ИНЕГ-ЫН МЭРГЭЖИЛТНИЙ АМИНД ХҮРСЭН СЭЖИГТЭН ХИЛ ДЭЭР БАРИГДЛАА

Admin
Өчигдөр

Энэ сарын 18-ны өдөр Иргэний нисэхийн ерөнхий газрын Худалдан авах ажиллагааны хэлтсийн ахлах мэргэжилтэн Х, мэргэжилтэн Б нар согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ бусадтай хувийн таарамжгүй харилцаа үүсгэж, улмаар зодолдсоны улмаас нэг нь амь насаа алдсан харамсалтай хэрэг гарчээ.

Хэргийг тодруулбал, ИНЕГ-ын ахлах мэргэжилтэн Х болон Б нар нь Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах "River Sounds" гэх цэнгээний газар үүрийн 04:00 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн үедээ гарч яваад, 4-5 залуутай маргалдаж, тус цэнгээний газрын үүдэнд зодолдсон аж.

Зодооны улмаас ИНЕГ-ын мэргэжилтэн Х нь хүнд гэмтэл авч, ГССҮТ рүү ухаангүй байдалтай яаралтай түргэн тусламжаар хүргэгдэн очжээ.

Тэрээр хүнд гэмтэл авсан байсан учраас ГССҮТ-ийн Эрчимт эмчилгээний тасагт нийт дөрвөн хоног ухаангүй, эмчилгээ хийлгэж байгаад энэ сарын 22-ны өдөр нас барсан байна.

ИНЕГ-ын мэргэжилтэн Х-ийн амь насанд бүлэглэн халдсан гэх дөрвөн сэжигтнийг цагдаагийн байгууллагаас цагдан хорьж, мөрдөн шалгах ажиллагаа явуулж эхэлсэн байна. Цагдаагийн байгууллагаас цагдан хорихоос өмнөх өдөр дээрх хэрэг үйлдсэн гэх дөрвөн сэжигтний нэг нь Монгол Улсын хилээр гарах гэж байгаад баригджээ.

Хэрэг гардаг өдөр талийгаачтай хамт байсан ИНЕГ-ын мэргэжилтэн цагдаагийн байгууллагад хандаж өргөдөл гаргасан бөгөөд одоогоор хохирогчоор тайлбар мэдүүлэг өгч байгаа аж. Мөн өнөөдрийн байдлаар хэрэгт холбоотой этгээдүүдээс мэдүүлэг авч, мөрдөн шалгах ажиллагаа явуулж буй юм байна.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Нийслэлийн салбар хорооны тэргүүнээр Болдхуягийн Билэгт сонгогдлоо 54 минутын өмнө
Өнөөдөр 16 настай охиныг хөнөөсөн хэргийг Дээд шүүх хаалттай хэлэлцэнэ 4 цагийн өмнө
Хүүхдийн сошиал хэрэглээг хязгаарлах зайлшгүй хоёр шалтгаан 5 цагийн өмнө
Нөмрөгийн соёлз, галстай, цэцэгт, зараа уул орчимд судалгаа хийж, дээж цуглууллаа 6 цагийн өмнө
Б.Ууганбаатар: Дуулж олсон мөнгөөрөө гэр, оронгүй хүмүүст гэр авч өгдөг 7 цагийн өмнө
Улаанбаатарт үүлшинэ, цас орохгүй 7 цагийн өмнө
“Их зохиолч С.Буяннэмэх судлалын хөгжил: Өнөөдөр ба ирээдүй” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо 22 цагийн өмнө
УРИАЛГА: Halloween-ий баяраар чихэр өгөх айлууд хаалгандаа чимэглэл байршуулаарай 23 цагийн өмнө
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд 23 цагийн өмнө
​Ерөнхийлөгчийн айлчлалаар хувийн хэвшлүүд 95.5 сая ам.долларын гэрээ байгууллаа Өчигдөр
​Zarig.mn мэдээллийн сайт уншигчдын тоогоор тэргүүллээ Өчигдөр
Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцэх асуудлууд Өчигдөр
Ц.Ганзориг: Х.Нямбаатарын ярьсан бүгд гүтгэлэг. Канадаас орогнол хүсэхээр бэлтгэж, хугацаа хожиж байна Өчигдөр
Иргэн: Цалин орлоо, халин одлоо Өчигдөр
Ихэнх нутгаар өдөртөө дулаарна Өчигдөр
Монгол-Оросын хилийн автозамын Цагааннуур боомт 11 дүгээр сарын 10 болон 26-ны өдөр түр хаана 2026/10/27
МИАТ компани Тайландын Бангкок хот дахь The Mall Group-тэй хамтын ажиллагаа эхлүүллээ 2026/10/27
Н.Учрал: Нөмрөгийн түймэртэй холбогдуулан өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг хянаж, ажлаа эрчимжүүл 2026/10/27
БНСУ-д суралцахаар төлөвлөж буй оюутан, эцэг эхчүүдийн анхааралд 2026/10/27
"Их говийн манаач" олон улсаас 5 дахь шагналаа хүртлээ 2026/10/27