БАГАХАНГАЙ ДҮҮРГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВ ЭМНЭЛГИЙН ШИНЭ БАЙРТАЙ БОЛЛОО


Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, НИТХ-ын тэргүүлэгчдийн 2017 оны 89 дүгээр тогтоолоор батлагдсан "Нийслэлийн эрүүл мэнд" дэд хөтөлбөрт нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа эрүүл мэндийн байгууллагуудын барилгыг үе шаттайгаар шинэчлэх ажил тусгагдан хэрэгжүүлж байгаа билээ.

Энэ ажлын хүрээнд өнөөдөр НЭМГ-ын харьяа Багахангай дүүргийн эрүүл мэндийн төв 40 ортой шинэ байртай боллоо. Нээлтийн арга хэмжээнд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, Нийгмийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч-Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа, Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар, Багахангай дүүргийн ИТХ-ын дарга Х.Цогцэцэг, дүүргийн Засаг дарга С.Эрдэнэбаяр, Эрүүл мэндийн төвийн дарга Х.Ганбат болон албаны бусад хүмүүс оролцсон юм.

Нийслэл хотоос 90 км алслагдсан зайд орших тус эрүүл мэндийн төвийн барилга нь ашиглалтын шаардлага хангахгүй болсноос гадна зөвхөн Багахангай дүүргийн иргэд төдийгүй отрын малчид, зэргэлдээ сумдын хүн амд эрүүл мэндийн болон яаралтай түргэн тусламжийн үйлчилгээг үзүүлдгээс орны хүртээмжийг нэмэгдүүлэх зайлшгүй шаардлага тулгарч байсан.

Энэ асуудлыг шийдвэрлэх зорилгоор нийслэлийн төсвөөс 2,8 тэрбум төгрөгийн хөрөнгийн асуудлыг шийдвэрлэж, 2017 оны есдүгээр сард тус төвийн шинэ барилгын ажлыг эхлүүлэн өнөөдөр ашиглалтад өгч байна. Шинэ эмнэлгийн барилгын нийт талбай 2392,6 м2 бөгөөд Дотрын тасаг, Хүүхдийн тасаг, Төрөх тасаг, Уламжлалт эмчилгээний тасаг бүхий нийт 40 ортой эмнэлэг болон өргөжжээ.

Эрүүл мэндийн яамнаас Рентген аппарат, эмнэлгийн машин зэрэг 250 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдсэн бөгөөд нийслэлийн төсвөөр физик эмчилгээний иж бүрэн тоног төхөөрөмж, биохимийн аппарат, эмнэлгийн ор зэргийг шийдэж өгчээ. Эмнэлгийн шинэ барилга ашиглалтад орсноор эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмж нэмэгдэж, иргэд тав тухтай орчинд үйлчлүүлэх бүрэн боломжтой болжээ.

Дашрамд дуулгахад, 2018 онд нийслэлийн төсвийн хөрөнгөөр Нийслэлийн Шүд эрүү нүүрний төвийн шинэ барилгыг ашиглалтад оруулсан ба Туул тосгоны эрүүл мэндийн төвийн шинэ барилгын ажлыг эхлүүлэн ирэх 2019 онд ашиглалтад оруулахаар ажиллаж байна.

Түүнчлэн нийслэлээс эмнэлгийн байгууллагуудын гадна зам, талбайг иж бүрэн тохижуулах ажлыг 2016 оноос эхлэн хэрэгжүүлж байгаа бөгөөд өнгөрсөн хугацаанд нийт 10 эмнэлгийн гадна зам, талбайг тохижуулан хүлээлгэж өгсөн юм.




0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Нийслэлийн салбар хорооны тэргүүнээр Болдхуягийн Билэгт сонгогдлоо 2 цагийн өмнө
Өнөөдөр 16 настай охиныг хөнөөсөн хэргийг Дээд шүүх хаалттай хэлэлцэнэ 6 цагийн өмнө
Хүүхдийн сошиал хэрэглээг хязгаарлах зайлшгүй хоёр шалтгаан 7 цагийн өмнө
Нөмрөгийн соёлз, галстай, цэцэгт, зараа уул орчимд судалгаа хийж, дээж цуглууллаа 8 цагийн өмнө
Б.Ууганбаатар: Дуулж олсон мөнгөөрөө гэр, оронгүй хүмүүст гэр авч өгдөг 9 цагийн өмнө
Улаанбаатарт үүлшинэ, цас орохгүй 9 цагийн өмнө
“Их зохиолч С.Буяннэмэх судлалын хөгжил: Өнөөдөр ба ирээдүй” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо Өчигдөр
УРИАЛГА: Halloween-ий баяраар чихэр өгөх айлууд хаалгандаа чимэглэл байршуулаарай Өчигдөр
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд Өчигдөр
​Ерөнхийлөгчийн айлчлалаар хувийн хэвшлүүд 95.5 сая ам.долларын гэрээ байгууллаа Өчигдөр
​Zarig.mn мэдээллийн сайт уншигчдын тоогоор тэргүүллээ Өчигдөр
Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцэх асуудлууд Өчигдөр
Ц.Ганзориг: Х.Нямбаатарын ярьсан бүгд гүтгэлэг. Канадаас орогнол хүсэхээр бэлтгэж, хугацаа хожиж байна Өчигдөр
Иргэн: Цалин орлоо, халин одлоо Өчигдөр
Ихэнх нутгаар өдөртөө дулаарна Өчигдөр
Монгол-Оросын хилийн автозамын Цагааннуур боомт 11 дүгээр сарын 10 болон 26-ны өдөр түр хаана 2026/10/27
МИАТ компани Тайландын Бангкок хот дахь The Mall Group-тэй хамтын ажиллагаа эхлүүллээ 2026/10/27
Н.Учрал: Нөмрөгийн түймэртэй холбогдуулан өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг хянаж, ажлаа эрчимжүүл 2026/10/27
БНСУ-д суралцахаар төлөвлөж буй оюутан, эцэг эхчүүдийн анхааралд 2026/10/27
"Их говийн манаач" олон улсаас 5 дахь шагналаа хүртлээ 2026/10/27