БГД-ийн 28-р хороо, 10-р хорооллын урд талын автобусны буудал орчимд байрлуулсан ТҮЦ-үүдийг нүүлгэлээ


Баянгол дүүргийн Засаг даргын 2023 оны 05 дугаар сарын 25-ны өдөр гаргасан А/207 тоот  захирамжийн хүрээнд дүүргийн нутаг  дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг, явган болон унадаг дугуйтай зорчиж буй иргэдийн зорчих хөдөлгөөнд саад учруулж буй Түргэн үйлчилгээний цэг (ТҮЦ)-үүдийг нүүлгэх  арга хэмжээг холбогдох алба хэлтсүүд хамтран шат дараатай зохион байгуулж буй.  

Тэгвэл энэ сарын 16-17-ны өдрүүдэд БГД-ийн 28-р хороо, 10-р хорооллын урд талын автобусны буудал орчимд байрлуулсан  ТҮЦ-үүдийг дүүргийн Газар зохион байгуулалтын алба, Хүнс худалдаа үйлчилгээний хэлтэс, 28-р хорооны Засаг дарга ажлын алба,  “Баянгол- ХҮТ”, Цагдаагийн 2 дугаар  хэлтсийн алба хаагчид хамтран нүүлгэх арга хэмжээг  зохион байгууллаа.

Ингэснээр явган болон унадаг дугуйтай иргэд чөлөөтэй зорчихоос гадна  Улаанбаатар хотын дулаан хангамжийн 11г,д Ф800мм-ийн гол шугамыг Ф1000мм голчтой болгон өөрчлөх ажлыг явуулахад саад учрахгүй болж байна. Тодруулбал, 1 дүгээр хорооллын урд талаас баруун 4 замын уулзвар хүртэлх нийт 3,4 км шугам сүлжээг Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар шинэчлэх ажлыг хийхээр болсон. Дээрх шугам сүлжээ, шинэчлэлийн ажил БГД-ийн 28 дугаар хорооны нутаг дэвсгэр буюу 10 дугаар хорооллыг хамарч байгаа юм.

Мөн ТҮЦ нүүлгэсний дараа тухайн байршлуудад “Баянгол шинэ өргөө” ОНӨААТҮГ-ын зам талбайн цэвэрлэгчид цэвэрлэгээ хийж байгаа бөгөөд тасалсан цахилгаан утасны аюулгүй байдлыг хангах ажлыг Хэрэглэгчдэд үйлчлэх төв болон 28-р хорооны Ажлын алба, олон нийтийн байцаагчид хариуцан ажиллалаа.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
“Өсвөр үе – Бидний ирээдүй” нэгдсэн арга хэмжээ боллоо 8 цагийн өмнө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Орхон аймгийн иргэдтэй уулзлаа 9 цагийн өмнө
Диди багш: Цэцэрлэг сонгоно гэдэг хүүхдээ хэдэн цаг байлгах газраа сонгож байгаа хэрэг биш 10 цагийн өмнө
Г.Дамдинням: Намайг огцруулаад шатахууны асуудал хэвийн болно гэвэл шууд больчихмоор байна 13 цагийн өмнө
Б.Дашпүрэв: Шатахууны 11 хоногийн нөөцтэй байна 13 цагийн өмнө
64-78 настай ахмад бүжигчид хөдөлгөөнтэй байхыг уриаллаа 16 цагийн өмнө
Ш.Оюун: Орон сууцанд удирдлага бариад хэвтэхийг жаргал гэж боддоггүй 17 цагийн өмнө
Сэрэмжлүүлэг: Бороо, нойтон цас орж, цасан шуурга шуурна 17 цагийн өмнө
С.Эрдэнэбат: Ахмадуудад тэтгэврийн зээлээс бусад төрлийн зээл олгодоггүй нь Үндсэн хууль зөрчсөн асуудал Өчигдөр
О.Алтангэрэл: Шатахууны асуудалд иргэдийн тэвчээр тасарч, шударга ёс, үнэнийг шаардан жагсаж байна Өчигдөр
ИРГЭД: Төрөөс их зүйл хүсээгүй, ядаж шатахуунаа хэвийн олгочих Өчигдөр
АХМАДУУД: Тэтгэврийн зээлтэй, өрнөөс өрний хооронд амьдарч байна Өчигдөр
Л.Мөнхбаясгалан:Шатахуун нөөцлөх сав бэлтгэх зээлийн хүүгийн татаас гэж 20 тэрбумыг ААН-үүдэд тараасан Өчигдөр
“Цусны даралт ихсэлтийн эсрэг аян” Говьсүмбэр, Замын-Үүдэд хэрэгжиж байна Өчигдөр
Өнөөдөр “Олон улсын кофе өдөр” Өчигдөр
Шамбарам ба Н.Оргил эмчийн өгөх 8 зөвлөгөө Өчигдөр
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар цас орно Өчигдөр
Айчи-Нагояа 2026: Г.Наранцэцэг хүрэл медаль хүртлээ 2026/09/30
АИ-92 шатахууны чанарт хяналт тавьжээ 2026/09/30
Лондонд англи хэл сурч өвөлжих үү? 2026/09/30