Анх удаа цэргийн бэлтгэл үүрэгтний сургуулийг орон нутгийн томилгоот нэгжийн сургалттай хамтатган явууллаа


Монгол Улсын Засгийн газрын тогтоолын дагуу анх удаа дайчилгаатай болон орон нутгийн томилгоот нэгжтэй хамтарсан сургууль Төв аймгийн нутаг дэвсгэрт 2023 оны 9 дүгээр сар 05-12-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулагдаж явагдлаа.

Зэвсэгт хүчний Жанжин штабаас төлөвлөн зохион байгуулж, Хуурай замын цэргийн командлалаас цэргийн захиргааны удирдлагаар хангасан энэхүү сургууль нь 100 жилийнхээ буурал түүхийг бичсэн Зэвсэгт хүчний 016 дугаар нэгтгэлийг түшиглэн Хуурай замын цэргийн зарим ангийн төрөл мэргэжлийн дэмжлэгтэйгээр зохион байгуулагдсан юм.
Зэвсэгт хүчин нь Зэвсэгт хүчний тухай хууль, Дайчилгааны тухай хуулийн хэрэгжилтийг хангах хүрээнд Зэвсэгт хүчний нэгтгэл, ангиудын материаллаг баазад тулгуурлан дайчилгааны бэлэн байдлыг хангах, цэргийн бэлтгэл үүрэгтнүүдийг сурган дадлагажуулах сургуулийг тасралтгүй явуулж ирсэн бөгөөд хамгийн сүүлд 2021 оны наймдугаар сард Зэвсэгт хүчний 123 дугаар ангийг түшиглэн Ховд аймагт зохион байгуулсан билээ.
Тэгвэл дээрх хууль тогтоомжоос гадна 2018 онд батлагдаж, 2022 онд шинэчлэгдсэн Орон нутгийн хамгаалалтын тухай хуулийн дагуу энэ жил анх удаа дайчилгаатай сургуулийг орон нутгийн томилгоот нэгжтэй хамтатган зохион байгуулснаараа онцлог байв. Өөрөөр хэлбэл, батлан хамгаалах тогтолцооны тулгуур үндэс болох төр, захиргааны байгууллага, нийт иргэдийн оролцоонд тулгуурласан орон нутгийн хамгаалалт, мэргэжлийн цэрэгт суурилсан Зэвсэгт хүчин, нэгдмэл удирдлага, төлөвлөлт бүхий дайчилгааг хамтатган шинэлэг арга хэлбэрээр явуулсанд ач холбогдол нь оршиж байгаа юм.
Төв аймгийн 16 сумаас дайчилгааны даалгавраар татагдаж ирсэн 1600 гаруй цэргийн бэлтгэл үүрэгтэнд хүн нэг бүрийн бэлтгэл болон салаа, салбарын жигдрэлтийг хангуулж, төгсгөлд нь буюу 09 дүгээр сарын 12-ны энэ өдөр байлдааны буудлагатай тактикийн хээрийн сургуульд оролцуулсан юм. Тэдгээр оногдуулан данслагдсан цэргийн бэлтгэл үүрэгтнүүдийн судалгааг авч үзвэл 50 гаруй хувь нь 20-35, 40 гаруй хувь нь 36-45, 46-аас дээш насныхан 10 орчим хувийг эзэлж байна. Ажил хөдөлмөрийн хувьд 8 хувь төрийн алба хаагч, 20 гаруй хувь аж ахуйн нэгж, байгууллагад ажилладаг бол 20 хувь нь хувиараа хөдөлмөр эрхлэгч, 50 хүртэлх хувь нь малчид ажээ.
Харин орон нутгийн цэрэг, орон нутгийн томилгоот нэгжид чиглэсэн сургалтыг Төв аймгийн Зуунмод, Эрдэнэ, Алтанбулаг, Сэргэлэн сумдад Зэвсэгт хүчний Тусгай хүчний цэргийн командлалын Сургалтын хөдөлгөөнт бүлгийн бүрэлдэхүүн удирдан явуулав. Ингэхдээ онол, дадлагын хэлбэрээр зохион байгуулсан ба тайван цагт иргэдийг орон нутгийн хамгаалалтын үйл ажиллагаанд сургах, учирч болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх, орон нутгийн хамгаалалтын бэлтгэлийг төрийн албаны бүх түвшинд хангахад чиглүүлэн амжилттай явагдаж өндөрлөлөө.
Ийнхүү богино хугацаанд эрчимжсэн бөгөөд сургалтын шинэлэг арга хэлбэрээр зохион байгуулагдсан хамтарсан сургуулийн хаалтын ажиллагаанд УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Б.Энх-Амгалан, УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболд, УИХ-ын гишүүн, Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, УИХ-ын гишүүн Ж.Батжаргал, Э.Бат-Амгалан, Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр, Төв аймгийн ИТХ-ын дарга Ц.Жамбалсүрэн, аймгийн Засаг дарга Д.Мөнхбаатар, БХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга бригадын генерал Д.Ганхуяг, ЗХЖШ-ын дарга хошууч генерал С.Ганбямба, ЗХЖШ-ын нэгдүгээр орлогч дарга бригадын генерал Ж.Өсөхбаяр, Батлан хамгаалахын сайдын зөвлөх, бэлтгэлд байгаа дэслэгч генерал Ц.Дашзэвэг, Батлан хамгаалахын Ерөнхий хянан шалгагч бригадын генерал Ж.Болдбаатар, Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлагч бригадын генерал Ч.Цогтжаргал, Агаарын цэргийн командлагч хурандаа Т.Ганбат, Тусгай хүчний цэргийн командлагч бригадын генерал Б.Баатар, ЗХЖШ-ын Сургалт бэлтгэлийн газрын дарга бригадын генерал Г.Болор, Төв аймгийн ЗДТГ, сумдын Засаг дарга нар оролцож, цэргийн бэлтгэл үүрэгтнүүдэд баяр хүргэсэн юм.

