АМИА АЛДСАН 13 НАСТАЙ ОХИНЫ ХЭРГИЙН ШҮҮХ ХУРАЛ ДАХИН ХОЙШИЛЛОО


-ХУРАЛД ИРЭЭГҮЙ ХЭМЭЭН ШҮҮГДЭГЧИЙН ӨМГӨӨЛӨГЧИЙГ 300 МЯНГАН ТӨГРӨГӨӨР ТОРГОВ-

Өнөөдөр "Очир" төвийн зочид буудлын өрөөнд амиа алдсан 13 настай охины хэргийн анхан шатны шүүх хурал Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн шүүхэд эхлэв. Шүүх хурал эхэлсэн даруйд хоёр хоногийн дараа арван цагт болохоор хойшлуулж шийдвэрлэлээ. Учир нь шүүгдэгч М.Жавхлангийн өмгөөлөгч П.Цэрэнпунцаг шүүх хурал ирээгүй гэх шалтгаанаар хойшиллоо. Өмгөөлөгч П.Цэрэнпунцаг өвчтэй гэх шалтгаанаар "Эмчийн нарийн үзлэг хийлгэх учир шүүх хурлыг хойшлуулж өгнө үү" хэмээн бичиг ирүүлсэн аж. Харин шүүгч нар өвчтэй гэх эмчийн бичиг хуурамч гэж үзэж түүнд торгуулийн арга хэмжээ авахаар шийдэв. Түүнийг шүүх хурлын шийдвэрлэх явцад санаатайгаар нөлөөлсөн хэмээн үзэж Зөрчлийн тухай хуулийн 15,7,2-т заасны дагуу шүүх хуралд тодорхойгүй шалтгаанаар ирээгүй гэх гэж үзэж 300 мянган төгрөгөөр торгож шийдвэрлэлээ.

Өнөөдрийн шүүх хуралд иргэний хариуцагчаар "Очир төв"-ийг дуудсан боловч ирээгүй байна. Шүүхээс иргэний хариуцагчаар татагдсан "Очир" төв анх нийгэмд хамгийн буруу мэдээлэл түгээсэн байдаг. Тодруулбал, хэргийг үйл явдлыг буруугаар тайлбарласан, мэдүүлэг худал өгсөн, хохирогч охиныг согтуу орж ирсэн, хохирогчийг байнга үйлчлүүлдэг байсан хэмээн нийгэмд түгээж нас барсан охины нэр хүндийг ноцтойгоор гутаан доромжилсон, ар гэрийнхэнд нь сэтгэл санааны хохирол учруулсан. Мөн тухайн хэрэг гардаг өдөр тухайн охин аврал эрж хашгирч байхад ямар нэгэн туслалцаа үзүүлээгүй зэрэг шалтгаанаар бага насны хүүхдийг амиа алдахад хүргэсэн гэх үндэслэлээр татах байсан боловч шүүх хуралд ирээгүй байна.

-ИРГЭД БОЛОН ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГЫНХАН ШИЙДВЭРЭЭ ГАРГАХГҮЙ БАЙГААГ ЭСЭРГҮҮЦЭЖ БАЙНА-

Шүүхийн танхимын гадна шийдвэрийг ажиглаж, бүтэн жилийн хугацаа олон хойшилж яллах дүгнэлтээ гаргахгүй байгааг эсэргүүцэн Монголын эмэгтэйчүүдийн холбооны төлөөлөл, "Лантуун дохио" төрийн бус байгууллагын Ганжавхлан, УИХ-ын гишүүн О.Баасанхүү нар хүрэлцэн ирсэн байв. УИХ гишүүн О.Баасанхүү хохирогчийн аав болох Г.Лхагвасүрэнгийн хүсэлтээр шүүх хуралд ажиглагчаар орохоор ирсэн байсан хэдий ч шүүх бүрэлдэхүүн хүсэлтийг хангаагүй бөгөөд түүнийг шүүх хуралд оруулах боломжгүй хэмээн үзжээ. Учир нь бага насны хүүхдийн хүчингийн гэмт хэргийг тухай шүүж байгаа учраас нууцлах үүргийн хүрээнд түүнийг хуралд оруулаагүй аж.

Мөн шүүх шийдвэрээ гаргахгүй байгааг эсэргүүцэн иргэд "Нүдээ нээ" хэмээн самбар барьж, охид эмэгтэйчүүдийн хүчирхийллийг эсэргүүцсэн иргэдийн тайван жагсаал болов. Энэхүү "Нүдээ нээ" үндэсний хөдөлгөөн дээрх хэргийн шүүх хуралд нийтдээ найман удаа ирж, жагсаал хийж эсэргүүцлээ илэрхийлж байсан аж. Мөн өнөөдөр ч бас ийнхүү шүүхийн шийдвэрийг хүлээж ийнхүү жагсав. Шүүхийн шийдвэрээр шүүх хурал энэ сарын 23-ны өдрийн 10 цагт болохоор шийдвэрлэлээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Нийслэлийн салбар хорооны тэргүүнээр Болдхуягийн Билэгт сонгогдлоо 1 цагийн өмнө
Өнөөдөр 16 настай охиныг хөнөөсөн хэргийг Дээд шүүх хаалттай хэлэлцэнэ 5 цагийн өмнө
Хүүхдийн сошиал хэрэглээг хязгаарлах зайлшгүй хоёр шалтгаан 6 цагийн өмнө
Нөмрөгийн соёлз, галстай, цэцэгт, зараа уул орчимд судалгаа хийж, дээж цуглууллаа 7 цагийн өмнө
Б.Ууганбаатар: Дуулж олсон мөнгөөрөө гэр, оронгүй хүмүүст гэр авч өгдөг 8 цагийн өмнө
Улаанбаатарт үүлшинэ, цас орохгүй 8 цагийн өмнө
“Их зохиолч С.Буяннэмэх судлалын хөгжил: Өнөөдөр ба ирээдүй” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо 23 цагийн өмнө
УРИАЛГА: Halloween-ий баяраар чихэр өгөх айлууд хаалгандаа чимэглэл байршуулаарай Өчигдөр
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд Өчигдөр
​Ерөнхийлөгчийн айлчлалаар хувийн хэвшлүүд 95.5 сая ам.долларын гэрээ байгууллаа Өчигдөр
​Zarig.mn мэдээллийн сайт уншигчдын тоогоор тэргүүллээ Өчигдөр
Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцэх асуудлууд Өчигдөр
Ц.Ганзориг: Х.Нямбаатарын ярьсан бүгд гүтгэлэг. Канадаас орогнол хүсэхээр бэлтгэж, хугацаа хожиж байна Өчигдөр
Иргэн: Цалин орлоо, халин одлоо Өчигдөр
Ихэнх нутгаар өдөртөө дулаарна Өчигдөр
Монгол-Оросын хилийн автозамын Цагааннуур боомт 11 дүгээр сарын 10 болон 26-ны өдөр түр хаана 2026/10/27
МИАТ компани Тайландын Бангкок хот дахь The Mall Group-тэй хамтын ажиллагаа эхлүүллээ 2026/10/27
Н.Учрал: Нөмрөгийн түймэртэй холбогдуулан өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг хянаж, ажлаа эрчимжүүл 2026/10/27
БНСУ-д суралцахаар төлөвлөж буй оюутан, эцэг эхчүүдийн анхааралд 2026/10/27
"Их говийн манаач" олон улсаас 5 дахь шагналаа хүртлээ 2026/10/27