Дуу цахилгаантай аадар бороо орно


Өнөөдөр 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө төвийн аймгуудын нутгийн өмнөд, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, өдөртөө зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

Салхи: Төв болон зүүн аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр.

Агаарын температур: Шөнөдөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр +2...+7 градус, Их нууруудын хотгор, Дарьгангын тал нутаг, говийн бүс нутгийн хойд хэсгээр +12...+17 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +16...+21 градус, бусад нутгаар +8...+13 градус, өдөртөө Монгол-Алтай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Онон, Улз, Халх голын хөндийгөөр +19...+24 градус, Их нууруудын хотгор, Орхон-Сэлэнгийн сав болон говийн бүс нутгийн хойд хэсгээр +27...+32 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +32...+37 градус, бусад нутгаар +22...+27 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө үүлшинэ, өдөртөө үүл багасна. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө +11...+13 градус, өдөртөө +24...+26 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө +8...+10 градус, өдөртөө +23...+25 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР:  Шөнөдөө үүлшинэ, өдөртөө үүл багасна. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө +5...+7 градус, өдөртөө +23...+25 градус дулаан байна.


2
angry
2
care
4
haha
41
liked
3
love
5
sad
5
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
“Өсвөр үе – Бидний ирээдүй” нэгдсэн арга хэмжээ боллоо 3 цагийн өмнө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Орхон аймгийн иргэдтэй уулзлаа 5 цагийн өмнө
Диди багш: Цэцэрлэг сонгоно гэдэг хүүхдээ хэдэн цаг байлгах газраа сонгож байгаа хэрэг биш 6 цагийн өмнө
Г.Дамдинням: Намайг огцруулаад шатахууны асуудал хэвийн болно гэвэл шууд больчихмоор байна 8 цагийн өмнө
Б.Дашпүрэв: Шатахууны 11 хоногийн нөөцтэй байна 9 цагийн өмнө
64-78 настай ахмад бүжигчид хөдөлгөөнтэй байхыг уриаллаа 12 цагийн өмнө
Ш.Оюун: Орон сууцанд удирдлага бариад хэвтэхийг жаргал гэж боддоггүй 12 цагийн өмнө
Сэрэмжлүүлэг: Бороо, нойтон цас орж, цасан шуурга шуурна 12 цагийн өмнө
С.Эрдэнэбат: Ахмадуудад тэтгэврийн зээлээс бусад төрлийн зээл олгодоггүй нь Үндсэн хууль зөрчсөн асуудал Өчигдөр
О.Алтангэрэл: Шатахууны асуудалд иргэдийн тэвчээр тасарч, шударга ёс, үнэнийг шаардан жагсаж байна Өчигдөр
ИРГЭД: Төрөөс их зүйл хүсээгүй, ядаж шатахуунаа хэвийн олгочих Өчигдөр
АХМАДУУД: Тэтгэврийн зээлтэй, өрнөөс өрний хооронд амьдарч байна Өчигдөр
Л.Мөнхбаясгалан:Шатахуун нөөцлөх сав бэлтгэх зээлийн хүүгийн татаас гэж 20 тэрбумыг ААН-үүдэд тараасан Өчигдөр
“Цусны даралт ихсэлтийн эсрэг аян” Говьсүмбэр, Замын-Үүдэд хэрэгжиж байна Өчигдөр
Өнөөдөр “Олон улсын кофе өдөр” Өчигдөр
Шамбарам ба Н.Оргил эмчийн өгөх 8 зөвлөгөө Өчигдөр
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар цас орно Өчигдөр
Айчи-Нагояа 2026: Г.Наранцэцэг хүрэл медаль хүртлээ 2026/09/30
АИ-92 шатахууны чанарт хяналт тавьжээ 2026/09/30
Лондонд англи хэл сурч өвөлжих үү? 2026/09/30