Байлдааны буудлагатай сургуулийн хаалтын ажиллагааны төгсгөлд Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр хэлсэн үгэндээ “Монгол Улсын Засгийн газрын тогтоолын дагуу анх удаа дайчилгаатай сургуулийг орон нутгийн хамгаалалтын сургалттай хамтатган зохион байгуулсан ЗХЖШ, ХЗЦК-ын бүрэлдэхүүн, Төв аймгийн ЗДТГ болон холбогдох сумдын удирдлага, Орон нутгийн болон дайчилгааны бэлтгэл үүрэгтнүүд Та бүхэндээ баяр хүргэж, талархал илэрхийлье. Энэхүү хамтарсан сургуулийн олон онцлог, ач холбогдол дүүрэн, шинэлэг арга хэлбэрээр орчин үеийн техник технологийн дэвшлийг ашиглан зохион байгуулсан цэргийнхээ эрхэм дайчин нөхдөөр бахархаж байна. Хээрийн сургуулиар өөрийн мэдлэг, дадлага, ур чадвараа богино хугацаанд сэргээн бататгаж, сургуульд идэвх зүтгэл гарган оролцсон цэргийн бэлтгэл үүрэгтнүүдийг харахад Монгол хүний зүрх сэтгэлд эх орноо гэсэн халуун сэтгэл, цэрэг-эх оронч үзэл, ямарваа аюул, занал тулгарсан үед эргэлт буцалтгүй зэвсэг барин босох эр зориг хадгалагдан оршиж байгааг олж харснаа онцгойлон хэлмээр байна” хэмээн баяр хүргэж, амжилт хүслээ.

Мөн сургуулийн удирдагч ЗХЖШ-ын Бодлого, стратегийн төлөвлөлтийн газрын дарга хурандаа С.Ванчинхүү идэвх оролцоо өндөр байсан цэргийн бэлтгэл үүрэгтнүүд, тэднийг дайчилгааны даалгавраар ирэх ажлыг зохион байгуулсан Төв аймгийн ЗДТГ, Цэргийн штаб, сумдын удирдлага болон Зэвсэгт хүчний 016 дугаар нэгтгэлийнхэнд талархал дэвшүүлж, залуусын эх орноо хамгаалах нэн тэргүүний үүргээ ухамсарласан байгаа нь сургуулийн гол үр дүн гэж онцолж байсан юм.


0
angry
0
care
0
haha
2
liked
1
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Японд үүссэн хар салхины улмаас зарим нислэгийн хуваарьт өөрчлөлт орлоо 1 цагийн өмнө
Увс, Ховд, Баян-Өлгийд цахилгаан эрчим хүчийг түр хязгаарлана 2 цагийн өмнө
ОХУ-аас 25 мянган тонн АИ-92 авто бензин, 5 мянган тонн онгоцны түлш нэмэлтээр нийлүүлнэ 3 цагийн өмнө
“Хавдрын эсрэг үндэсний аян”-ы багийнхан Дорнод аймагт энэ 7 хоногт ажиллана 5 цагийн өмнө
Нэрийн дансны орлогод тооцох хүүгийн доод хэмжээг 11.28 хувиар тогтоов 5 цагийн өмнө
Уулархаг нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно 5 цагийн өмнө
БАЙГАЛЬ ЭХИЙН ХИЛЭН Өчигдөр
“Дэлхийн адууны өдөр”-ийн уралдаанд уясан хүлэг нь түрүүлж, айрагдсан уяачдыг шагналаа Өчигдөр
Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 1026 хэрэг шалгагдаж байна Өчигдөр
СОР17-гийн үеэр зорчигч тээврийн тусгай зохицуулалт хийнэ Өчигдөр
Нийслэлийн цэцэрлэгийн бүртгэл өнөөдөр эхэллээ Өчигдөр
Өнөөдөр нутгийн өмнөд болон зүүн хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
Олон улсын хиймэл оюуны гуравдугаар олимпиадаас хос хүрэл медаль авчээ Өчигдөр
Сэлэнгэ аймгийн 70 МВт-ын ДЦС анхны галаа асаав 2026/08/09
Хөнгөлөлттэй зээлээр газрын тосны бүтээгдэхүүний 22 агуулах барьж, өргөтгөж байна 2026/08/09
Нийслэлийн цэцэрлэгийн цахим бүртгэл маргааш эхэлнэ 2026/08/09
ЦАГ АГААР: Баруун, төвийн ихэнх нутаг болон говийн баруун хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно 2026/08/09
Сэрэмжлүүлэг: Төв болон баруун аймгуудын нутгаар дуу цахилгаантай аадар орно 2026/08/08
Ерөнхий сайд БНХАУ-аас сар бүр 12-15 мянган тонн АИ-92 автобензин тогтмол нийлүүлэх хүсэлт тавилаа 2026/08/08
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 32 хэм дулаан 2026/08/08