Өнөөдөр "ТЭЦ-4" ТӨХК-ийн гадна талбайд галт зэвсэгтэй цэргүүд бүслэн зогсож сургуулилт хийжээ. Үүнийг харсан зарим иргэд "Төрийн эргэлт гарах гээд улсын онцгой обьектуудаа хамгаалалтад авч байна" гэх тайлбартай зургуудыг цахим орчинд нийтлэн, олон нийтийн дунд багагүй төөрөгдөл үүсгэсэн юм.
Энэ талаар холбогдох албаныхнаас тодруулахад "Дотоодын цэргийн сургуулилт явагдаж 17:00 цагт дууссан. Ямар нэгэн ноцтой асуудал биш" хэмээн мэдээлэл өглөө. Мөн Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн "Онцгой байдлийнхан сургалт хийсэн" гэж мэдэгдээд байна.


Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна