Энэ намар-өвөл ГОВЬ-ийн урлалтай хамт


Нар аргадсан дэлгэр зуныг үдэж сэрүүн цаг хаяанд ирлээ. Дэлхийн загварын ордныхон улирал солигдох мөчид ирэх жилийн загварын өнгө төрхийг тодорхойлсон хавар/зун болон намар/өвлийн цуглуулгаа танилцуулдаг билээ. Харин энэ жишгийн нэгэн адил монголын загварын салбарын түүчээлэгч “ГОВЬ” ирэх жилийн намар өвлийн өнгийг тольдсон цуглуулгаа саяхан хэрэглэгчдийн хүртээл болгоод буй.

ГОВЬ-ийн намар өвлийн цуглуулга нь “Town & Country” 23-24 нэртэйгээр худалдаанд гарсан бөгөөд тус цуглуулгад багтсан загварууд нь  энгийн атлаа эрхэмсэг мэдрэмжийг өгч таныг ямар ч үед хээнцэр, цэгцтэй, эрхэмсэг харагдуулна гэж тус компанийн бүтээлч дизайнерууд онцолж байсан юм. Тус цуглуулгад нийт 40 гаруй загвар багтсан бөгөөд цуглуулгын загвар нэг бүр таны ямар ч хувцастай хамгийн таатайгаар хоршино гэдгийг мөн цохон тэмдэглэлээ.

Хүйтний улиралд ч загварлаг байдлыг эрхэмлэгч хэн бүхэнд ГОВЬ-ийн намар өвлийн “Town and Country” цуглуулгын загварууд нийцнэ гэдэгт итгэлтэй байна. Тэгвэл ГОВЬ-ийн шинэхэн цуглуулгыг өдөр тутамдаа хэрхэн загварчлах вэ?

  • “Town & Country” цуглуулгад гүн ухлаадастай чөлөөт загварын поло цамц багтсан бөгөөд тус бүтээгдэхүүнээр чөлөөт, ажил хэрэгч гээд олон төрхийг бүрдүүлэх боломжтой.

Бүсгүй таны хувцасны шүүгээнд заавал байх ёстой бүтээгдэхүүн бол яах аргаггүй ноолууран платье юм. Ажил хэргийн уулзалт, үдшийн арга хэмжээ, хурим найр гээд ямар ч цаг үе, чухал мөчид таныг хээнцэр, дэгжин харагдуулах ноолууран платьег танд санал болгож байна. ГОВЬ-ийн намар/өвлийн цуглуулгад багтсан ноолууран платье нь сонгодог хар өнгө, таны гоо үзэсгэлэнг тодотгох улаан, ялдам, эрхэмсэг байдлыг тань илтгэх бор зэрэг 5 өнгөний сонголттойгоор худалдаанд гарчээ.

Хүйтний улиралд таныг дулаан хэр нь загварлаг харагдуулах бүтээгдэхүүн бол мэдээж ноолууран ороолт. Харин “ГОВЬ”-ийн шинэхэн цуглуулга бидэнд шинэлэг өнгө болон хээг хамгийн таатайгаар хослуулсан нэхмэл ороолтуудыг санал болгожээ. Тухайлбал тагнай хээг өнгөний блоктой хослуулж урласан бөгөөд намрын шаргал өнгийг санагдуулам мэдрэмжийг танд төрүүлнэ гэж ГОВЬ-ийн дизайнерууд онцолж байлаа.

“ГОВЬ”-ийн намар/өвлийн улиралд зориулан гаргасан “Town & Country” цуглуулгын загварууд нь дэлхийн чиг хандлагатай тун нийцэх бөгөөд орчин цагт тренд болоод буй ухаалаг хувцасны шүүгээг уг коллекцоор бүрдүүлж болох юм. Ухаалаг хувцасны шүүгээ нь таны завгүй амьдралын хэмнэлийг хөнгөвчилж цөөн атлаа чанартай бүтээгдэхүүнээр загварлаг төрхийг бүрдүүлэхийг хэлнэ.

Та дараах линкээр нэвтрэн ГОВЬ-ийн намар/өвлийн шинэхэн цуглуулга болох  “Town & Country”-ийн бусад загваруудыг үзэж сонирхон брэндийн салбар дэлгүүрүүдээр зочлон цуглуулгын бусад загваруудаас худалдан хийх боломжтой юм.

‘Town & Country” цуглуулгыг ЭНД дарж үзнэ үү. 



0
angry
0
care
1
haha
0
liked
2
love
0
sad
1
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
“Өсвөр үе – Бидний ирээдүй” нэгдсэн арга хэмжээ боллоо 2 цагийн өмнө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Орхон аймгийн иргэдтэй уулзлаа 3 цагийн өмнө
Диди багш: Цэцэрлэг сонгоно гэдэг хүүхдээ хэдэн цаг байлгах газраа сонгож байгаа хэрэг биш 4 цагийн өмнө
Г.Дамдинням: Намайг огцруулаад шатахууны асуудал хэвийн болно гэвэл шууд больчихмоор байна 7 цагийн өмнө
Б.Дашпүрэв: Шатахууны 11 хоногийн нөөцтэй байна 7 цагийн өмнө
64-78 настай ахмад бүжигчид хөдөлгөөнтэй байхыг уриаллаа 11 цагийн өмнө
Ш.Оюун: Орон сууцанд удирдлага бариад хэвтэхийг жаргал гэж боддоггүй 11 цагийн өмнө
Сэрэмжлүүлэг: Бороо, нойтон цас орж, цасан шуурга шуурна 11 цагийн өмнө
С.Эрдэнэбат: Ахмадуудад тэтгэврийн зээлээс бусад төрлийн зээл олгодоггүй нь Үндсэн хууль зөрчсөн асуудал Өчигдөр
О.Алтангэрэл: Шатахууны асуудалд иргэдийн тэвчээр тасарч, шударга ёс, үнэнийг шаардан жагсаж байна Өчигдөр
ИРГЭД: Төрөөс их зүйл хүсээгүй, ядаж шатахуунаа хэвийн олгочих Өчигдөр
АХМАДУУД: Тэтгэврийн зээлтэй, өрнөөс өрний хооронд амьдарч байна Өчигдөр
Л.Мөнхбаясгалан:Шатахуун нөөцлөх сав бэлтгэх зээлийн хүүгийн татаас гэж 20 тэрбумыг ААН-үүдэд тараасан Өчигдөр
“Цусны даралт ихсэлтийн эсрэг аян” Говьсүмбэр, Замын-Үүдэд хэрэгжиж байна Өчигдөр
Өнөөдөр “Олон улсын кофе өдөр” Өчигдөр
Шамбарам ба Н.Оргил эмчийн өгөх 8 зөвлөгөө Өчигдөр
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар цас орно Өчигдөр
Айчи-Нагояа 2026: Г.Наранцэцэг хүрэл медаль хүртлээ 2026/09/30
АИ-92 шатахууны чанарт хяналт тавьжээ 2026/09/30
Лондонд англи хэл сурч өвөлжих үү? 2026/09/30