Голомт банк "Тогтвортой хөгжлийн төлөөх үндэсний чуулган"-д амжилттай оролцлоо


НҮБ-ын Монгол дахь Суурин төлөөлөгчийн газар, Монгол Улсын Засгийн газар хамтран зохион байгуулсан Тогтвортой хөгжлийн төлөөх үндэсний чуулган өнөөдөр буюу есдүгээр сарын 7-нд “Үйлдлээрээ нэгдье” уриан дор болж, Голомт банкны Гүйцэтгэх захирал Норихико Като “Тогтвортой хөгжлийн төлөөх санаачилга” сэдвээр илтгэл тавин сайн туршлагаа хуваалцлаа.

Тус чуулга уулзалтаар “Тогтвортой хөгжлийн зорилго-2030” хөтөлбөрийн хэрэгжилтийг нягтлан харах, өгсөн үүрэг амлалт, нэгдмэл байдал, өөрчлөх шаардлагатай үйл ажиллагааг эрчимжүүлэх, ядуурал, тэгш бус байдлыг бууруулах, байгаль орчноо хамгаалахад чиглэсэн тэргүүлэх зорилтуудад голлон анхаарч, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга дараах гурван асуудлын хүрээнд эх дэлхийгээ аврахад нэгдэхийг дэлхийн бүх улс оронд уриалсан юм. Үүнд:

  • Хөгжиж буй орнуудыг дэмжиж шийдвэртэй арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэх, ногоон болон дижитал технологийн боломжийг бүрэн ашиглах таатай орчноор хангах;
  • Дэлхийн улс орнуудын удирдагчдыг үндэсний үүрэг амлалтаа өгөхийг уриалах, 2030 он гэхэд улс орнуудын ядуурал болон тэгш бус байдлын түвшнийг бууруулсан байх тодорхой жишиг зорилтуудыг тавих;
  • Хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн тулд олон нийтийн итгэлийг нэмэгдүүлэх, бүх улс орны ард иргэд, түүний дотор иргэний нийгэм, хувийн хэвшлийн төлөөллийг өргөнөөр оролцуулахыг уриалах;

НҮБ-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүнүүд хамтран 2015 онд баталсан “Тогтвортой хөгжлийн зорилго-2030” нь нийгэм, эдийн засаг, байгаль орчин гэсэн 3 тулгуурт суурилан тогтвортой хөгжилд хүргэх дэлхий нийтийн урт хугацааны бодлогын баримт бичиг билээ.

Голомт банкны хувьд дэлхийн болон үндэсний хэмжээний тогтвортой хөгжилд чиглэсэн зорилтуудад хувь нэмрээ оруулан хариуцлагатай бизнес эрхлэгч байхын зэрэгцээ байгаль орчин, нийгэмд ээлтэй төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлэн ажилладаг. Тухайлбал, банкны “Жендэрийн тэгш байдлын хороо” нь жендэрийн эрх тэгш байдлыг дотооддоо ханган ажиллахаас гадна эмэгтэй бизнес эрхлэгчдэд зориулсан бүтээгдэхүүний багцыг нэмэгдүүлэх чиглэлээр ажиллаж байна.  Үүний зэрэгцээ ногоон тогтвортой санал санаачилга, шилжилтийг дэмжиж тогтвортой ногоон бизнесийн зээл, ногоон амины орон сууцны зээл, эко-автомашины зээлийн бүтээгдэхүүнүүдийн зах зээлд шинээр нэвтрүүлээд байна. Мөн 2015 оноос эхлэн зээлийн хүсэлт бүрд Байгаль орчин нийгмийн эрсдэлийн үнэлгээг хийж, харилцагч байгууллагуудынхаа байгаль орчин болон нийгэмд үзүүлж буй сөрөг нөлөөллийг бууруулах, учирч болох байгаль орчин болон нийгмийн эрсдэлээс хамгаалах тал дээр зөвлөмж өгч хамтран ажиллаж байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Мансууруулах бодистой холбоотой хэрэгт шалгагдаж байсан иргэнийг Туркээс албадан авчирлаа 43 минутын өмнө
“Чөлөөлье” аяны хүрээнд төрийн үйлчилгээг цахимжуулж байна 1 цагийн өмнө
“Дарханы төмөрлөгийн үйлдвэр” 1.1 тэрбум төгрөгийн тоног төхөөрөмжийг эмнэлэгт хүлээлгэн өглөө 1 цагийн өмнө
Японд үүссэн хар салхины улмаас зарим нислэгийн хуваарьт өөрчлөлт орлоо 3 цагийн өмнө
Увс, Ховд, Баян-Өлгийд цахилгаан эрчим хүчийг түр хязгаарлана 4 цагийн өмнө
ОХУ-аас 25 мянган тонн АИ-92 авто бензин, 5 мянган тонн онгоцны түлш нэмэлтээр нийлүүлнэ 4 цагийн өмнө
“Хавдрын эсрэг үндэсний аян”-ы багийнхан Дорнод аймагт энэ 7 хоногт ажиллана 6 цагийн өмнө
Нэрийн дансны орлогод тооцох хүүгийн доод хэмжээг 11.28 хувиар тогтоов 7 цагийн өмнө
Уулархаг нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно 7 цагийн өмнө
БАЙГАЛЬ ЭХИЙН ХИЛЭН Өчигдөр
“Дэлхийн адууны өдөр”-ийн уралдаанд уясан хүлэг нь түрүүлж, айрагдсан уяачдыг шагналаа Өчигдөр
Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 1026 хэрэг шалгагдаж байна Өчигдөр
СОР17-гийн үеэр зорчигч тээврийн тусгай зохицуулалт хийнэ Өчигдөр
Нийслэлийн цэцэрлэгийн бүртгэл өнөөдөр эхэллээ Өчигдөр
Өнөөдөр нутгийн өмнөд болон зүүн хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
Олон улсын хиймэл оюуны гуравдугаар олимпиадаас хос хүрэл медаль авчээ 2026/08/09
Сэлэнгэ аймгийн 70 МВт-ын ДЦС анхны галаа асаав 2026/08/09
Хөнгөлөлттэй зээлээр газрын тосны бүтээгдэхүүний 22 агуулах барьж, өргөтгөж байна 2026/08/09
Нийслэлийн цэцэрлэгийн цахим бүртгэл маргааш эхэлнэ 2026/08/09
ЦАГ АГААР: Баруун, төвийн ихэнх нутаг болон говийн баруун хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно 2026/08/09