НЯРАЙН ЦОГЦОСЫГ АНХ НОХОЙ ЗУУЖ ИРСЭН ГЭЖ МЭДЭГДЖЭЭ


Сүүлийн жилүүдэд нярай хүүхдээ хаях, амийг нь санаатайгаар хохироосон гэх жигшүүрт хэрэг цөөнгүй гарах болсон. Хамгийн сүүлд Хан-Уул дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэрт орших нэгэн орон сууцны жижүүр эмэгтэй хүүхдээ төрүүлээд хаясан байж болзошгүй тухай мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.

Тодруулбал, жижүүр эмэгтэйг жирэмсэн байсан төдийгүй хугацаандаа төрөөд учир битүүлгээр хүүхэд нь алга болсныг нэгэн эмэгтэй анзаарч, энэ тухай мэдээллийг өчигдөр цагдаагийн байгууллагад өгчээ. Тухайн эмэгтэйгээс хүүхдээ яасан эсэхийг асуухад "эндсэн" гэх утга бүхий хариултыг хэлсэн байна. Мөн нэгдүгээр амаржих газарт амаржсан гэдгийг дуулаад эмнэлгээс тодруулахад "мэдэхгүй" гэснээс өөр тодорхой мэдээлэл өгөөгүй ажээ. Ийнхүү иргэнээс ирсэн учир битүүлэг мэдээллийн дагуу Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс хэргийг шалгаж эхэлсэн байна. Түүнчлэн хүүхэд алга болсон, хүүхдээ хаясан гэсэн хэргүүдтэй тулган шалгаж байгаа аж.

Цагдаагийн байгууллагад ийм дуудлага мэдээлэл ирэхээс дөрөвхөн хоногийн өмнө буюу арваннэгдүгээр сарын 16-ний өдөр гадны нөлөөтэй нас барсан байж болзошгүй нэг сартай нярайн цогцос олдсон тухай мэдээлэл зарим хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр цацагдсан.

Хэргийг тодруулбал, нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 24-р хорооны нутаг дэвсгэрт байрлах амралтын газрын орчмоос нэг сартай зэрэмдэглэгдсэн нярайн цогцос олдсон. Хэргийн тухай дуудлагыг амралтын газрын ажилтан анх өгсөн гэх ба тэрбээр "Доод аманд гөлөглөсөн охин нохой байдаг. Тэр нохой юм зууж ирээд хаячихаар нь очоод хартал хүүхдийн цогцос байсан. Тэгээд цагдаагийн 102 дугаарт дуудлага өгсөн" гэж мэдэгджээ.

Эх сурвалжийн мэдээлснээр нярайн цогцосыг анх нохой зууж ирсэн, цогцосны баруун хөл байхгүй, мөн гэдэс дотрыг задалж, цэнхэр өнгийн утсаар оёдол тавьсан байжээ. Түүнчлэн хүүхдийн цогцос хөлдүү ямар нэг хувцас, өмсгөлгүй нүцгэн байсан байна. Тухайн газар нь эзгүй зэлүүд, хөл хөдөлгөөн багатай байршил бөгөөд ойролцоох амралтын газруудад зочин хүлээж аваагүй байх үед буюу хэрэг гарсан өдрийн өглөөгүүр үл таних эрэгтэй хүн ганцаараа явж байсан гэх мэдээлэл байна. Уг хэргийг харьяаллын дагуу Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж байгаа бөгөөд урьдчилсан дүгнэлтээр нас барсан нярайг эцэг, эх нь шашны зан үйл хийж, ил хаясан байж болзошгүй гэж үзэж байгаа аж. Нөгөөтэйгүүр нярайн гэдэс дотрыг задалж, буцаан оёсон байсан нь сэжигтэй үйлдэл гэж үзэхэд хүргэж байгаа тул цогцосны эд эрхтэнийг бүрэн байгаа эсэхийг нягталж эхлээд буй


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Нийслэлийн салбар хорооны тэргүүнээр Болдхуягийн Билэгт сонгогдлоо 2 цагийн өмнө
Өнөөдөр 16 настай охиныг хөнөөсөн хэргийг Дээд шүүх хаалттай хэлэлцэнэ 6 цагийн өмнө
Хүүхдийн сошиал хэрэглээг хязгаарлах зайлшгүй хоёр шалтгаан 7 цагийн өмнө
Нөмрөгийн соёлз, галстай, цэцэгт, зараа уул орчимд судалгаа хийж, дээж цуглууллаа 8 цагийн өмнө
Б.Ууганбаатар: Дуулж олсон мөнгөөрөө гэр, оронгүй хүмүүст гэр авч өгдөг 9 цагийн өмнө
Улаанбаатарт үүлшинэ, цас орохгүй 9 цагийн өмнө
“Их зохиолч С.Буяннэмэх судлалын хөгжил: Өнөөдөр ба ирээдүй” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо Өчигдөр
УРИАЛГА: Halloween-ий баяраар чихэр өгөх айлууд хаалгандаа чимэглэл байршуулаарай Өчигдөр
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд Өчигдөр
​Ерөнхийлөгчийн айлчлалаар хувийн хэвшлүүд 95.5 сая ам.долларын гэрээ байгууллаа Өчигдөр
​Zarig.mn мэдээллийн сайт уншигчдын тоогоор тэргүүллээ Өчигдөр
Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцэх асуудлууд Өчигдөр
Ц.Ганзориг: Х.Нямбаатарын ярьсан бүгд гүтгэлэг. Канадаас орогнол хүсэхээр бэлтгэж, хугацаа хожиж байна Өчигдөр
Иргэн: Цалин орлоо, халин одлоо Өчигдөр
Ихэнх нутгаар өдөртөө дулаарна Өчигдөр
Монгол-Оросын хилийн автозамын Цагааннуур боомт 11 дүгээр сарын 10 болон 26-ны өдөр түр хаана 2026/10/27
МИАТ компани Тайландын Бангкок хот дахь The Mall Group-тэй хамтын ажиллагаа эхлүүллээ 2026/10/27
Н.Учрал: Нөмрөгийн түймэртэй холбогдуулан өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг хянаж, ажлаа эрчимжүүл 2026/10/27
БНСУ-д суралцахаар төлөвлөж буй оюутан, эцэг эхчүүдийн анхааралд 2026/10/27
"Их говийн манаач" олон улсаас 5 дахь шагналаа хүртлээ 2026/10/27