ШАТАХУУНЫ ҮНЭ ХОЁРДУГААР САРААС БУУНА ГЭВ


Дэлхийн зах зээл дээр нефтийн үнэ буурсантай холбогдуулан Монголд шатахууны үнэ буурна гэх хүлээлт байна. Энэ тухай Ашигт малтмал газрын тосны газрын Газрын тосны салбар хариуцсан орлогч дарга Ц.Эрдэнэбаяр "Ашигт малтмал газрын тосны газар шатахууны хангамж, нөөц, чанар хариуцдаг. Монгол Улс "А-92, А-80 бензинд онцгой албан татвар ногдуулахгүй байгаа. Дэлхийн зах зээл дээр газрын тосны үнэ өссөн нь шатахууны үнэд нөлөөлж ирлээ.

Газрын тосны үнэ өссөн нь ОПЕК, ОХУ-ын хамтын ажиллагааны гэрээний хүрээнд газрын тосны олборлолтыг танах бодлого хэрэгжүүлсэнтэй холбоотой. Мөн АНУ болон Сирийн улс төрийн хурцадмал байдлаас болж газрын тосны үнэ 2014 оноос хойш хамгийн өндөр түвшинд буюу 80 ам.долларт хүрсэн.

Энэ өсөлттэй холбоотой ОХУ-ын "Роснефть" компани өнгөрсөн 10 дугаар сард шатахууны хилийн үнийг тонн тутамд 45-85 ам.доллараар нэмсэн. 11 дүгээр сард ОХУ-аас нийлүүлсэн шатахууны хилийн үнэ 758-788 ам.доллар байсан. Харин АИ-92 бензин 766-765 ам.доллар болж буурч байна. Арваннэгдүгээр сард импортолсон шатахуун 12 дугаар сард борлуулалтад гарна. Тиймээс 12 дугаар сард шатахууны үнэ буурахгүй болов уу. Харин 1-2 дугаар сард шатахууны үнэ аажимдаа буурах магадлалтай" хэмээв.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Нийслэлийн салбар хорооны тэргүүнээр Болдхуягийн Билэгт сонгогдлоо 1 цагийн өмнө
Өнөөдөр 16 настай охиныг хөнөөсөн хэргийг Дээд шүүх хаалттай хэлэлцэнэ 5 цагийн өмнө
Хүүхдийн сошиал хэрэглээг хязгаарлах зайлшгүй хоёр шалтгаан 6 цагийн өмнө
Нөмрөгийн соёлз, галстай, цэцэгт, зараа уул орчимд судалгаа хийж, дээж цуглууллаа 7 цагийн өмнө
Б.Ууганбаатар: Дуулж олсон мөнгөөрөө гэр, оронгүй хүмүүст гэр авч өгдөг 8 цагийн өмнө
Улаанбаатарт үүлшинэ, цас орохгүй 8 цагийн өмнө
“Их зохиолч С.Буяннэмэх судлалын хөгжил: Өнөөдөр ба ирээдүй” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо 23 цагийн өмнө
УРИАЛГА: Halloween-ий баяраар чихэр өгөх айлууд хаалгандаа чимэглэл байршуулаарай Өчигдөр
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд Өчигдөр
​Ерөнхийлөгчийн айлчлалаар хувийн хэвшлүүд 95.5 сая ам.долларын гэрээ байгууллаа Өчигдөр
​Zarig.mn мэдээллийн сайт уншигчдын тоогоор тэргүүллээ Өчигдөр
Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцэх асуудлууд Өчигдөр
Ц.Ганзориг: Х.Нямбаатарын ярьсан бүгд гүтгэлэг. Канадаас орогнол хүсэхээр бэлтгэж, хугацаа хожиж байна Өчигдөр
Иргэн: Цалин орлоо, халин одлоо Өчигдөр
Ихэнх нутгаар өдөртөө дулаарна Өчигдөр
Монгол-Оросын хилийн автозамын Цагааннуур боомт 11 дүгээр сарын 10 болон 26-ны өдөр түр хаана 2026/10/27
МИАТ компани Тайландын Бангкок хот дахь The Mall Group-тэй хамтын ажиллагаа эхлүүллээ 2026/10/27
Н.Учрал: Нөмрөгийн түймэртэй холбогдуулан өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг хянаж, ажлаа эрчимжүүл 2026/10/27
БНСУ-д суралцахаар төлөвлөж буй оюутан, эцэг эхчүүдийн анхааралд 2026/10/27
"Их говийн манаач" олон улсаас 5 дахь шагналаа хүртлээ 2026/10/27