдоод байгаа юм.

БНСУ-ын “Daewoo” үйлдвэрийн ногоон автобусыг Улаанбаатар хотод 9 дүгээр сарын 26-ны өдөр оруулж ирсэн бөгөөд ногоон автобус нь 2023 онд биш 1993 онд үйлдвэрлэгдсэн, арлын дугаар, оныг засварлаж бүртгүүлэн хуурамч бичиг баримт үйлдсэн, нэг бүрийг нь 400 орчим сая төгрөгөөр буюу шинэ автобусны үнээр хуучныг оруулж ирсэн нь нотлогдоод байгаа юм. Уг хэрэгт яллагдагчаар татагдаад байгаа 24 хүний нэр албан тушаалыг танилцуулж байна. Яллагдагчаар татагдсан 24 хүний 10 нь мэргэжилтэн, 10 нь удирдах албан тушаалтан, 4 нь Солонгос улсын иргэн байна.

1. Ж.Сандагсүрэн НЗД-н Нэгдүгээр орлогч

2.  Д.Мөнх-Эрдэнэ Нийслэлийн ЗДТГ хуулийн ахлах зөвлөх

3. Ж.Эрдэнэбат Тэнүүн огоо ХХК гүйцэтгэх захирал

4.  А.Ганхуяг Тэнүүн огоо ХХК ерөнхий захирал

5. С.Жавхлантбаатар ННТГ-ын дарга

6. Г.Энхтайван Нийслэлийн худалдаа авах ажиллагааны газрын дарга 

7.  Б. Мөнхболд ННТГ-ын Техник технологийн хэлтсийн дарга

8.  Б. Дөлгөөн ННТГ-ын Зорчигч тээврийн үйлчилгээний хэлтсийн дарга

9. Ц.Хадбаатар Хотын стандарт хяналтын газрын авто тээврийн хяналтын улсын ахлах байцаагч 

10. У.Энхтөр Хотын стандарт хяналтын газрын Тээврийн хяналтын улсын байцаагч

11. О.Лувсандагва ЗТНОНӨААТҮГ-ын Техникийн хэлтсийн дарга

12. Г.Мишээлт НЗДТГ-ын хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн даргын албан үүргийн түр орлон гүйцэтгэгч

13. О.Хонгорзул Нийслэлийн тээврийн газрын тээврийн бодлого төлөвлөлт хариуцсан ахлах мэргэжилтэн 

14. А.Нарангэрэл Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын мэргэжилтэн

15. О. Сүхбаатар Нийтийн тээврийн улсын байцаагч

16. Б.Алтаншагай ННТГ-ын Техникийн хяналтын үзлэгийн инженер

17. Ш.Баярсүх НХААГ-н Төрийн худалдан авах ажиллагааны хэлтсийн мэргэжилтэн 

18.  Д.Цогтбадрах ННТГ-ын Техникийн технологийн  хэлтсийн Нийтийн  тээврийн
 Цахилгаан хангамж хариуцсан инженер 

19. Б.Баярмаа Нийслэлийн нийтийн тээврийн газрын Санхүү хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга бөгөөд ерөнхий нягтлан бодогч 

20. Л.Солонго Нийслэлийн тээврийн газрын Хөрөнгө оруулалт гадаад харилцаа хариуцсан мэргэжилтэн

21. Лий Жунг Суб /БНСУ-ын иргэн/ Эктэ компанийн тушаалтан

22. Ким Киабаум /БНСУ-ын иргэн/ Эктэ компанийн тушаалтан

23. Пак Чол Су /БНСУ-ын иргэн/ Эктэ компанийн тушаалтан

24. Ки Ёл Ким /БНСУ-ын иргэн/ Эктэ компанийн тушаалтан

Дашрамд дурдахад, АТГ-аас ногоон автобусны хэрэгт холбогдуулан Д.Сумъяабазар, Ж.Сүхбаатар нараас мэдүүлэг авсан юм.


51
angry
6
care
12
haha
74
liked
6
love
19
sad
11
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
С.Эрдэнэбат: Ахмадуудад тэтгэврийн зээлээс бусад төрлийн зээл олгодоггүй нь Үндсэн хууль зөрчсөн асуудал 12 цагийн өмнө
О.Алтангэрэл: Шатахууны асуудалд иргэдийн тэвчээр тасарч, шударга ёс, үнэнийг шаардан жагсаж байна 12 цагийн өмнө
ИРГЭД: Төрөөс их зүйл хүсээгүй, ядаж шатахуунаа хэвийн олгочих 12 цагийн өмнө
АХМАДУУД: Тэтгэврийн зээлтэй, өрнөөс өрний хооронд амьдарч байна 12 цагийн өмнө
Л.Мөнхбаясгалан:Шатахуун нөөцлөх сав бэлтгэх зээлийн хүүгийн татаас гэж 20 тэрбумыг ААН-үүдэд тараасан 16 цагийн өмнө
“Цусны даралт ихсэлтийн эсрэг аян” Говьсүмбэр, Замын-Үүдэд хэрэгжиж байна 16 цагийн өмнө
Өнөөдөр “Олон улсын кофе өдөр” 18 цагийн өмнө
Шамбарам ба Н.Оргил эмчийн өгөх 8 зөвлөгөө 18 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар цас орно 19 цагийн өмнө
Айчи-Нагояа 2026: Г.Наранцэцэг хүрэл медаль хүртлээ Өчигдөр
АИ-92 шатахууны чанарт хяналт тавьжээ Өчигдөр
Лондонд англи хэл сурч өвөлжих үү? Өчигдөр
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Шөнийн сурвалжилга: Өдөржин ажлаад орой тараад 5,6 цаг бензинд оочерлоод хэцүү байна Өчигдөр
Сайд нар Японд томилолтоор яваа тул ЗГ өнөөдөр хуралдахгүй Өчигдөр
ХОМ: Ж.Баярмаа гишүүний орлого нь жилийн 132 сая төгрөг болж огцом өсчээ Өчигдөр
ИРГЭН: Би үхмээргүй байна. 7 настай хүүхэддээ 7 хоног ч болов амьд харагдмаар байна Өчигдөр
Дорнодын хойд болон зүүн сумдын нутгаар цасан шуурга шуурна Өчигдөр
Иргэд: Ажил, амьдралаа машинаар залгуулдаг бид шатахууны хэрэглээгээ бууруулах боломжгүй 2026/09/29
Хүүхдийн архаг өвдөлт, булчингийн чангарал эмчлэх дэвшилтэт төхөөрөмжийг Монголд анх удаа нэвтрүүллээ 2026/09/29