Баянгол дүүрэг Тундэмүн дүүргийн ИТХ-тай хамтран ажиллах Санамж бичиг байгууллаа


Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газар БНСУ-ын Сөүл хотын Тундэмүн дүүргийн ИТХ-тай өнөөдөр (2023.09.08) хамтран ажиллах Санамж бичиг байгууллаа. Санамж бичиг зурах арга хэмжээнд Баянгол дүүргийн Засаг даргын үүргийг гүйцэтгэгч, Засаг даргын орлогч Д.Жаргалсүрэн, ЗДТГ-ын дарга Б.Нарангэрэл, Хууль, эрх зүйн хэлтсийн дарга М.Солонго, Боловсролын асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Г.Баялагмаа, Тундэмүн дүүргийн ИТХ-ыг төлөөлж Тундэмүн дүүргийн ИТХ-ын дарга И Тэ Ин, дэд дарга Чон Сон Ён, Захиргаа, удирдлагын дарга Сун Сэ Ен, Бодлого төлөвлөлтийн дарга И Кан Сүг, ИТХ-ын төлөөлөгч Чан Сон Үн нар оролцлоо.



Санамж бичиг байгуулах үеэр Баянгол дүүргийн Засаг даргын үүргийг гүйцэтгэгч, Засаг даргын орлогч Д.Жаргалсүрэн “Бид БНСУ-ын Тундэмүн дүүргийн ИТХ-тай хамтарч ажиллаж байгаадаа баяртай байна. Баянгол дүүрэг 250 мянга гаруй хүн амтай, залуучуудын дүүрэг. Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал нь 41 төлөөлөгчтэй. Манай дүүрэг худалдаа үйлдвэр үйлчилгээ, зах худалдааны төвүүд олноор үйл ажиллагаа явуулдагаараа онцлогтой. Дүүргийн жижиг дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч нар, иргэд БНСУ-ын Тундэмүн дүүрэгт зохион байгуулагддаг “Монголд үйлдвэрлэв” үзэсгэлэн худалдаанд жил бүр тогтмол оролцдог. Энэ ч утгаараа та бүхэнтэй ойр байдаг бөгөөд ирэх 10 сард болох үзэсгэлэн худалдаанд илүү олон иргэд, аж ахуйн нэгжийг идэвхтэй оролцуулахыг зорьж байна. Мөн манай дүүрэг сургууль, цэцэрлэгийн тоогоороо нийслэлдээ хоёрт ордог бөгөөд та бүхнээс энэ тал дээр туршлага судалж, хамтран ажиллахдаа тааатай байна. Цаашид бидний хамтын ажиллагаа улам өргөжнө гэдэгт итгэлтэй байна” гэдгийг онцлон хэлсэн юм.


Тэгвэл Тундэмүн дүүргийн ИТХ-ын дарга И Тэ Ин  “Тундэмүн дүүрэг нь 340 мянга хүн амтай, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 19 төлөөлөгчтэй, 1300 төрийн албан хаагчтай. Ирэх аравдугаар сард зохион байгуулагдах үзэсгэлэн худалдаанд та бүхэн дүүрэгтээ худалдаа үйлчилгээ эрхэлдэг олон олон бизнес эрхлэгчдийг оролцуулах, цаашлаад хүнсний бүтээгдэхүүний төрлөөр оролцохыг хүсэж байна. Та бүхэнтэй хамтран ажиллаж байгаадаа баяртай байгаа бөгөөд илүү олон салбарт хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлж байна” гэв.

