ХӨХ ХОТЫН ЭКСПОГООС: Экспод оролцсон ААН-үүд бизнесийн түншүүдээ олж авлаа

Admin
5 цагийн өмнө

“Хөгжлийн шинэ боломжийг хамтдаа хуваалцъя” уриан дор Монгол-Хятадын дөрөв дэх удаагийн экспо БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хотноо амжилттай боллоо. Уг арга хэмжээнд Төв Азийн таван улс, БНХАУ-ын зарим мужийн нийт 3000 аж ахуйн нэгж оролцож байгаа бөгөөд Монгол Улсаас 500 гаруй аж ахуйн нэгж оролцож бүтээгдэхүүнээ Хятадын зах зээлд танилцуулсан юм.

 Экспод оролцсон аж ахуйн нэгжүүдийн сэтгэгдэл:

Х.Баяр “Давхар хийц” ХХК-ийн менежер: Манай компани Монгол-Хятадын экспог анх зохион байгуулагдсан цагаас нь эхлээд орж эхэлсэн. Дөрөв дэх удаагаа оролцож байна. Өвөр Монголчууд үндэсний гар урлалын бүтээгдэхүүнийг маань их сонирхож худалдан авалт ч сайн хийдэг. Энэ экспо арга хэмжээнээс бид түншүүдээ олж авч хамтран ажиллаж байна. Өнгөрсөн хугацаанд түншүүдийнхээ захиалгын дагуу бүтээгдэхүүнээ үйлдвэрлээд нийлүүлж ажилласаар ирсэн, жил ирэх тусам экспогийн үйл ажиллагаа улам бүр өргөжиж байгаад таатай байна.

Д.Сайннямбуу ”Хүлэг” ХХК-ийн захирал: Манай компани жил бүр Хятад улсын Хайлаар, Эрээн зэрэг хотуудад зохион байгуулагддаг экспо арга хэмжээнд оролцсоор ирсэн. Энэ удаагийн Хөх хотод зохион байгуулагдаж буй Монгол-Хятадын экспо арга хэмжээ нэлээн өргөн цар хүрээтэй зохион байгуулагдаж, үүнийг дагаад үзэсгэлэнг сонирхохоор ирсэн хүмүүс ч олон байгаад бидний зүгээс таатай байна. Манай бүтээгдэхүүний хувьд борлуулалт сайтай байдаг. Өвөр Монголчууд болон Хятадууд Монгол арьсыг чанартай, арав хорин жил өмсөгдөнө гээд худалдан авалт ихээр хийдэг. Загварын хувьд Монгол загвартай хувцсыг түлхүү худалдан авалт хийх хандлагатай байдаг.


Т.Гэрэлмаа “Мөнгөн брэнд”-ийн захирал: Манай компани Чанчу, Эрээн хотуудад зохион байгуулагдсан үзэсгэлэнд ороод өнөөдөр Монгол-Хятадын экспо арга хэмжээнд анх удаа ирж оролцож байна. Хятадын үзэсгэлэнд оролцоход борлуулалт сайн хийгддэг, манай кашмер сайн танигдсан учраас борлуулалт ч дагаад өндөр байна. Хятадын худалдан авагчдын хувьд шинэ загварууд болон ноолуурын натурал өнгийг илүү сонирхсон худалдан авалт хийж байна. Таалагдсан зүйлдээ мөнгө харамлалүй өөртөө болон ээж, аав гэр бүлийнхэндээ бэлэг болгон авч байна. Гэхдээ худалдан авагчид манай ноолуурыг өмнөх жилүүдийг бодвол ханш өссөн гэх сэтгэгдлийг хэлж байна.

Н.Үүрцайх “Уран хүлэг” брэндийн үүсгэн байгуулагч: Манайх хоёр дахь удаагаа Хөх хотын экспо арга хэмжээд оролцож байна. Мөн бусад хотуудад зохион байгуулагддаг үзэсгэлэн арга хэмжээнд ч тасралгүй оролцсоор ирсэн. Уран хүлэгийн бүтээгдэхүүнийг сайн таниулж сурталчилж ирсэн, борлуулалт ч мөн сайн байдаг. Өвөр Монголчууд Монголд очоод ч худалдан авалт хийдэг тохиолдол бий. Ер нь түншүүдтэй болсон гэж хэлж болно. Гэхдээ сүүлийн жилүүдэд борлуулалт буурах хандлагатай байна. БНХАУ-ын ӨМӨЗО-д бүх сургуулийн монгол хэлний хичээлийг багасгаж, үзэхгүй болж байгаатай холбоотойгоор Монгол дээлний хэрэглээ багасч байгаа нь Монгол дээлний борлуулалтад нөлөөлж байна. Өвөр Монголчууд Монгол бичиг үзэхдээ сурагчид төдийгүй багш нар, эцэг эхчүүд нь ч Монгол дээлээ өмсдөг байсан бол одоо заавал өмсөх шаардлагагүй болсон учраас хэрэглээ багасч байгаа нь борлуулалт өмнөх жилүүдээс буурснаас харагдаж байна.





0
angry
0
care
2
haha
0
liked
0
love
1
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
“Чөлөөлье” аяны хүрээнд төрийн үйлчилгээг цахимжуулж байна 10 минутын өмнө
“Дарханы төмөрлөгийн үйлдвэр” 1.1 тэрбум төгрөгийн тоног төхөөрөмжийг эмнэлэгт хүлээлгэн өглөө 20 минутын өмнө
Японд үүссэн хар салхины улмаас зарим нислэгийн хуваарьт өөрчлөлт орлоо 2 цагийн өмнө
Увс, Ховд, Баян-Өлгийд цахилгаан эрчим хүчийг түр хязгаарлана 3 цагийн өмнө
ОХУ-аас 25 мянган тонн АИ-92 авто бензин, 5 мянган тонн онгоцны түлш нэмэлтээр нийлүүлнэ 3 цагийн өмнө
“Хавдрын эсрэг үндэсний аян”-ы багийнхан Дорнод аймагт энэ 7 хоногт ажиллана 5 цагийн өмнө
Нэрийн дансны орлогод тооцох хүүгийн доод хэмжээг 11.28 хувиар тогтоов 6 цагийн өмнө
Уулархаг нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно 6 цагийн өмнө
БАЙГАЛЬ ЭХИЙН ХИЛЭН Өчигдөр
“Дэлхийн адууны өдөр”-ийн уралдаанд уясан хүлэг нь түрүүлж, айрагдсан уяачдыг шагналаа Өчигдөр
Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 1026 хэрэг шалгагдаж байна Өчигдөр
СОР17-гийн үеэр зорчигч тээврийн тусгай зохицуулалт хийнэ Өчигдөр
Нийслэлийн цэцэрлэгийн бүртгэл өнөөдөр эхэллээ Өчигдөр
Өнөөдөр нутгийн өмнөд болон зүүн хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
Олон улсын хиймэл оюуны гуравдугаар олимпиадаас хос хүрэл медаль авчээ Өчигдөр
Сэлэнгэ аймгийн 70 МВт-ын ДЦС анхны галаа асаав 2026/08/09
Хөнгөлөлттэй зээлээр газрын тосны бүтээгдэхүүний 22 агуулах барьж, өргөтгөж байна 2026/08/09
Нийслэлийн цэцэрлэгийн цахим бүртгэл маргааш эхэлнэ 2026/08/09
ЦАГ АГААР: Баруун, төвийн ихэнх нутаг болон говийн баруун хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно 2026/08/09
Сэрэмжлүүлэг: Төв болон баруун аймгуудын нутгаар дуу цахилгаантай аадар орно 2026/08/08