НЭГ МАШИНЫГ ХИЛЭЭР ШАЛГАЖ НЭВТРҮҮЛЭХЭД 30-40 МИНУТ ШААРДЛАГАТАЙ


ЗТХЯ-ны Автотээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга С.Батболдоор ахлуулсан ажлын хэсэг Өмнөговь аймгийн Гашуунсухайт боомтод ажиллаж байна. Хятадын талтай уулзалт хийж, тээвэр зохицуулалтын хэд хэдэн шийдэлд хүрч, хэрэгжүүлж эхэлжээ.Нүүрс таталтыг Хятадын талаас хийж эхэлсэн бөгөөд Хятадын хил, гаалиас "Ухаалаг гарц" гэх шинэ технологи нэвтрүүлж, мэдээллүүдийг шивж оруулахад цаг хугацаа их зарцуулж байгаа тул программ хангамж шинэчлэгдтэл нэг машиныг хилээр шалгаж нэвтрүүлэхэд ойролцоогоор 30-40 минут шаардагдах юм байна. Тиймээс цуваанд очерлож буй жолооч нарын гаалийн бүрдүүлэлтийг урьдчилан хураан авч, программдаа давхар шивэх арга хэмжээг Хятадын талаас авч байгаа бөгөөд татан авалт хэвийн болтол өдөрт 200-300 машин хилээр нэвтрэх тооцоо байна.Мөн тус ажлын хэсгийнхэн урт цуваа, оочер дарааллыг шийдэх үүднээс ачаагүй тээврийн хэрэгслүүдийг Оюутолгойн замаар явуулж, Цагаанхадны гаалийн бүсэд буулгах ачаатай тээврийн хэрэгслүүдийг Гашуунсухайтын нүүрс тээврийн авто замаар 2 эгнээгээр явуулахаар зохион байгуулаад байна.Ингэснээр урсгал сөрж, аваар осол гаргахаас сэргийлж, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах шуурхай зохицуулалт хийж байгаа юм гэж Авто тээврийн үндэсний төвөөс мэдээллээ


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Нийслэлийн салбар хорооны тэргүүнээр Болдхуягийн Билэгт сонгогдлоо 2 цагийн өмнө
Өнөөдөр 16 настай охиныг хөнөөсөн хэргийг Дээд шүүх хаалттай хэлэлцэнэ 6 цагийн өмнө
Хүүхдийн сошиал хэрэглээг хязгаарлах зайлшгүй хоёр шалтгаан 7 цагийн өмнө
Нөмрөгийн соёлз, галстай, цэцэгт, зараа уул орчимд судалгаа хийж, дээж цуглууллаа 8 цагийн өмнө
Б.Ууганбаатар: Дуулж олсон мөнгөөрөө гэр, оронгүй хүмүүст гэр авч өгдөг 9 цагийн өмнө
Улаанбаатарт үүлшинэ, цас орохгүй 9 цагийн өмнө
“Их зохиолч С.Буяннэмэх судлалын хөгжил: Өнөөдөр ба ирээдүй” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо Өчигдөр
УРИАЛГА: Halloween-ий баяраар чихэр өгөх айлууд хаалгандаа чимэглэл байршуулаарай Өчигдөр
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд Өчигдөр
​Ерөнхийлөгчийн айлчлалаар хувийн хэвшлүүд 95.5 сая ам.долларын гэрээ байгууллаа Өчигдөр
​Zarig.mn мэдээллийн сайт уншигчдын тоогоор тэргүүллээ Өчигдөр
Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцэх асуудлууд Өчигдөр
Ц.Ганзориг: Х.Нямбаатарын ярьсан бүгд гүтгэлэг. Канадаас орогнол хүсэхээр бэлтгэж, хугацаа хожиж байна Өчигдөр
Иргэн: Цалин орлоо, халин одлоо Өчигдөр
Ихэнх нутгаар өдөртөө дулаарна Өчигдөр
Монгол-Оросын хилийн автозамын Цагааннуур боомт 11 дүгээр сарын 10 болон 26-ны өдөр түр хаана 2026/10/27
МИАТ компани Тайландын Бангкок хот дахь The Mall Group-тэй хамтын ажиллагаа эхлүүллээ 2026/10/27
Н.Учрал: Нөмрөгийн түймэртэй холбогдуулан өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг хянаж, ажлаа эрчимжүүл 2026/10/27
БНСУ-д суралцахаар төлөвлөж буй оюутан, эцэг эхчүүдийн анхааралд 2026/10/27
"Их говийн манаач" олон улсаас 5 дахь шагналаа хүртлээ 2026/10/27