“ЭЕРЭГ ЦЭНЭГ” МАНГА НОМЫН НЭЭЛТ БОЛЛОО

Admin
Өчигдөр

Залуучуудын дундах жендэрт суурилсан хүчирхийлэл тэр дундаа бие махбод, сэтгэл санаа, эдийн засгийн болон бэлгийн хүчирхийллийн талаарх ойлголтыг нэмэгдүүлж, үүнээс сэргийлэх мэдлэг, мэдээлэл өгөх зорилготой "ЭЕРЭГ ЦЭНЭГ" манга номын нээлт 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Улаанбаатар инновацийн төвд боллоо.

"Хөөрхөн Зүрх" ТББ-аас санаачлан хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон урлагаар дамжуулан жендэрт суурилсан хүчирхийллийг таслан зогсооход олон нийтийг уриалан дуудах "Гинжийг тасал 2" нөлөөллийн компанит ажил НҮБ-ын Хүн амын сан, Швейцарийн Хөгжлийн Агентлагийн дэмжлэгтэйгээр 2 дахь жилдээ үргэлжилж байна.

Энэхүү компанит ажлын хүрээнд гаргаж буй "ЭЕРЭГ ЦЭНЭГ" манга ном нь залуучуудын дундах жендэрт суурилсан хүчирхийлэл тэр дундаа бие махбод, сэтгэл санаа, эдийн засгийн болон бэлгийн хүчирхийллийн талаарх ойлголтыг нэмэгдүүлж, үүнээс сэргийлэх мэдлэг, мэдээлэл өгөх зорилготой бөгөөд номын нээлтийг Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газартай хамтран зохион байгууллаа.

Нээлтэд НҮБ-ын Хүн амын сангийн төлөөлөгч Наоми Хитакара болон нийслэлийн Залуучуудын хөгжлийн газрын дарга С.Сүх-Очир, "Хөөрхөн Зүрх" ТББ-ын ерөнхий зохицуулагч Б.Оюундарь нар хүрэлцэн ирж, мэндчилгээ дэвшүүлсэн бөгөөд манга номын аудио танилцуулгыг хийж, оролцогчдын дунд номын талаарх хэлэлцүүлэг өрнүүлэв.

гэж "Хөөрхөн зүрх" ТББ-аас мэдээллээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Нийслэлийн салбар хорооны тэргүүнээр Болдхуягийн Билэгт сонгогдлоо 53 минутын өмнө
Өнөөдөр 16 настай охиныг хөнөөсөн хэргийг Дээд шүүх хаалттай хэлэлцэнэ 4 цагийн өмнө
Хүүхдийн сошиал хэрэглээг хязгаарлах зайлшгүй хоёр шалтгаан 5 цагийн өмнө
Нөмрөгийн соёлз, галстай, цэцэгт, зараа уул орчимд судалгаа хийж, дээж цуглууллаа 6 цагийн өмнө
Б.Ууганбаатар: Дуулж олсон мөнгөөрөө гэр, оронгүй хүмүүст гэр авч өгдөг 7 цагийн өмнө
Улаанбаатарт үүлшинэ, цас орохгүй 7 цагийн өмнө
“Их зохиолч С.Буяннэмэх судлалын хөгжил: Өнөөдөр ба ирээдүй” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо 22 цагийн өмнө
УРИАЛГА: Halloween-ий баяраар чихэр өгөх айлууд хаалгандаа чимэглэл байршуулаарай 23 цагийн өмнө
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд 23 цагийн өмнө
​Ерөнхийлөгчийн айлчлалаар хувийн хэвшлүүд 95.5 сая ам.долларын гэрээ байгууллаа Өчигдөр
​Zarig.mn мэдээллийн сайт уншигчдын тоогоор тэргүүллээ Өчигдөр
Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцэх асуудлууд Өчигдөр
Ц.Ганзориг: Х.Нямбаатарын ярьсан бүгд гүтгэлэг. Канадаас орогнол хүсэхээр бэлтгэж, хугацаа хожиж байна Өчигдөр
Иргэн: Цалин орлоо, халин одлоо Өчигдөр
Ихэнх нутгаар өдөртөө дулаарна Өчигдөр
Монгол-Оросын хилийн автозамын Цагааннуур боомт 11 дүгээр сарын 10 болон 26-ны өдөр түр хаана 2026/10/27
МИАТ компани Тайландын Бангкок хот дахь The Mall Group-тэй хамтын ажиллагаа эхлүүллээ 2026/10/27
Н.Учрал: Нөмрөгийн түймэртэй холбогдуулан өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг хянаж, ажлаа эрчимжүүл 2026/10/27
БНСУ-д суралцахаар төлөвлөж буй оюутан, эцэг эхчүүдийн анхааралд 2026/10/27
"Их говийн манаач" олон улсаас 5 дахь шагналаа хүртлээ 2026/10/27