"ЗАЛУУЧУУДЫН ОРОЛЦОО-ХОТЫН ХӨГЖИЛД" ШИНЭ САНАА, ШИЛДЭГ ТЕХНОЛОГИ ШАЛГАРУУЛАХ ХАКАТОН УРАЛДААН БОЛНО

Admin
Өчигдөр

Нийслэлийн нийт хүн амын тоо 2017 оны байдлаар 1,417,396 байсан бөгөөд үүнээс 15-34 насны 477,249 иргэд байгаа нь нийслэл хотод оршин суугаа хүн амын 33,6 хувийг эзэлж байна. Иймээс хотын соёл, хөгжил, тохижилтод залуучуудын идэвх, сайн дурын оролцоог нэмэгдүүлэх, залуучууд манлайлсан ухаалагхот болоход тэдний хувь нэмрийг татан оролцуулах, хэрэгжүүлж болохуйц шинэ санаа, шинэлэг шийдлийг дэмжих, бүтээлч хандлагад уриалах, сэдэлжүүлэх, нийслэл Улаанбаатар хотод тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх зорилгоор "Залуучуудын оролцоо-Хотын хөгжилд" шинэ санаа, шилдэг технологи шалгаруулаххакатон уралдааныг Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Залуучуудын хөгжлийн газар болон "Стартап Терминал"ХХК, "Үндэсний стартапфанд"ХХК хамтран зохион байгуулж байна.
Тус уралдаан гурван үе шаттай зохион байгуулагдах бөгөөд оюутан сурагчид, стартап багууд,уралдаанд оролцох хүсэлтэй хүн бүхэнд нээлттэй. Гагцхүү багийн гишүүд тэмцээн эхлэхээс дуусах хүртэл тэмцээний талбар дээр байх шаардлагатай юм.
"ЗАЛУУЧУУДЫН ОРОЛЦОО-ХОТЫН ХӨГЖИЛД" шинэ санаа, шилдэг технологи шалгаруулах хакатон уралдаан нь олон улсын зарчмаар хоёр хоног буюу 48 цаг зохион байгуулагдах бөгөөд 2 дахь өдөр нь шаардлага хангасан багууд төслийн илтгэлээ танилцуулан шүүгчид цаашид хэрэгжих боломжтой төслийг шалгарууланялагчийг тодруулах болно.
Баг тус бүр 3-5 хүний бүрэлдэхүүнтэй байх бөгөөд тулгамдаж буй асуудалд шийдэл боловсруулан бизнес төлөвлөгөө гаргаж, төслөө танилцуулах ба тавигдах шаардлагын дагуу төслөө бэлэн болгоно.
Eрөнхий сэдэв: "УХААЛАГ УЛААНБААТАР" /SMARTUB/
1 үе шат:
2018/11/27 – 2018/12/06
ØСмарт Сити төслийн материалыг [email protected] имэйл хаяг болонhttp://www.hackathon.nsfund.mnхаягаар хүлээн авна.
2 үе шат:
2018/12/07
ØМатериалаа ирүүлсэн нийт багуудаас 10 багийг шалгаруулан төслийн танилцуулгыг хийлгэж, 5 багийг дараагийн шатанд шалгаруулж, олон нийтэд мэдэгдэнэ.
3 үе шат:
2018/12/08 – 2018/12/09
ØШалгарсан 5 баг Хакатоны хөтөлбөрийн дагуу ажиллана.
Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газрын дарга С.Сүх-Очир:Тус уралдаан нь Нийслэл Улаанбаатар хотод тулгамдаж буй, ирээдүйд тулгамдаж болзошгүй асуудлуудыг шийдвэрлэхэд залуучуудын ур ухаан, авьяас чадвараа уралдуулан бүтээсэн шилдэг шийдэл, төслүүдийг шалгаруулах ба залуучуудад боломж нээж өгч байгаа юм.
Мөн төслүүдийг цаашид ажил хэрэг болгон хэрэгжүүлэх, бүтээгдэхүүн, үйлчилгээ гаргахад дэмжлэг үзүүлэх болно.
Хамгийн чухал нь "Ухаалаг Улаанбаатар" хотыг хөгжүүлэхэд залуучуудын оролцоо, хувь нэмрийг нэмэгдүүлэхэд чиглэж байгаа юм.
Нэгдүгээр байр 3 сая, Хоёрдугаар байр 2 сая, Гуравдугаар байр 1 саятөгрөгний шагналтай бөгөөд "Стартап терминал" ХХК-аас 21 сая төгрөгтэй дүйцэхүйц хэмжээний өртөгтэй дундын оффис, орчин нөхцөлөөр хангана. Мөн шилдгээршалгарсан багийн төслийг зах зээлийн шаардлага хангаж байгаа тохиолдолд "Үндэсний Стартапфанд" ХХК 50 сая хүртлэх төгрөгийн санхүүжилт олгох юм.
"Хакатон" гэж юу вэ? Хакатон нь тодорхой өгөгдсөн сэдвийн хүрээнд төрөл бүрийн мэргэжил, чадвартай хүмүүсээр үр дүнтэй багийг бүрдүүлэн, богино хугацаанд шинэ санааг хөгжүүлж, асуудлыг оновчтой, бүтээлчээр шийдвэрлэх нэг төрлийн уралдаант үйл ажиллагаа юм. гэж Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газраас мэдээллээ.
Дэлгэрэнгүй мэдээллийг 7700-1981, 9712-5557 дугаарын утас, info@nsfund.mnхаягаар авч болно.
