А.Баяр: Цаасан дээр буусан бодлогын баримт бичгээ ажил хэрэг болгох нь хамгийн чухал


Баянзүрх дүүргийн ИТХ-ын дарга А.Баяр, эрдэмтэн судлаач, мэргэжлийн байгууллагын удирдлагууд Хөгжлийн зураглал бодлогын баримт бичигтэй холбоотойгоор санал солилцож ярилцлаа. Энэ үеэр Хурлын дарга А.Баяр хэлэхдээ

"2022 онд та бид хамтарч Баянзүрх дүүргийг 2030 он гэхэд эдийн засаг нь бэхэжсэн, хөгжил сайтай, бүх шатны төрийн үйлчилгээ нь хүртээмжтэй, иргэндээ ээлтэй орчныг бүрдүүлнэ гээд бодлогын баримт бичгийг хамтран боловсруулсан. Гэтэл өнөөдөр хэрэгжилт тааруу байна. Тиймээс бид хэрэгжсэн ажлуудад дүгнэлт хийж, хэрэгжээгүй, эхлээгүй байгаа олон ажлуудыг хэрхэн эхлүүлэх, эсвэл шинэчлэх шаардлагатай байна. Ний нуугүй дээ хэлэхэд бэлэн бодлогын баримт бичиг нь боловсроод гарчихсан байхад ажил болохгүй байгаад сэтгэл дундуур байна. Хэрэв энэ чигээр явсаар байх юм бол Хөгжлийн зураглал бодлогын баримт бичиг хий хоосон мөрөөдлийн дэвтэр болоод дуусна. Иймд та бид илүү нягт, уялдаатай ажиллаж, үр дүнд хүрэх хэрэгтэй байна" гэсэн юм.

Эрдэмтэн судлаач, төрийн албан хаагчдын зүгээс ч мөн адил байр суурьтай байгаагаа илэрхийлсэн бөгөөд, зарим төсөл хөтөлбөрийг ажил болгоход дан ганц татвар төлөгчдийн мөнгөөр биш гадна, дотны донор байгууллага, хөрөнгө оруулалт зайлшгүй шаардлагатай талаар хэлээд, бодлогын баримт бичигт туссан зорилт, ажлуудыг үр дүнд оруулна гэдгээ илэрхийллээ.

Цаашид энэхүү уулзалтыг 7 хоног бүр хийх бөгөөд, тухайн төсөл хөтөлбөр хэрэгжээгүй байршлуудад ажиллаж шуурхай шийдвэрлэнэ гэж Баянзүрх дүүргээс мэдээллээ.


А.Баяр: Цаасан дээр буусан бодлогын баримт бичгээ ажил хэрэг болгох нь хамгийн чухал
А.Баяр: Цаасан дээр буусан бодлогын баримт бичгээ ажил хэрэг болгох нь хамгийн чухал
А.Баяр: Цаасан дээр буусан бодлогын баримт бичгээ ажил хэрэг болгох нь хамгийн чухал
А.Баяр: Цаасан дээр буусан бодлогын баримт бичгээ ажил хэрэг болгох нь хамгийн чухал

0
angry
0
care
3
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
“Өсвөр үе – Бидний ирээдүй” нэгдсэн арга хэмжээ боллоо 1 цагийн өмнө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Орхон аймгийн иргэдтэй уулзлаа 2 цагийн өмнө
Диди багш: Цэцэрлэг сонгоно гэдэг хүүхдээ хэдэн цаг байлгах газраа сонгож байгаа хэрэг биш 4 цагийн өмнө
Г.Дамдинням: Намайг огцруулаад шатахууны асуудал хэвийн болно гэвэл шууд больчихмоор байна 6 цагийн өмнө
Б.Дашпүрэв: Шатахууны 11 хоногийн нөөцтэй байна 6 цагийн өмнө
64-78 настай ахмад бүжигчид хөдөлгөөнтэй байхыг уриаллаа 10 цагийн өмнө
Ш.Оюун: Орон сууцанд удирдлага бариад хэвтэхийг жаргал гэж боддоггүй 10 цагийн өмнө
Сэрэмжлүүлэг: Бороо, нойтон цас орж, цасан шуурга шуурна 10 цагийн өмнө
С.Эрдэнэбат: Ахмадуудад тэтгэврийн зээлээс бусад төрлийн зээл олгодоггүй нь Үндсэн хууль зөрчсөн асуудал Өчигдөр
О.Алтангэрэл: Шатахууны асуудалд иргэдийн тэвчээр тасарч, шударга ёс, үнэнийг шаардан жагсаж байна Өчигдөр
ИРГЭД: Төрөөс их зүйл хүсээгүй, ядаж шатахуунаа хэвийн олгочих Өчигдөр
АХМАДУУД: Тэтгэврийн зээлтэй, өрнөөс өрний хооронд амьдарч байна Өчигдөр
Л.Мөнхбаясгалан:Шатахуун нөөцлөх сав бэлтгэх зээлийн хүүгийн татаас гэж 20 тэрбумыг ААН-үүдэд тараасан Өчигдөр
“Цусны даралт ихсэлтийн эсрэг аян” Говьсүмбэр, Замын-Үүдэд хэрэгжиж байна Өчигдөр
Өнөөдөр “Олон улсын кофе өдөр” Өчигдөр
Шамбарам ба Н.Оргил эмчийн өгөх 8 зөвлөгөө Өчигдөр
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар цас орно Өчигдөр
Айчи-Нагояа 2026: Г.Наранцэцэг хүрэл медаль хүртлээ 2026/09/30
АИ-92 шатахууны чанарт хяналт тавьжээ 2026/09/30
Лондонд англи хэл сурч өвөлжих үү? 2026/09/30