Даян дэлхийн тогтвортой мал аж ахуйн хөтөлбөрийн олон талт түншүүдийн 13 дахь удаагийн уулзалт болж байна

Admin
9 цагийн өмнө

Даян дэлхийн тогтвортой мал аж ахуйн хөтөлбөрийн олон талт түншүүдийн 13 дахь удаагийн уулзалт, хуралдаан Тайланд улсын Чианг Май хотод 10-р сарын 30-аас 11-р сарын 03-ы өдрүүдийн хооронд зохион байгуулагдаж байна.

Энэхүү арга хэмжээнд 35 орны 250 гаруй оролцогчид, тэр дундаа Латин Америк, Африк, Азийн орнуудын Хөдөө аж ахуйн сайд нар, төрийн болон олон нийтийн байгууллагын удирдлагууд, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага түүний харьяа төлөөлөгчийн газрууд, олон улсын байгууллагууд, мэргэжлийн холбоод, эрдэм шинжилгээний байгууллагуудын төлөөллүүд оролцож байна.

Энэ удаагийн хурал уур амьсгал, нийгэм эдийн засгийн өөрчлөлтөд мал аж ахуйн салбарын дасан зохицох, тэсвэрлэх чадавхыг сайжруулах олон талт түншүүдийн хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чиглэгдэж байгаа юм.

Тус арга хэмжээнд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн оролцож байна. Тэрбээр 2018 оноос тус хөтөлбөрийн Удирдах хорооны гишүүнээр ажиллаж байна.

Манай улсын хувьд Даян дэлхийн тогтвортой мал аж ахуйн хөтөлбөртэй нягт хамтран ажилладаг бөгөөд Даян дэлхийн тогтвортой мал аж ахуйн хөтөлбөрийн олон талт түншүүдийн 8 дугаар хуралдааныг 2018 онд эх орондоо амжилттай зохион байгуулж байсан.

Манай улс тогтвортой мал аж ахуйн хөтөлбөрийг Даян дэлхийн тогтвортой мал аж ахуйн хөтөлбөртэй уялдуулан боловсруулж, 2018-202 онд НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага болон бусад олон улсын байгууллагуудтай хамтран амжилттай хэрэгжүүлсэн юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
1
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
С.Эрдэнэбат: Ахмадуудад тэтгэврийн зээлээс бусад төрлийн зээл олгодоггүй нь Үндсэн хууль зөрчсөн асуудал 13 цагийн өмнө
О.Алтангэрэл: Шатахууны асуудалд иргэдийн тэвчээр тасарч, шударга ёс, үнэнийг шаардан жагсаж байна 13 цагийн өмнө
ИРГЭД: Төрөөс их зүйл хүсээгүй, ядаж шатахуунаа хэвийн олгочих 13 цагийн өмнө
АХМАДУУД: Тэтгэврийн зээлтэй, өрнөөс өрний хооронд амьдарч байна 13 цагийн өмнө
Л.Мөнхбаясгалан:Шатахуун нөөцлөх сав бэлтгэх зээлийн хүүгийн татаас гэж 20 тэрбумыг ААН-үүдэд тараасан 17 цагийн өмнө
“Цусны даралт ихсэлтийн эсрэг аян” Говьсүмбэр, Замын-Үүдэд хэрэгжиж байна 17 цагийн өмнө
Өнөөдөр “Олон улсын кофе өдөр” 19 цагийн өмнө
Шамбарам ба Н.Оргил эмчийн өгөх 8 зөвлөгөө 20 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар цас орно 20 цагийн өмнө
Айчи-Нагояа 2026: Г.Наранцэцэг хүрэл медаль хүртлээ Өчигдөр
АИ-92 шатахууны чанарт хяналт тавьжээ Өчигдөр
Лондонд англи хэл сурч өвөлжих үү? Өчигдөр
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Шөнийн сурвалжилга: Өдөржин ажлаад орой тараад 5,6 цаг бензинд оочерлоод хэцүү байна Өчигдөр
Сайд нар Японд томилолтоор яваа тул ЗГ өнөөдөр хуралдахгүй Өчигдөр
ХОМ: Ж.Баярмаа гишүүний орлого нь жилийн 132 сая төгрөг болж огцом өсчээ Өчигдөр
ИРГЭН: Би үхмээргүй байна. 7 настай хүүхэддээ 7 хоног ч болов амьд харагдмаар байна Өчигдөр
Дорнодын хойд болон зүүн сумдын нутгаар цасан шуурга шуурна Өчигдөр
Иргэд: Ажил, амьдралаа машинаар залгуулдаг бид шатахууны хэрэглээгээ бууруулах боломжгүй 2026/09/29
Хүүхдийн архаг өвдөлт, булчингийн чангарал эмчлэх дэвшилтэт төхөөрөмжийг Монголд анх удаа нэвтрүүллээ 2026/09/29