Хэвлэлийн бага хурлын мэдээг энэхүү линкээс авна уу.https://www.facebook.com/www.unuudur.mn/
"ЗАЛУУЧУУДЫН ОРОЛЦОО ХОТЫН ХӨГЖИЛД -
- ШИНЭ САНАА, ШИЛДЭГ ТЕХНОЛОГИ"
шалгаруулах 2 өдрийн хакатон уралдаанд тавигдах шаардлага
Ерөнхий сэдэв: УХААЛАГ УЛААНБААТАР (SMARTUB)
Тэмцээний үе шат:
1 үе шат:
2018/11/27 – 2018/12/06
Смарт Сити төслийн материалыг [email protected] имэйл хаяг болонhttp://www.hackathon.nsfund.mnхаягаар хүлээн авна.
2 үе шат:
2018/12/07 – 2018/12/07
ØМатериалаа ирүүлсэн нийт багуудаас 10 багийн төслийн танилцуулгыг хийлгэж, 5 багийг дараагийн шатанд шалгаруулж, олон нийтэд мэдэгдэнэ.
3 үе шат:
2018/12/08 – 2018/12/09
ØШалгарсан 5 баг Хакатоны хөтөлбөрийн дагуу ажиллана.
Техникийн шаардлага:
Хакатон нь 2 өдөр явагдах тул эцсийн бүтээгдэхүүн гаргаж ирэх боломжгүй. Харин багууд 2 өдрийн дотор менторуудаас зөвлөгөө авч нэмэлт сайжруулалтаа хийнэ. 2 өдрийн эцэст PITCH(бүтээлээ танилцуулах) хийхэд дараах зүйлс тодорхой болсон байна. Үүнд:
§Төслийн слайд танилцуулга,
§Бизнесийн төлөвлөгөө боловсруулсан байх,
§Улаанбаатар хотыг ухаалаг болгоход чиглэсэн байх,
§Эдийн засгийн үр ашигтай байна,
§Демо буюу ажиллах зарчмын танилцуулга, бүрэн ажилладаг байх шаардлагагүй боловч ерөнхий үйлдлүүдээ заавал гүйцэтгэдэг байх. Үүнд:
oВэб апп бол тодорхой хэмжээнд ажилладаг вэб,
oМобайл апп бол тодорхой хэмжээнд танилцуулж болохуйц апп,
oIOT бол тодорхой хэмжээнд ажилладаг мэдээлэл цуглуулж байгааг харуулах,
oЧат бот бол дор хаяж бэлдсэн асуултуудад хариулж чаддаг байх,
oБусад технологиуд мөн адил тодорхой эсвэл ядаж доод түвшинд танилцуулж болохуйц ажилладаг байх,
§Багууд Асуудлыг олж харсан – Шийдлийг гаргасан – Хэрэгжүүлэх төлөвлөгөөгөө бичсэн – Төлөвлөгөөний дагуу хөгжүүлэлтээ эхэлсэн байх шаардлагатай.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Нийслэлийн салбар хорооны тэргүүнээр Болдхуягийн Билэгт сонгогдлоо 51 минутын өмнө
Өнөөдөр 16 настай охиныг хөнөөсөн хэргийг Дээд шүүх хаалттай хэлэлцэнэ 4 цагийн өмнө
Хүүхдийн сошиал хэрэглээг хязгаарлах зайлшгүй хоёр шалтгаан 5 цагийн өмнө
Нөмрөгийн соёлз, галстай, цэцэгт, зараа уул орчимд судалгаа хийж, дээж цуглууллаа 6 цагийн өмнө
Б.Ууганбаатар: Дуулж олсон мөнгөөрөө гэр, оронгүй хүмүүст гэр авч өгдөг 7 цагийн өмнө
Улаанбаатарт үүлшинэ, цас орохгүй 7 цагийн өмнө
“Их зохиолч С.Буяннэмэх судлалын хөгжил: Өнөөдөр ба ирээдүй” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо 22 цагийн өмнө
УРИАЛГА: Halloween-ий баяраар чихэр өгөх айлууд хаалгандаа чимэглэл байршуулаарай 23 цагийн өмнө
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд 23 цагийн өмнө
​Ерөнхийлөгчийн айлчлалаар хувийн хэвшлүүд 95.5 сая ам.долларын гэрээ байгууллаа Өчигдөр
​Zarig.mn мэдээллийн сайт уншигчдын тоогоор тэргүүллээ Өчигдөр
Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцэх асуудлууд Өчигдөр
Ц.Ганзориг: Х.Нямбаатарын ярьсан бүгд гүтгэлэг. Канадаас орогнол хүсэхээр бэлтгэж, хугацаа хожиж байна Өчигдөр
Иргэн: Цалин орлоо, халин одлоо Өчигдөр
Ихэнх нутгаар өдөртөө дулаарна Өчигдөр
Монгол-Оросын хилийн автозамын Цагааннуур боомт 11 дүгээр сарын 10 болон 26-ны өдөр түр хаана 2026/10/27
МИАТ компани Тайландын Бангкок хот дахь The Mall Group-тэй хамтын ажиллагаа эхлүүллээ 2026/10/27
Н.Учрал: Нөмрөгийн түймэртэй холбогдуулан өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг хянаж, ажлаа эрчимжүүл 2026/10/27
БНСУ-д суралцахаар төлөвлөж буй оюутан, эцэг эхчүүдийн анхааралд 2026/10/27
"Их говийн манаач" олон улсаас 5 дахь шагналаа хүртлээ 2026/10/27