ГАШУУНСУХАЙТЫН НҮҮРСТЭЙ МАШИНЫ ЦУВАА 120 КМ БОЛЖЭЭ


Нүүрсний экспортын гол судас болох Гашуунсухайт боомтын нүүрс тээвэр дахин хүндрэлтэй байдалд орсон тухай бид өмнө нь мэдээлж байсан. Арваад хоногийн өмнө л тус боомтын үйл ажиллагаа хэвийн үргэлжилж, өдөрт 1200-1300 нүүрс ачсан машин хил нэвтэрч байсан бол өнөөдөр 100 хүрэхгүй байгаа. Өнөөдрийн байдлаар Тавантолгойгоос Гашуунсухайт боомт хүрэх 239 км замд 5002 машины 120 км цуваа үүсээд байна.Тус боомт орчмын нөхцөл байдлын талаар Өмнөговь аймгийн ИТХ-ын дарга Х.Сугир мэдээлэл хийлээ.Түүний хэлснээр сүүлийн гурван жилд тус замд 42 хүн амиа алдаж, 51 хүн хүнд бэртсэн байна. Энэ оны эхний арван сарын байдлаар гэхэд 464 осол бүртгэжээ. Ослын дийлэнх нь жолоочийн хариуцлагагүй байдлаас болж үүссэн байна. Жолооч нар согтуугаар тээвэр хийх, гүйцэж түрүүлэх зэргээс үүдэн осол гардаг аж. Мөн машины урт дараалал үүссэн үед жолооч нар хүлээхээс халшран шороон замаар явдаг нь бэлчээрт сөргөөр нөлөөлж, цаашлаад тээвэрчид, малчдын дунд зөрчилдөөн үүсэхэд хүрээд байгаа гэнэ. Түүний онцолсон бас нэгэн зүйл нь "С" зөвшөөрөлтэй холбоотой асуудал байв.

Өмнөговь аймгийн Иргэдийн хурлаас ажлын хэсэг гарч тээвэр гүйцэтгэж буй компаниудад шалгалт хийжээ. Тэгэхэд Авто тээврийн үндэсний төвөөс олгосон "С" зөвшөөрлийн тоо тухайн орон нутагт тээвэр хийж буй зөвшөөрөлтэй машины тооноос зөрсөн байна. Тухайлбал, нэр бүхий компанид Авто тээврийн үндэсний төвөөс 78 "С" зөвшөөрөл олгосон гэсэн байхад нэдэр дээрээ 100 гаруй "С" зөвшөөрөлтэй машин тээвэр хийдэг аж. Түүнчлэн Гашуунсухайт авто замд тээврийн бүрэн бүтэн байдлыг шалгах байгууллага байдаггүй. Энэхүү эрхийг "Гашуунсухайт" авто замын компанид хүртэл олгоогүй байгааг тэрбээр онцлов. Гэвч Цогтцэцийд ажиллаж байгаа тээврийн компани нь таван байцаагчтай бөгөөд тэр нь хаанаа ч хүрдэггүй байна. Иймээс хариуцсан байгууллагууд, Засгийн газрын түвшинд Цагаан хад орчмын асуудлыг анхааралдаа авч, ажил хэрэг болгохыг хүслээ.

Өмнөговь аймаг нь уул уурхайн бүс нутаг. Манай улсын төсвийг бүрдүүлэгч томоохон уурхай, ордууд тус аймагт бий. Энэ хэрээрээ иргэдийн нийгмийн асуудал хурцаар тавигддаг билээ. Оны эхний найман сарын мэдээгээр Өмнөговь нийт нутаг дэвс­гэрийн 9.5 хувь ашиглалт болон хайгуулын тусгай зөв­шөөрөлтэй. Үүний 7.5 хувийг хайгуулын тусгай зөвшөөрөл, үлдсэн нь ашиглалтын зөвшөөрөл байдаг. Нийтдээ 92 ашиг­лал­тын тусгай зөвшөөрөл, 115 хайгуулын тусгай зөв­шөөрөл хүчин төгөлдөр байгаа юм


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Нийслэлийн салбар хорооны тэргүүнээр Болдхуягийн Билэгт сонгогдлоо 2 цагийн өмнө
Өнөөдөр 16 настай охиныг хөнөөсөн хэргийг Дээд шүүх хаалттай хэлэлцэнэ 6 цагийн өмнө
Хүүхдийн сошиал хэрэглээг хязгаарлах зайлшгүй хоёр шалтгаан 7 цагийн өмнө
Нөмрөгийн соёлз, галстай, цэцэгт, зараа уул орчимд судалгаа хийж, дээж цуглууллаа 8 цагийн өмнө
Б.Ууганбаатар: Дуулж олсон мөнгөөрөө гэр, оронгүй хүмүүст гэр авч өгдөг 9 цагийн өмнө
Улаанбаатарт үүлшинэ, цас орохгүй 9 цагийн өмнө
“Их зохиолч С.Буяннэмэх судлалын хөгжил: Өнөөдөр ба ирээдүй” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо Өчигдөр
УРИАЛГА: Halloween-ий баяраар чихэр өгөх айлууд хаалгандаа чимэглэл байршуулаарай Өчигдөр
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд Өчигдөр
​Ерөнхийлөгчийн айлчлалаар хувийн хэвшлүүд 95.5 сая ам.долларын гэрээ байгууллаа Өчигдөр
​Zarig.mn мэдээллийн сайт уншигчдын тоогоор тэргүүллээ Өчигдөр
Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцэх асуудлууд Өчигдөр
Ц.Ганзориг: Х.Нямбаатарын ярьсан бүгд гүтгэлэг. Канадаас орогнол хүсэхээр бэлтгэж, хугацаа хожиж байна Өчигдөр
Иргэн: Цалин орлоо, халин одлоо Өчигдөр
Ихэнх нутгаар өдөртөө дулаарна Өчигдөр
Монгол-Оросын хилийн автозамын Цагааннуур боомт 11 дүгээр сарын 10 болон 26-ны өдөр түр хаана 2026/10/27
МИАТ компани Тайландын Бангкок хот дахь The Mall Group-тэй хамтын ажиллагаа эхлүүллээ 2026/10/27
Н.Учрал: Нөмрөгийн түймэртэй холбогдуулан өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг хянаж, ажлаа эрчимжүүл 2026/10/27
БНСУ-д суралцахаар төлөвлөж буй оюутан, эцэг эхчүүдийн анхааралд 2026/10/27
"Их говийн манаач" олон улсаас 5 дахь шагналаа хүртлээ 2026/10/27