09:00 цагт: Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн бүх салбарт иргэдэд хууль зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх өдөрлөг болно.
09:00 цагт: НЗДТГ-т НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаан болно.
09:00 цагт: Улаанбаатар чуулгын байранд Сүхбаатар дүүргийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд "Ногоон гэрэл-Цагаан шугам" тэмцээн болно.
09:00 цагт: Урлах эрдмийн дээд сургуульд "Гутлын зохион бүтээлт" цахим сургалтын хөтөлбөрийн албан ёсны нээлт болно.
09:00 цагт: Монголын уран зургийн галерейд "Шинжлэх ухаан, технологи, инноваци-2018" үзэсгэлэн эхэлнэ.
09:00 цагт: "Пума Империал" зочид буудалд "Амьсгалах эрх-Агаарын бохирдлыг бууруулахад иргэний үүрэг оролцоо" Үндэсний зөвлөлдөх уулзалт болно.
09:30 цагт: Үндсэн хуулийн цэцийн хуралдаанаар Захиргааны ерөнхий хууль Үндсэн хууль зөрчсөн эсэх асуудлыг хянан хэлэлцэнэ.
10:00 цагт: Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд "Очир төв"-д амиа алдсан 13 настай охины хэргийн шүүх хурал болно.
10:00 цагт: Улсын гуравдугаар эмнэлэгт тус эмнэлгийн нэвтрүүлсэн шинэ технологийг нийтэд танилцуулах арга хэмжээ болно.
10:00 цагт: Үлэг гүрвэлийн төв музейд тус үүсэн байгуулагдсаны 5 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний бага хурал болно.
10:00 цагт: Монголын хүүхдийн ордонд "Хүүхдийн хүмүүжил, хөгжлийн орчин" сэдэвт сургалт болно.
"Holiday Inn" зочид буудалд
"Монгол ньюс" мэдээллийн төвд
"Хэвлэлийн хүрээлэн"-д
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна