БАЯНГОЛ ДҮҮРЭГТ ЧУСОН ИХ СУРГУУЛИЙН УДИРДЛАГУУД ЗОЧИЛЛОО


БНСУ-ын Чусон Их сургуулийн захирал, доктор, профессор ноён Мин Ёнг Дун, тус сургуулийн Ахисан түвшний сургалтын албаны дарга Чон Жин Чоль, тус сургуулийн Гадаад харилцааны албаны захирал Мин Гён Хе болон Чусон их сургуулийн Гадаад харилцаа хариуцсан ажилтан Ч.Анударь нар өнөөдөр (2023.07.21) Баянгол дүүрэгт зочиллоо.

Зочдыг Баянгол дүүргийн Засаг даргын үүргийг гүйцэтгэгч Д.Жаргалсүрэн, ЗДТГ-ын дарга Б.Нарангэрэл, Төрийн захиргаа, удрдлагын хэлтсийн дарга Б.Мөнгөнхуяг, Нийгмийн хөгжлийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Г.Баялагмаа нар хүлээн авч уулзлаа. Уулзлатын үеэр  ерөнхий боловсролын сургуулиудтай боловсрол, соёлын төслүүдийн хамтын ажиллагаа, солонгос хэлний боловсрол, хөтөлбөр үйл ажиллагааны чиглэлээр хамтын ажиллагаагаа өргөжүүлэх талаар ярилцаж, санал солилцлоо.  

БНСУ-ын Гуанжу хотын Чусон их сургуулийн урилгаар дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар өнгөрсөн оны 12 дугаар сард БНСУ-ын Гуанжу хот, Дунггү дүүрэгт ажиллаж Чусон Их сургуультай хамтын ажиллагааг эхлүүлж тус сургуулийн үйл ажиллагаатай танилцах, хамтын ажиллагааг боловсролын салбарт эхлүүлэх, хамтран ажиллах, харилцан ойлголцлын “Санамж бичиг”-ийг байгуулсан. Дээрх санамж бичгийн хүрээнд 2023 оны 4 дүгээр сард боловсролын байгууллагуудын хамтын ажиллагаа түншлэлийг бэхжүүлж, багшийн мэргэжлийн тасралтгүй хөгжлийг дэмжих, төгсөх ангийн сурагчдыг Чусон их сургуульд элсэн суралцах нөхцөлийг бүрдүүлэх,  багш сурагч солилцоо хөтөлбөр хэрэгжүүлэх зорилгоор төрийн өмчийн сургуулийн захирлууд тус сургуулийн үйл ажиллагаатай танилцаж, хамтран ажиллах санал солилцсон юм.

БНСУ-ын Гуанжу хотын Чусон их сургууль нь анх 1946 онд үүсгэн байгуулагдсан,76 жилийн түүхтэй Солонгос улсын шилдэг 15 сургуулийн нэг бөгөөд дэлхийн шилдэг, нэр хүн бүхий хэд хэдэн сургуультай гадаад хамтын ажиллагаатай юм. Мөн оюутан, багш солилцоог олон байгууллагатай хамтран хэрэгжүүлдэг хүмүүнлэгийн болон урлаг, байгалийн шинжлэх  сургууль юм.

Тус сургуульд нийт 26,556 оюутан суралцаж байгаагаас гадаадын 571 оюутан суралцаж байгаа ба гадаад хамтын ажиллагааны хүрээнд Монгол улстай нягт холбоотой ажиллахын зэрэгцээ Баянгол дүүргийн ерөнхий боловсролын 40 дүгээр сургуультай хамтран ажиллах санамж бичиг байгуулан, цахимаар солонгос хэл сонирхон судалж буй 20 гаруй сурагчдад солонгос хэл, соёлын сургалтыг зохион байгуулан хэлний бэлтгэл хичээл цахимаар өгч байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХААН Банкны нэрэмжит 3х3 сагсан бөмбөгийн УАШТ Дорнодоос эхэллээ 11 цагийн өмнө
Мансууруулах бодистой холбоотой хэрэгт шалгагдаж байсан иргэнийг Туркээс албадан авчирлаа 11 цагийн өмнө
“Чөлөөлье” аяны хүрээнд төрийн үйлчилгээг цахимжуулж байна 12 цагийн өмнө
“Дарханы төмөрлөгийн үйлдвэр” 1.1 тэрбум төгрөгийн тоног төхөөрөмжийг эмнэлэгт хүлээлгэн өглөө 12 цагийн өмнө
Японд үүссэн хар салхины улмаас зарим нислэгийн хуваарьт өөрчлөлт орлоо 14 цагийн өмнө
Увс, Ховд, Баян-Өлгийд цахилгаан эрчим хүчийг түр хязгаарлана 15 цагийн өмнө
ОХУ-аас 25 мянган тонн АИ-92 авто бензин, 5 мянган тонн онгоцны түлш нэмэлтээр нийлүүлнэ 16 цагийн өмнө
“Хавдрын эсрэг үндэсний аян”-ы багийнхан Дорнод аймагт энэ 7 хоногт ажиллана 18 цагийн өмнө
Нэрийн дансны орлогод тооцох хүүгийн доод хэмжээг 11.28 хувиар тогтоов 18 цагийн өмнө
Уулархаг нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно 18 цагийн өмнө
БАЙГАЛЬ ЭХИЙН ХИЛЭН Өчигдөр
“Дэлхийн адууны өдөр”-ийн уралдаанд уясан хүлэг нь түрүүлж, айрагдсан уяачдыг шагналаа Өчигдөр
Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 1026 хэрэг шалгагдаж байна Өчигдөр
СОР17-гийн үеэр зорчигч тээврийн тусгай зохицуулалт хийнэ Өчигдөр
Нийслэлийн цэцэрлэгийн бүртгэл өнөөдөр эхэллээ Өчигдөр
Өнөөдөр нутгийн өмнөд болон зүүн хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
Олон улсын хиймэл оюуны гуравдугаар олимпиадаас хос хүрэл медаль авчээ 2026/08/09
Сэлэнгэ аймгийн 70 МВт-ын ДЦС анхны галаа асаав 2026/08/09
Хөнгөлөлттэй зээлээр газрын тосны бүтээгдэхүүний 22 агуулах барьж, өргөтгөж байна 2026/08/09
Нийслэлийн цэцэрлэгийн цахим бүртгэл маргааш эхэлнэ 2026/08/09