ДЭМБ-ын тамхины хяналтын суурь конвенцыг тус байгууллагын экс захирлууд эрс шүүмжилж байна


Тамхины хяналтын конвенц зарчмуудыг боловсруулснаас хойш 20 жил өнгөрч байгаа бөгөөд шинжээчдийн үзэж байгаагаар энэхүү арга нь хоцрогдсон төдийгүй өнөө цагийн ахиц дэвшил, шинжлэх ухааны шинэ тоо баримтыг харгалзан шинэчлэх шаардлагатай байна гэж үзжээ.

Сүүлийн үед Тамхины хяналтын суурь конвенцыг байнга шүүмжлэх болсон. Иймээс нийгмийн эрүүл мэнд, тархвар судлалын чиглэлээр дэлхийд нэр хүндтэй мэргэжилтнүүд, ДЭМБ-ын архаг өвчин, эрүүл мэндийг дэмжих хэлтсийн дарга асан Роберт Биглехолл, ДЭМБ-ын халдварт бус өвчний кластерийн тандалт хариуцсан захирал асан Рут Бонита нар өнөөгийн тамхины эсрэг тэмцэл нь үр дүнгээ өгөхгүй байна, учир нь тамхинаас үүдэлтэй хохирлыг бууруулахад анхаарч үздэггүй, дэмждэггүй гэжээ.

Хорин жил болж байгаа уг хувилбар нь тамхины хяналтын суурь конвенцын бие даасан заалтуудыг хэрэгжүүлэх ахиц дэвшил жигд бус хэвээр байна. Түүгээр ч зогсохгүй улс орноос хамааран тамхидалтын тархалт 13-88% хооронд хэлбэлзэж байна. Баян чинээлэг бүс нутгуудад тамхинаас татгалзах байдал өсч буй бол ядуу орнуудад тамхи татдаг хүмүүсийн тоо өссөөр байгааг мэргэжилтнүүд онцолж байна. 

Дэлхий даяар тамхи татдаг таван хүн тутмын дөрөв нь бага, дунд орлоготой орнуудад амьдардаг. Жил бүр найман сая хүн тамхинаас болж нас бардаг эдгээр орнуудад тамхины хэрэглээ маш удаан буурч байна. Дэлхий даяар тамхичдын нийт тоо бараг өөрчлөгдөөгүй хэвээр байна” гэж Роберт Биглехолл, Рут Бонита нарын The Lancet сэтгүүлд нийтэлсэн нийтлэлд дурджээ.

Шинжээчдийн үзэж буйгаар тамхины хяналтын суурь конвенц нь зорилгодоо нийцэхээ больсон, ялангуяа орлого багатай орнуудад тохиромжгүй гэжээ. Учир нь ДЭМБ ч, Тамхины хяналтын конвенц ч тамхинаас хамаагүй бага хор хөнөөлтэй бүтээгдэхүүн рүү шилжиr хөнгөвчлөхөд никотины шинэлэг төхөөрөмжүүдийн орлуулах үүргийн талаарх хамгийн сүүлийн үеийн нотолгоог мэдээлээгүй байна.

“ДЭМБ болон Тамхины хяналтын суурь конвенц -ийн бодлогод дутагдаж буй стратеги бол хор хөнөөлийг бууруулах явдал юм. Ихэнх хүмүүс никотинд донтсон учраас тамхи татдаг. Тамхины хор хөнөөлийг бууруулахын тулд тамхины оронд хор хөнөөл багатай аргаар никотиныг шатаалгүйгээр биед хүргэх бүтээгдэхүүнийг сонгох нь үүсэх хор хөнөөлийг бууруулна. Эдгээр хувилбарууд нь тамхины үйлдвэрлэлийг тасалдуулах асар их боломжтой" гэж Роберт Биглехолл, Рут Бонита нар хэлэв.

Эх сурвалж:

https://www.thelancet.com/journals/lancet/article/PIIS0140-6736(22)00835-2/fulltext



0
angry
0
care
0
haha
1
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
64-78 настай ахмад бүжигчид хөдөлгөөнтэй байхыг уриаллаа 3 цагийн өмнө
Ш.Оюун: Орон сууцанд удирдлага бариад хэвтэхийг жаргал гэж боддоггүй 3 цагийн өмнө
Сэрэмжлүүлэг: Бороо, нойтон цас орж, цасан шуурга шуурна 3 цагийн өмнө
С.Эрдэнэбат: Ахмадуудад тэтгэврийн зээлээс бусад төрлийн зээл олгодоггүй нь Үндсэн хууль зөрчсөн асуудал 20 цагийн өмнө
О.Алтангэрэл: Шатахууны асуудалд иргэдийн тэвчээр тасарч, шударга ёс, үнэнийг шаардан жагсаж байна 20 цагийн өмнө
ИРГЭД: Төрөөс их зүйл хүсээгүй, ядаж шатахуунаа хэвийн олгочих 20 цагийн өмнө
АХМАДУУД: Тэтгэврийн зээлтэй, өрнөөс өрний хооронд амьдарч байна 20 цагийн өмнө
Л.Мөнхбаясгалан:Шатахуун нөөцлөх сав бэлтгэх зээлийн хүүгийн татаас гэж 20 тэрбумыг ААН-үүдэд тараасан 23 цагийн өмнө
“Цусны даралт ихсэлтийн эсрэг аян” Говьсүмбэр, Замын-Үүдэд хэрэгжиж байна Өчигдөр
Өнөөдөр “Олон улсын кофе өдөр” Өчигдөр
Шамбарам ба Н.Оргил эмчийн өгөх 8 зөвлөгөө Өчигдөр
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар цас орно Өчигдөр
Айчи-Нагояа 2026: Г.Наранцэцэг хүрэл медаль хүртлээ Өчигдөр
АИ-92 шатахууны чанарт хяналт тавьжээ Өчигдөр
Лондонд англи хэл сурч өвөлжих үү? Өчигдөр
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 2026/09/30
Шөнийн сурвалжилга: Өдөржин ажлаад орой тараад 5,6 цаг бензинд оочерлоод хэцүү байна 2026/09/30
Сайд нар Японд томилолтоор яваа тул ЗГ өнөөдөр хуралдахгүй 2026/09/30
ХОМ: Ж.Баярмаа гишүүний орлого нь жилийн 132 сая төгрөг болж огцом өсчээ 2026/09/30
ИРГЭН: Би үхмээргүй байна. 7 настай хүүхэддээ 7 хоног ч болов амьд харагдмаар байна 2026/09/30