СЭРЭМЖЛҮҮЛЭГ: ИРЭХ САРЫН 1-НД ШИЛЖИХ ШӨНӨ ГАМШИГТ ҮЗЭГДЭЛ БИЙ БОЛОХ ЭРСДЭЛТЭЙ БАЙНА

Admin
1 цагийн өмнө

Ирэх сарын эхээр цаг агаар муудаж, хүчтэй цасан шуурга шуурах талаар Цаг уур, орчны шинжилгээний газар, Онцгой байдлын ерөнхий газартай хамтран мэдээлэл хийж байна.

Цаг уур, орчны шинжилгээний газрын Урьдчилан мэдээлэх хэлтсийн дарга Л.Оюунжаргал "Ойрын өдрүүдэд цаг агаарын эрс өөрчлөлт болох гэж байна. Гамшигт үзэгдэл бий болох эрсдэлтэй байна. 2018 оны арваннэгдүгээр сарын 30-наас арванхоёрдугаар сарын 1-нд шилжих шөнө Баян-Өлгий, Увс, Ховд аймгийн нутгаар, нэгний өдөр Ховд, Говь-Алтайн нутгаар салхи секундэд 28-30 метр, зарим үед 34 метр хүртэл ширүүсэж, хүчтэй салхи салхилж, Ховд, Увс, Завхан, Говь-Алтайн нутгаар хүчтэй цасан шуурга шуурна. Маргааш, нөгөөдөртөө дулаахан байна. Арванхоёрдугаар сарын 2-ны өдрөөс эхлэн хүйтэрч баруун аймгуудын нутгийн зүүн, төв, говь, зүүн аймгуудын нутгаар салхи секундэд 18-20 метр, зарим үед 24 метр хүртэл ширүүсэж, хүчтэй салхи, цасан болон шороон шуурга шуурна" гэв.

-АЮУЛТ ҮЗЭГДЭЛ, ГАМШГИЙН ҮЕД ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭХ ТЕХНИК ХЭРЭГСЛИЙН БЭЛЭН БАЙДЛЫГ ХАНГАЖ БАЙНА-

ОБЕГ-ын мэргэжлийн удирдлага, зохицуулалтын хэлтсийн дарга, дэд хурандаа Ж.Дамдинсүрэн "Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээллийг үндэслэн цасан шуурга шуурч, халтиргаа гулгаа үүсэх, зам даваа хаагдах эрсдэлүүд үүсдэгтэй холбогдуулан дараах арга хэмжээг авахыг ард түмнээсээ хүсэж байна. Салхи шуурганы үеэр иргэд төөрөх, малтайгаа уруудах, тээврийн хэрэгсэл саатах эрсдэл үүсдэг тул орон нутаг дахь мэдээллийн хэрэгслээр дамжуулж сэрэмжлүүлж байгаа. Мөн үүрэн телефоны дөрвөн оператороор дамжуулж иргэдэд цаг агаарын урьдчилан сэргийлэх мессежийг хүргүүлж байгаа. Цас орж, цасан шуурга шуурах үе нь амралтын өдрийг дайрч байгаа тул боловсролын байгууллага, сумын Засаг дарга нарт тусгайлан үүрэг өгч ажиллаж байна. Мөн салхи шуурганы үеэр халтиргаа гулгаа үүсэж, үзэгдэх орчин хязгаарлагддаг тул хот хоорондын болон орон нутгийн зорчигч тээврийн үйлчилгээнд онцгой анхаарч, шаардлага гарвал орон нутгийн автозамуудад хязгаарлалт хийгдэнэ. Аюулт үзэгдэл, гамшгийн үед үүрэг гүйцэтгэх техник хэрэгслийн бэлэн байдлыг хангаж, мэдээ мэдээллийг цаг тухайд нь үнэн зөв гаргаж ирэхийг үүрэг чиглэл болгон хүргүүлсэн байгаа"" гэлээ.

2018 оны 11 дүгээр сарын 30-наас 12 дугаар сарын 04-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

12 дугаар сарын нэгэнд баруун аймгуудын нутаг болон төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 2-нд ихэнх нутгаар, 3-нд зарим газраар цас орно. Салхи 30-нд Алтайн салбар уулс, Арц Богдын Өвөр хоолойгоор, 3-нд нутгийн өмнөд хэсгээр секундэд 12-14 метр, 1-нд нутгийн баруун хагаст, 2-нд ихэнх нутгаар секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүсч цасан болон шороон шуурга шуурна. 2-ноос ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарч Завхан голын эх, Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 35-40 градус, өдөртөө 23-28 градус хүрнэ. Мөн Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэн бэлчир, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө 32-37 градус, өдөртөө 16-21 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 16-21 градус, өдөртөө 6-11 градус, бусад нутгаар шөнөдөө 24-29 градус, өдөртөө 12-17 градус хүйтэн байна. Уг цочир хүйтрэлт арванхоёрдугаар сарын 8, 9-н хүртэл үргэлжлэх төлөвтэй байна гэлээ.

Мөн ЦУОШГ-аас буюу мэргэжлийн байгууллагаас гаргаж байгаа мэдээ мэдээллийг сенсацилж, иргэдийн анхаарлыг татах гэж өөрчлөхгүй, тухайн цаг хугацаанд л уншигчдад хүргэж байхыг тэд хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчдээс хүслээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Нийслэлийн салбар хорооны тэргүүнээр Болдхуягийн Билэгт сонгогдлоо 53 минутын өмнө
Өнөөдөр 16 настай охиныг хөнөөсөн хэргийг Дээд шүүх хаалттай хэлэлцэнэ 4 цагийн өмнө
Хүүхдийн сошиал хэрэглээг хязгаарлах зайлшгүй хоёр шалтгаан 5 цагийн өмнө
Нөмрөгийн соёлз, галстай, цэцэгт, зараа уул орчимд судалгаа хийж, дээж цуглууллаа 6 цагийн өмнө
Б.Ууганбаатар: Дуулж олсон мөнгөөрөө гэр, оронгүй хүмүүст гэр авч өгдөг 7 цагийн өмнө
Улаанбаатарт үүлшинэ, цас орохгүй 7 цагийн өмнө
“Их зохиолч С.Буяннэмэх судлалын хөгжил: Өнөөдөр ба ирээдүй” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо 22 цагийн өмнө
УРИАЛГА: Halloween-ий баяраар чихэр өгөх айлууд хаалгандаа чимэглэл байршуулаарай 23 цагийн өмнө
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд 23 цагийн өмнө
​Ерөнхийлөгчийн айлчлалаар хувийн хэвшлүүд 95.5 сая ам.долларын гэрээ байгууллаа Өчигдөр
​Zarig.mn мэдээллийн сайт уншигчдын тоогоор тэргүүллээ Өчигдөр
Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцэх асуудлууд Өчигдөр
Ц.Ганзориг: Х.Нямбаатарын ярьсан бүгд гүтгэлэг. Канадаас орогнол хүсэхээр бэлтгэж, хугацаа хожиж байна Өчигдөр
Иргэн: Цалин орлоо, халин одлоо Өчигдөр
Ихэнх нутгаар өдөртөө дулаарна Өчигдөр
Монгол-Оросын хилийн автозамын Цагааннуур боомт 11 дүгээр сарын 10 болон 26-ны өдөр түр хаана 2026/10/27
МИАТ компани Тайландын Бангкок хот дахь The Mall Group-тэй хамтын ажиллагаа эхлүүллээ 2026/10/27
Н.Учрал: Нөмрөгийн түймэртэй холбогдуулан өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг хянаж, ажлаа эрчимжүүл 2026/10/27
БНСУ-д суралцахаар төлөвлөж буй оюутан, эцэг эхчүүдийн анхааралд 2026/10/27
"Их говийн манаач" олон улсаас 5 дахь шагналаа хүртлээ 2026/10/27