Тамхины аварга корпорациуд та биднийг дээрэлхсээр л байх уу?


Japan Tobacco International болон British American Tobacco зэрэг тамхины аварга корпорациуд ДЭМБ-аар дамжуулан ядуу буурай орнуудын засгийн газар, улс төрчдийг худалдан авах замаар цахилгаан тамхийг хориглуулах лоббиг хүчтэй хийж байна.

Одоогоор 34 ядуу улс тэдний лоббид автаад иргэдээ хорлох ажилд идэвхийлэн оржээ. Цахилгаан тамхийг хориглосон орнуудыг дурдвал Хойд Солонгос, Венесуэл, Ирак, Иран, Камбож, Лаос, Туркменистан, Панам, Уганда, Никарагуа, Бразил … гээд авлигын төвшингөөр толгой цохидог, баян ядуугийн ялгаа эрс их улсууд байна. Авилгад идэгдсэн төртэй улсуудад төрийн түшмэд нь иргэдийнхээ эрүүл мэндэд санаа тавьж байгаа дүр эсгэн аливааг хориглох замаар хууль бус наймаа, далд худалдааг цэцэглүүлэх, эрх баригчид нь ийм аргаар сонгуулийнхаа мөнгийг босгодог уламжлал тогтсон байдаг. Монгол улс тэдний араас орохоор идэвхийлэн зэхэж байгаа гэсэн мэдээлэл төрийн ордны тамхины цэг дээрээс тархлаа.

Эсрэгээр өндөр хөгжилтэй болон хөгжиж байгаа 121 улс цахилгаан тамхины борлуулалтыг зохицуулалттай болгох, элдэв амт үнэр шингээлгэхгүй байх тал дээр анхаарч, үр дүнд нь тамхидалт эрс буурч байгаа ажээ. Хөгжсөн орнууд аливаа зүйлийг хорихоос зохицуулсан нь дээр гэж туршлагаасаа үздэг юм. Хориглох, хаах зэрэг нь хэзээ ч хүссэн үр дүнг авчирдаггүй. Алдарт “хуурай хууль” америкт архийг хориглоод архидалтыг улам цэцэглүүлж, хууль бус наймаа, зохион байгуулалттай гэмт хэргийн бүлэглэлүүдийг давраах хөрсийг бэлдсэн гашуун түүх бий. ЗХУ-ыг дууриагаад БНМАУ-д хуурай хуулийг хэрэгжүүлэх гэж оролдоод бүтэлгүйтсэн үе бий.

 Бид яагаад бусдын муу туршлагыг давтах ёстой юм бэ?

Тамхины хяналтын тал дээр Японы туршлага онцгой сайн хэмээн хүлээн зөвшөөрөгдөх болжээ. Тэд юу хийсэн бэ?

Япон олон жилийн турш дэлхийн хамгийн их тамхичидтай 5 орны тоонд багтдаг байв. Тамхитай хийх Засгийн газрын тэмцэл ХХ зууны сүүлчээс эрчимжсэн ч үр дүнд өгөөгүй аж. Харин 2010-аад оны эхээр Тамхины хяналтын шинэ арга барилд шилжжээ. Уламжлалт аргаас ялгаатай нь шууд хориглохын оронд зохицуулахыг эрхэмлэсэн. Тамхийг хорихын оронд хэрэглээг нь багасгах илүү зөөлөн арга руу шилжихийг иргэддээ санал болгосон. Орчин үеийн, эрүүл мэндэд хөнөөл багатай инновацилаг бүтээгдэхүүнийг хэрэглэхийг дэмжсэн.

Энэ бодлого гайхалтай үр дүнд хүрч, сүүлийн таван жилд гэхэд японы тамхичдын тоо 30 хувиар буурчээ. Дагаад тамхидалтаас үүдэлтэй өвчлөлийн тоо эрс багасаж, эмнэлэгийн ачаалал ч мөн буурсан байна. 2015 оноос эхлэн утаат тамхины борлуулалт огцом буурч, дараа дараагийн жилүүдэд өмнөх жилүүдийнхээс тав дахин буурах хандлага тогтов. Цахилгаан тамхи гэх инноваци дэлгэрч, янжуураас цахилгаан тамхи руу шилжүүлсний дараа тамхины хэрэглээтэй холбоотой эмнэлэгт хэвтэх хүмүүсийн тоо буурсан үзүүлэлт гарчээ. Янжуур, цахилгаан тамхи хоёрт агуулагдах хорт бодисын хэмжээг харахад энэ шууд ойлгогдно. Янжуурт 100 хувьтай хорт бодис агуулагддаг бол цахилгаан тамхинд ердөө 5 хувь байдаг. Янжуурыг татах үед никотинаас гадна давирхай зэрэг хүний эрүүл мэндэд хөнөөлтэй олон бодис уушиг руу ордог юм.

