ЭМГЭНЭЛ: Намхайн Төмөрхүү


Одоогийн Социал Демократ Монголын Залуучуудын холбоо буюу хуучнаар Монголын Ардчилсан Социалист Залуучуудын холбоо(МАСЗХ), Нийгмийн Ардчилал Монголын Залуучуудын холбоо (НАМЗХ)-ны Удирдах зөвлөлийн гишүүн, Дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байсан бидний эрхэм, дотны нөхөр Намхайн Төмөрхүү таалал төгссөнд түүний гэр бүл, үр хүүхэд, төрөл төрөгсдөд нь МАСЗХ, НАМЗХ-нд нэгэн үе мөр зэрэгцэн явсан үе, үеийн удирдлага, журмын найз, нөхөд болон Социал Демократ Монголын Залуучуудын холбооны мянга, мянган гишүүд дэмжигчид, залуучуудын зүгээс гүнээ эмгэнэл илэрхийлж байна. Н.Төмөрхүү нь 1975 онд Өвөрхангай аймгийн Гучин-Ус суманд төрсөн. 1983-1993 онд Өвөрхангай аймгийн ерөнхий боловсролын нэгдүгээр сургууль, 1994-1997 онд Монгол Улсын Их Сургуулийн Физик Электроникийн Сургууль, 2003-2005 онд Санхүү Эдийн Засгийн дээд сургуулийг тус тус төгсжээ. Мөн БНХАУ-д барилгын менежментийн курст суралцан мэргэжил дээшлүүлжээ. Тэрээр 2003 оноос “Өндөрбуянт Холдинг” ХХК-ий ерөнхий менежер, захирал, ТУЗ-ын дарга, 2014-2015 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Зам тээврийн сайд, 2016 онд Монгол Ардын Намын Нарийн бичгийн дарга 2017 онд Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөх, 2018-2020 он ЮУ БИ ЭЙЧ группын ТУЗ-ын дарга, 2020-2021 он Хөдөө Аж ахуйг дэмжих сангийн захирал, 2021-2023 он ЮУ БИ ЭЙЧ группын ТУЗ-ын даргаар ажиллаж байлаа.

Бидний эрхэм, дотны нөхөр Н.Төмөрхүү нь 26 жилийн түүхтэй одоогийн Социал Демократ Монголын Залуучуудын холбоо буюу хуучнаар МАСЗХ, НАМЗХ-ны Удирдах зөвлөлд 12 жил зүтгэн, энэхүү байгууллагыг үндэсний хэмжээний томоохон байгууллага болон бэхжихэд үнэтэй хувь нэмрээ оруулсан билээ. Тэрбээр Монголын залуучуудын оролцоо, эрх ашиг, улс төр, нийгмийн манлайллыг дээшлүүлэхийн төлөө өөрийн залуу насны эрч хүч, эрдэм мэдлэг, оюун ухаан, зүрх сэтгэлээ харамгүй зориулан МАСЗХ болон НАМЗХ-нд;- 2007-2010 онд МАСЗХ-ны Удирдах Зөвлөлийн гишүүнээр, - 2010-2015 онд НАМЗХ-ны Дэд ерөнхийлөгчөөр; - 2015-2019 онд НАМЗХ-ны Бодлогын зөвлөлийн гишүүнээр тус тус сонгогдож, Монголын залуучуудыг түүчээлэн нийгмийн хөгжил шинэчлэлд удирдан манлайлж, нэгэн цаг үеийн залуучуудын тод өнгө, дуу хоолой төлөөлөл нь байлаа.

Бидний эрхэм, дотны нөхөр Н.Төмөрхүүгийн маань удирдан зохион байгуулах, манлайлах чадвар, тууштай зарчимч, эгэл даруу, хүнлэг, нөхөрсөг, хамт олноо гэсэн тусархуу эрхэм нандин зан чанар, Монголын залуучуудын төлөөх үйлсэд оруулсан үнэтэй хувь нэмрийг нь МАСЗХ, НАМЗХ, Социал Демократ Монголын Залуучуудын холбооны мянга мянган залуучууд, мөр зэрэгцэн хамтдаа зүтгэж байсан найз, нөхөд бид бүхэн нь ямагт дурсан санах болно.

МОНГОЛЫН АРДЧИЛСАН СОЦИАЛИСТ ЗАЛУУЧУУДЫН ХОЛБОО (МАСЗХ) НИЙГМИЙН АРДЧИЛАЛ МОНГОЛЫН ЗАЛУУЧУУДЫН ХОЛБОО(НАМЗХ), СОЦИАЛ ДЕМОКРАТ МОНГОЛЫН ЗАЛУУЧУУДЫН ХОЛБООНЫ үе үеийн удирдлага, ГИШҮҮД ДЭМЖИГЧИД


3
angry
0
care
3
haha
0
liked
1
love
8
sad
3
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
“Өсвөр үе – Бидний ирээдүй” нэгдсэн арга хэмжээ боллоо 6 цагийн өмнө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Орхон аймгийн иргэдтэй уулзлаа 7 цагийн өмнө
Диди багш: Цэцэрлэг сонгоно гэдэг хүүхдээ хэдэн цаг байлгах газраа сонгож байгаа хэрэг биш 9 цагийн өмнө
Г.Дамдинням: Намайг огцруулаад шатахууны асуудал хэвийн болно гэвэл шууд больчихмоор байна 11 цагийн өмнө
Б.Дашпүрэв: Шатахууны 11 хоногийн нөөцтэй байна 11 цагийн өмнө
64-78 настай ахмад бүжигчид хөдөлгөөнтэй байхыг уриаллаа 15 цагийн өмнө
Ш.Оюун: Орон сууцанд удирдлага бариад хэвтэхийг жаргал гэж боддоггүй 15 цагийн өмнө
Сэрэмжлүүлэг: Бороо, нойтон цас орж, цасан шуурга шуурна 15 цагийн өмнө
С.Эрдэнэбат: Ахмадуудад тэтгэврийн зээлээс бусад төрлийн зээл олгодоггүй нь Үндсэн хууль зөрчсөн асуудал Өчигдөр
О.Алтангэрэл: Шатахууны асуудалд иргэдийн тэвчээр тасарч, шударга ёс, үнэнийг шаардан жагсаж байна Өчигдөр
ИРГЭД: Төрөөс их зүйл хүсээгүй, ядаж шатахуунаа хэвийн олгочих Өчигдөр
АХМАДУУД: Тэтгэврийн зээлтэй, өрнөөс өрний хооронд амьдарч байна Өчигдөр
Л.Мөнхбаясгалан:Шатахуун нөөцлөх сав бэлтгэх зээлийн хүүгийн татаас гэж 20 тэрбумыг ААН-үүдэд тараасан Өчигдөр
“Цусны даралт ихсэлтийн эсрэг аян” Говьсүмбэр, Замын-Үүдэд хэрэгжиж байна Өчигдөр
Өнөөдөр “Олон улсын кофе өдөр” Өчигдөр
Шамбарам ба Н.Оргил эмчийн өгөх 8 зөвлөгөө Өчигдөр
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар цас орно Өчигдөр
Айчи-Нагояа 2026: Г.Наранцэцэг хүрэл медаль хүртлээ 2026/09/30
АИ-92 шатахууны чанарт хяналт тавьжээ 2026/09/30
Лондонд англи хэл сурч өвөлжих үү? 2026/09/30