Найман ишигний хэргээр ял сонссон хөхүүл эмэгтэйг Хэнтий аймгийн Прокурорын орлогч орж дарамталжээ

Өнөрцэцэг
2023/07/07

Манай сурвалжлах баг Хэнтий аймгийн Баян-Адарга суманд ажиллаж байна. Тодруулбал, саахалт айлуудын хонь нийлснээс болж найман ишигний гэх хэргээр нэг гэр бүлийн эхнэр, нөхөр шүүхээс ял сонсож, дөрвөн хүүхэд нь, 80 гарсан ээж нь "арга тасарсан" нөхцөл байдлыг сурвалжилж тал бүрийн байр суурийг тодруулахаар зорьж ирээд байна. 

Найман ишигний хэргээр малчин айлын эхнэр, нөхөр хоёр Хэнтий аймгийн Баян-Адарга сумын цагдан хорих байранд ял эдэлж байна. Тэдний гэр бүл хоёр охин, хоёр хүүтэй. Бага охин нь ой хоёр сартай. Аав, ээж нь найман ишигний хэргээр шүүхээс 2-2,6 жилийн хорих ял сонсож явснаас хойш ой хоёр сартай бага охин нь "ээжээ явья" хэмээн санаж, бэтгэрч байгааг есөн настай охин нь уйлж, ярина. Харин 12 настай хүү нь эмээ болон ахыгаа хот явсан хойгуур нь малаа харж үлджээ.

Өнөөдрийн байдлаар малчин айлын эхнэр, нөхөр хоёр ШШГЕГ-ын харъяа Хэнтий аймгийн Баян- Адарга сумын цагдан хорих байранд ял эдэлж байна. Эхнэр н.Гэрэлзаяа нь ой хоёр сартай охиндоо санаа зовж, хөх нь чинэрч, хорих ангид хөхөө сааж байгаа гэх мэдээллийг ар гэрийнхэн нь хэлж байгаа юм. 

Ял эдэлж буй хөхүүл эмэгтэй н.Гэрэлзаяатай Хэнтий аймгийн Прокурорын газрын орлогч Прокурор Д.Ганзориг уулзсан байна. Ингэхдээ хялам хийн хараад " Танайхан их байна аа, хэвлэлд хандаад ямар овоо байна аа, хулгай хийчихээд эндээс гарна гэж байхгүй шүү" хэмээн дарамталсан байна. 

Найман ишигний гэх хэргийг Хэнтий аймгийн Цагдаагийн байгууллагаас шалгаж, шүүх хурал Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын сум дундын шүүхээр эхнэрт нь хоёр жил зургаан сарын хорих ял, нөхөрт нь хоёр жилийн хорих ял оноожээ. 

Бид мэдээллийг тэнцвэртэй байлгахын тулд найман ишгээ алдсан гэх н.Болдбаатарын хотонд очиход "Айлуудын хонь нийлж л байдаг. Хонь нийлэхэд 56 мал ялгаж авсан. 56 гэдэг тоо бол худал. Харин найман ишигний асуудал үүссэн. Гэхдээ би найман ишгээ авчихсан. Гурав нь энэ хотондоо байна, таван ишгийг нь чоно идчихсэн. Надад хохирол байхгүй учир гомдолгүй" гэв. 

 Эхнэр, нөхрийг шүүхдсэн Эрэвгийлхам "Мал нийлэх үед 56 тооны хонь, ямааны асуудал үүссэн. 56 тооны малаа эргүүлээд авчихсан. Хохирол байхгүй, гэхдээ намайг хэл амаар доромжилсонд би гомдолтой байна хэмээн ярив. 

Энэхүү асуудлыг шалгаж мөрдөн байцаалт явуулсан Хэнтий аймгийн цагдаагийн байгууллагын удирдлагуудаас бид мэдээллийг тодруулахад айлуудын хонь нийлснээс болж эхнэр нөхөрт ял оноосон асуудлыг мэдэхгүй байв.

Үргэлжлүүлэн бид мэдээллийг холбогдох албаныханаас тодруулан хүргэсээр байх болно. 







190
angry
4
care
3
haha
32
liked
4
love
35
sad
18
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Улаанбаатарт 9 хэмийн дулаан байна 51 минутын өмнө
“Өсвөр үе – Бидний ирээдүй” нэгдсэн арга хэмжээ боллоо 16 цагийн өмнө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Орхон аймгийн иргэдтэй уулзлаа 17 цагийн өмнө
Диди багш: Цэцэрлэг сонгоно гэдэг хүүхдээ хэдэн цаг байлгах газраа сонгож байгаа хэрэг биш 19 цагийн өмнө
Г.Дамдинням: Намайг огцруулаад шатахууны асуудал хэвийн болно гэвэл шууд больчихмоор байна 21 цагийн өмнө
Б.Дашпүрэв: Шатахууны 11 хоногийн нөөцтэй байна 22 цагийн өмнө
64-78 настай ахмад бүжигчид хөдөлгөөнтэй байхыг уриаллаа Өчигдөр
Ш.Оюун: Орон сууцанд удирдлага бариад хэвтэхийг жаргал гэж боддоггүй Өчигдөр
Сэрэмжлүүлэг: Бороо, нойтон цас орж, цасан шуурга шуурна Өчигдөр
С.Эрдэнэбат: Ахмадуудад тэтгэврийн зээлээс бусад төрлийн зээл олгодоггүй нь Үндсэн хууль зөрчсөн асуудал Өчигдөр
О.Алтангэрэл: Шатахууны асуудалд иргэдийн тэвчээр тасарч, шударга ёс, үнэнийг шаардан жагсаж байна Өчигдөр
ИРГЭД: Төрөөс их зүйл хүсээгүй, ядаж шатахуунаа хэвийн олгочих Өчигдөр
АХМАДУУД: Тэтгэврийн зээлтэй, өрнөөс өрний хооронд амьдарч байна Өчигдөр
Л.Мөнхбаясгалан:Шатахуун нөөцлөх сав бэлтгэх зээлийн хүүгийн татаас гэж 20 тэрбумыг ААН-үүдэд тараасан Өчигдөр
“Цусны даралт ихсэлтийн эсрэг аян” Говьсүмбэр, Замын-Үүдэд хэрэгжиж байна Өчигдөр
Өнөөдөр “Олон улсын кофе өдөр” 2026/10/01
Шамбарам ба Н.Оргил эмчийн өгөх 8 зөвлөгөө 2026/10/01
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар цас орно 2026/10/01
Айчи-Нагояа 2026: Г.Наранцэцэг хүрэл медаль хүртлээ 2026/09/30
АИ-92 шатахууны чанарт хяналт тавьжээ 2026/09/30