Японд цахилгаан тамхины зах зээлийн хувь хэмжээ 2015 оны эхээр 0.01% байсан бол 2019 оны эцэст 25% болж өсөв. 2019 оны Үндэсний эрүүл мэнд, хоол тэжээлийн үзлэгийн мэдээллээс үзэхэд цахилгаан тамхи хэрэглэгчдийн 76 хувь нь янжуур тамхинаас бүрэн татгалзсан байна.

АНУ, Их Британи, Швед, Япон зэрэг өндөр хөгжилтэй орнууд ДЭМБ-ын шахалтыг үл тоон цахилгаан тамхинд хориг тавихгүй, эсрэгээр хуулийн зохицуулалт хийх бодлого баримталж байгаа нь Монголын бодлого боловсруулагчдад таалагдахгүй байна гэж үү?

Яаж ч бодсон эдгээр улсын эрх баригчид иргэддээ хор хөнөөл тарихгүй. Тийм хууль журам гаргахгүй ёс зүйтэй. Харин монголын улс төрчид, төрийн түшмэд гадаадын корпорациудын өгсөн мөнгөнд иргэдийнхээ амь нас, эрүүл мэндийг золихоос буцахгүй хэмжээнд төлөвшжээ.


ДЭМБ бол итгэж үл болох субъект гэдгийг ковид нотлон харуулсан юм. ДЭМБ вакцины компаниудын шахалтад орж, худалдагдснаар ямар ч үр дүнгүй цар тахлын хөл хориог зарлаж, энэ нь бүх улсын эдийн засагт ихээхэн хохирол авчирсан билээ. Дэлхий нийтээр цар тахлын үеийн хөл хорио, вакцин ямар ч үр дүнгүй байсныг одоо хүлээн зөвшөөрч байна. Энэ бол явуургүй улс төрчид, худалдагдсан түшмэдийн эрх мэдлээ бэхжүүлэх, мөнгө цөлмөх л арга хэмжээ байсан нь тодорхой болж байна. Ганц жишээ хэлэхэд цар тахлын хөл хорио огт тогтоогоогүй Швед улс хөл хорио тогтоосон орнуудаас нас барсан хүний тоогоор цөөн гарчээ.

Яг энэ цаг үед Монголчууд ДЭМБ-ын ээлжит явуулга, цахилгаан тамхийг улсаар нь хориулж, иргэдийнх эрүүл мэндийг алсуур бөхөөх бодлогын золиос болоход бэлтгэж байна. Хэн гэгч улс төрчид үүнд үйлчлэх гэж байгааг удахгүй тодорхой болгоно.



0
angry
0
care
0
haha
1
liked
0
love
1
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
БАЙГАЛЬ ЭХИЙН ХИЛЭН 9 цагийн өмнө
“Дэлхийн адууны өдөр”-ийн уралдаанд уясан хүлэг нь түрүүлж, айрагдсан уяачдыг шагналаа 9 цагийн өмнө
Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 1026 хэрэг шалгагдаж байна 11 цагийн өмнө
СОР17-гийн үеэр зорчигч тээврийн тусгай зохицуулалт хийнэ 13 цагийн өмнө
Нийслэлийн цэцэрлэгийн бүртгэл өнөөдөр эхэллээ 14 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн өмнөд болон зүүн хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно 15 цагийн өмнө
Олон улсын хиймэл оюуны гуравдугаар олимпиадаас хос хүрэл медаль авчээ Өчигдөр
Сэлэнгэ аймгийн 70 МВт-ын ДЦС анхны галаа асаав Өчигдөр
Хөнгөлөлттэй зээлээр газрын тосны бүтээгдэхүүний 22 агуулах барьж, өргөтгөж байна Өчигдөр
Нийслэлийн цэцэрлэгийн цахим бүртгэл маргааш эхэлнэ Өчигдөр
ЦАГ АГААР: Баруун, төвийн ихэнх нутаг болон говийн баруун хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
Сэрэмжлүүлэг: Төв болон баруун аймгуудын нутгаар дуу цахилгаантай аадар орно 2026/08/08
Ерөнхий сайд БНХАУ-аас сар бүр 12-15 мянган тонн АИ-92 автобензин тогтмол нийлүүлэх хүсэлт тавилаа 2026/08/08
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 32 хэм дулаан 2026/08/08
Долдугаар сард 709,503 зөрчил бүртгэгджээ 2026/08/07
ЭКО ИННОВАЦ ба АШИГ СОНИРХЛЫН ЗӨРЧИЛ 2026/08/07
"Супер бэлэгтэй 20 жил" аяны хоёр өрөө байрны эзэн: “Үүнээс илүү сайхан зүйл гэж үгүй байх.” 2026/08/07
Улаанбаатар хотын тав хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ 2026/08/07
Хилчин байлдагч галын аюулаас нэг өрх айлыг аварчээ 2026/08/07
Эхийн алдар одонгийн мөнгийг энэ сарын 25-нд олгоно 2026/08/07