ЗГХЭГ-ЫН РЕФЕРЭНТ н.ГАНБАТЫН БИЕИЙН БАЙДАЛ ТААРУУ БАЙНА


Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас төрийн албан хаагчдыг атестатчилах ажлыг улсын хэмжээнд өрнүүлж байгаа. Монгол Улсын 21 аймаг, нийслэлийг хамарсан төрийн албаны энэхүү шалгалтыг зохион байгуулахаар ажлын хэсэг байгуулж, ЗГХЭГ болон яамдын албан тушаалтнууд ойрын өдрүүдэд орон нутагт ажиллаж байгаа юм.

Төрийн албаны атестачлалын шалгалт явуулах зорилгоор хөдөө орон нутагт ажиллаж байсан ЗГ-ын авто баазын ланд 200 машин Солонготын даваанаас бууж байхдаа онхолдсон байна. Тус машинд явсан хүмүүсээс ЗГХЭГ-ын реферэнт Ганбат, сангийн яамны Ц нарын биеийн байдал тааруу байгаа юм байна. Өнөөдөр Улаанбаатар хотод авчирж эмчилгээ хийхээр ажиллаж байна гэдгийг албаны эх сурвалжаас мэдээллээ.

Энэ талаар бид Архангай аймгийн нэгдсэн эмнэлгийн мэс заслын эмч Чойжамцтай холбогдлоо. Тэрээр, "Осол болсон нь үнэн. Өнөөдөр өглөө 8.40 цагт Улаанбаатараас өвчтөнүүдийг авч явахаар нисдэг тэрэг ирсэн. Одоо Цахир сумын төвд байна. Ланд-200 автомашинд сууж явсан төрийн албаны дөрвөн хүн осолдсон. Дугуй нь буудсан учраас осолдлоо гэж хэлж байна лээ. Ослын шалтгааныг замын цагдаагийн албаныхан өгөх байх аа. Гурав нь нэлээд хүнд бэртсэн. Аминаас холуур гэж гэмтэл" гэсэн юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Нийслэлийн салбар хорооны тэргүүнээр Болдхуягийн Билэгт сонгогдлоо 2 цагийн өмнө
Өнөөдөр 16 настай охиныг хөнөөсөн хэргийг Дээд шүүх хаалттай хэлэлцэнэ 5 цагийн өмнө
Хүүхдийн сошиал хэрэглээг хязгаарлах зайлшгүй хоёр шалтгаан 6 цагийн өмнө
Нөмрөгийн соёлз, галстай, цэцэгт, зараа уул орчимд судалгаа хийж, дээж цуглууллаа 8 цагийн өмнө
Б.Ууганбаатар: Дуулж олсон мөнгөөрөө гэр, оронгүй хүмүүст гэр авч өгдөг 8 цагийн өмнө
Улаанбаатарт үүлшинэ, цас орохгүй 8 цагийн өмнө
“Их зохиолч С.Буяннэмэх судлалын хөгжил: Өнөөдөр ба ирээдүй” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо 23 цагийн өмнө
УРИАЛГА: Halloween-ий баяраар чихэр өгөх айлууд хаалгандаа чимэглэл байршуулаарай Өчигдөр
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд Өчигдөр
​Ерөнхийлөгчийн айлчлалаар хувийн хэвшлүүд 95.5 сая ам.долларын гэрээ байгууллаа Өчигдөр
​Zarig.mn мэдээллийн сайт уншигчдын тоогоор тэргүүллээ Өчигдөр
Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцэх асуудлууд Өчигдөр
Ц.Ганзориг: Х.Нямбаатарын ярьсан бүгд гүтгэлэг. Канадаас орогнол хүсэхээр бэлтгэж, хугацаа хожиж байна Өчигдөр
Иргэн: Цалин орлоо, халин одлоо Өчигдөр
Ихэнх нутгаар өдөртөө дулаарна Өчигдөр
Монгол-Оросын хилийн автозамын Цагааннуур боомт 11 дүгээр сарын 10 болон 26-ны өдөр түр хаана 2026/10/27
МИАТ компани Тайландын Бангкок хот дахь The Mall Group-тэй хамтын ажиллагаа эхлүүллээ 2026/10/27
Н.Учрал: Нөмрөгийн түймэртэй холбогдуулан өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг хянаж, ажлаа эрчимжүүл 2026/10/27
БНСУ-д суралцахаар төлөвлөж буй оюутан, эцэг эхчүүдийн анхааралд 2026/10/27
"Их говийн манаач" олон улсаас 5 дахь шагналаа хүртлээ 2026/10/27