“Менторшип-2023” хөтөлбөрт хамрагдах байгууллагууд тодорлоо


Голомт банкнаас жижиг, дунд бизнес эрхлэгчдийн үйл ажиллагааг өргөжүүлэхэд нь дэмжих зорилгоор хэрэгжүүлж буй “Менторшип-2023” хөтөлбөрт хамрагдах байгууллагууд амжилттай тодорлоо. Энэ жилийн хөтөлбөрт анкетаа ирүүлсэн нийт байгууллага дундаас “Чингүүнбат” ХХК, “Топ Степ” ХХК, “Соёмбот Оргил” ХХК, “Абигэйл” ХХК, “Ээлтэй Ертөнц” ТББ, “Эдем” ХХК нь бизнесийн алсын хараа, байгууллагын үйл ажиллагаа, удирдлагын арга барил зэргээрээ онцгойрон хөтөлбөрт хамрагдахаар сонгогдлоо.

Харин өнөөдөр  ерөнхий зохион байгуулагч Голомт банк, хамтран зохион байгуулагч “Мотивейшн Хэлхээ” ХХК болон шалгарсан байгууллагын төлөөллүүд гурван талт гэрээг үзэглэснээр хөтөлбөрийн хүрээнд хамтран ажиллах үйл ажиллагаа ийнхүү албан ёсоор эхэлж байна. Хамтран ажиллах гэрээнд Голомт банкны Байгууллага хөгжлийн газрын захирал А.Ганчимэг, “Мотивейшн Хэлхээ” ХХК-ийн захирал Э.Болор-Эрдэнэ болон оролцогч байгууллагуудын удирдлагууд гарын үсэг зурж баталгаажууллаа.


“Менторшип-2023” хөтөлбөрийн хүрээнд Голомт банк болон Монголын томоохон компаниудын үүсгэн байгуулагч, удирдлагууд хөтөлбөрт хамрагдаж буй жижиг, дунд бизнесүүдтэй туршлага мэдлэгээ хуваалцаж, “Мотивейшн Хэлхээ” ХХК-ийн зөвлөх үйлчилгээний мэргэжилтнүүд байгууллагын үр дүнгийн стратеги менежментийг сайжруулахад чиглэсэн төрөл бүрийн сургалтуудыг явуулахаас гадна шаардлагатай тохиолдолд банкны зүгээс санхүүгийн дэмжлэг үзүүлэх зэргээр оролцогч байгууллагуудын үйл ажиллагааг богино хугацаанд, оновчтой хөгжүүлэхийг зорин төрөл бүрийн арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна.

“Менторшип-2023” хөтөлбөрт шалгарсан нийт байгууллагууддаа баяр хүргэж, хамтын ажиллагаанд амжилт хүсье!


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
“Өсвөр үе – Бидний ирээдүй” нэгдсэн арга хэмжээ боллоо 1 цагийн өмнө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Орхон аймгийн иргэдтэй уулзлаа 2 цагийн өмнө
Диди багш: Цэцэрлэг сонгоно гэдэг хүүхдээ хэдэн цаг байлгах газраа сонгож байгаа хэрэг биш 4 цагийн өмнө
Г.Дамдинням: Намайг огцруулаад шатахууны асуудал хэвийн болно гэвэл шууд больчихмоор байна 6 цагийн өмнө
Б.Дашпүрэв: Шатахууны 11 хоногийн нөөцтэй байна 6 цагийн өмнө
64-78 настай ахмад бүжигчид хөдөлгөөнтэй байхыг уриаллаа 10 цагийн өмнө
Ш.Оюун: Орон сууцанд удирдлага бариад хэвтэхийг жаргал гэж боддоггүй 10 цагийн өмнө
Сэрэмжлүүлэг: Бороо, нойтон цас орж, цасан шуурга шуурна 10 цагийн өмнө
С.Эрдэнэбат: Ахмадуудад тэтгэврийн зээлээс бусад төрлийн зээл олгодоггүй нь Үндсэн хууль зөрчсөн асуудал Өчигдөр
О.Алтангэрэл: Шатахууны асуудалд иргэдийн тэвчээр тасарч, шударга ёс, үнэнийг шаардан жагсаж байна Өчигдөр
ИРГЭД: Төрөөс их зүйл хүсээгүй, ядаж шатахуунаа хэвийн олгочих Өчигдөр
АХМАДУУД: Тэтгэврийн зээлтэй, өрнөөс өрний хооронд амьдарч байна Өчигдөр
Л.Мөнхбаясгалан:Шатахуун нөөцлөх сав бэлтгэх зээлийн хүүгийн татаас гэж 20 тэрбумыг ААН-үүдэд тараасан Өчигдөр
“Цусны даралт ихсэлтийн эсрэг аян” Говьсүмбэр, Замын-Үүдэд хэрэгжиж байна Өчигдөр
Өнөөдөр “Олон улсын кофе өдөр” Өчигдөр
Шамбарам ба Н.Оргил эмчийн өгөх 8 зөвлөгөө Өчигдөр
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар цас орно Өчигдөр
Айчи-Нагояа 2026: Г.Наранцэцэг хүрэл медаль хүртлээ 2026/09/30
АИ-92 шатахууны чанарт хяналт тавьжээ 2026/09/30
Лондонд англи хэл сурч өвөлжих үү? 2026/09/30