Энэхүү санамж бичгийг байгуулснаар: 

  • ЖДҮ-ийг дэмжих зорилгоор гадаад худалдаа, техник технологи, эдийн засгийн салбарт хамтран ажиллах, боловсон хүчин солилцох
  • Хөрөнгө оруулалт, гадаад худалдааны чиглэлээр хамтрагчдыг зуучлах, бусад хэлбэрийн хамтын ажиллагаагаар Тундэмүн дүүрэг болон Монгол улсын эдийн засаг, гадаад худалдааг өргөжүүлэхэд дэмжиж ажиллах, хамтдаа хөгжүүлэх
  • Бизнесийн салбар тус бүрээр судалгаа хийж, харилцан мэдээлэл солилцох, туршлага судлах, орон нутагт сургалт зохион байгуулах
  • Талуудтай холбоотой үзэсгэлэн худалдаа, семинар, төсөл, зөвлөгөөн, технологийн солилцоо болон форум гэх мэт төрөл бүрийн эдийн засгийг идэвхжүүлэх, хөхүүлэн дэмжих үйл ажиллагааг идэвхтэй хамтран зохион байгуулах
  • Багшийн хөгжлийг дэмжих, багш, сурагч солилцоо хөтөлбөр хамтран хэрэгжүүлэх, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн удирдах ажилтан, багш нарыг мэргэшүүлэх, туршлага судлах сургалтад хамруулах,
  • Солонгос улсад суралцахаар сонирхон судлаж буй сурагчдад шаардлагатай мэдээллийг өгөх, зарим тохиолдолд уулзалт болон цахим танилцуулга зохион байгуулах
  • Нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр хүн амд үзүүлэх эрүүл мэндийн боловсрол олгох, урьдчилан сэргийлэх чиглэлээр төсөл арга хэмжээг хамтран хэрэгжүүлэх, эрүүл мэндийн салбарт эмч, эмнэлэгийн мэргэжилтний туршлага судлах, эмчилгээний шинэ арга техникийг нэвтрүүлэх урт болон богино хугацааны сургалт зохион байгуулах юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
“Чөлөөлье” аяны хүрээнд төрийн үйлчилгээг цахимжуулж байна 30 минутын өмнө
“Дарханы төмөрлөгийн үйлдвэр” 1.1 тэрбум төгрөгийн тоног төхөөрөмжийг эмнэлэгт хүлээлгэн өглөө 40 минутын өмнө
Японд үүссэн хар салхины улмаас зарим нислэгийн хуваарьт өөрчлөлт орлоо 2 цагийн өмнө
Увс, Ховд, Баян-Өлгийд цахилгаан эрчим хүчийг түр хязгаарлана 4 цагийн өмнө
ОХУ-аас 25 мянган тонн АИ-92 авто бензин, 5 мянган тонн онгоцны түлш нэмэлтээр нийлүүлнэ 4 цагийн өмнө
“Хавдрын эсрэг үндэсний аян”-ы багийнхан Дорнод аймагт энэ 7 хоногт ажиллана 6 цагийн өмнө
Нэрийн дансны орлогод тооцох хүүгийн доод хэмжээг 11.28 хувиар тогтоов 6 цагийн өмнө
Уулархаг нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно 6 цагийн өмнө
БАЙГАЛЬ ЭХИЙН ХИЛЭН Өчигдөр
“Дэлхийн адууны өдөр”-ийн уралдаанд уясан хүлэг нь түрүүлж, айрагдсан уяачдыг шагналаа Өчигдөр
Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 1026 хэрэг шалгагдаж байна Өчигдөр
СОР17-гийн үеэр зорчигч тээврийн тусгай зохицуулалт хийнэ Өчигдөр
Нийслэлийн цэцэрлэгийн бүртгэл өнөөдөр эхэллээ Өчигдөр
Өнөөдөр нутгийн өмнөд болон зүүн хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
Олон улсын хиймэл оюуны гуравдугаар олимпиадаас хос хүрэл медаль авчээ Өчигдөр
Сэлэнгэ аймгийн 70 МВт-ын ДЦС анхны галаа асаав 2026/08/09
Хөнгөлөлттэй зээлээр газрын тосны бүтээгдэхүүний 22 агуулах барьж, өргөтгөж байна 2026/08/09
Нийслэлийн цэцэрлэгийн цахим бүртгэл маргааш эхэлнэ 2026/08/09
ЦАГ АГААР: Баруун, төвийн ихэнх нутаг болон говийн баруун хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно 2026/08/09
Сэрэмжлүүлэг: Төв болон баруун аймгуудын нутгаар дуу цахилгаантай аадар орно 2026/08/08