Төрийн албаны шалгалтаар явж байсан Засгийн газрын Хэрэг эрхлэх газар болон Сангийн яамны албан хаагчид уржигдар шөнө Завхан аймгийн Солонготын даваанд осолдсон талаар өчигдөр мэдээлсэн билээ.
Тэгвэл ухаангүй байсан нэг эмэгтэй нь нас барсан гэх мэдээлэл гарчээ. Үүнийг Тээврийн цагдаагийн албанаас тодруулахад "Нас барсан хүн байхгүй. Бүгд амьд байгаа өчигдөр 18.00 цагийн үед Улаанбаатар хотод нисдэг тэргээр авчирсан. Одоо ГССҮТ-д эмчлүүлж байгаа" гэлээ.
Ослын шалтгаан нөхцөл нь Ланд 200 маркийн машинтай явж байсан бөгөөд даваан дээр гүүрний далан мөргөж осолдсон байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна