Хог хаягдлаас шатааж, ЭРЧИМ ХҮЧ боловсруулах үйлдвэрийг байгуулах боломж бүрэн бий


ОЛОН УЛСЫН БАЙГУУЛЛАГУУДЫН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ “ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТ БА НҮХЭН ЖОРЛОН” ЗӨВЛӨЛДӨХ УУЛЗАЛТ ХИЙВ

УИХ-ын Гишүүн, БОАЖ-ын Сайд Б.Бат-Эрдэнийн санаачилгаар “Хог хаягдлын менежмент ба нүхэн жорлон” олон талт зөвлөлдөх уулзалт хийв. Уулзалтын эхэнд Монгол орны ихэнх сум суурин газарт тэр дундаа гол мөрөн, нуурын ойролцоо хур хогны цэг үүссэн байна, мөн нүхэн жорлонгүй аймаг, сумыг байгуулахад хамтарч ажиллахыг хүслээ.

НҮБ-ын Монгол дахь Суурин зохицуулагч Тапан Мишра: “Эрүүл мэнд болон ариун цэврийн асуудал салшгүй холбоотой. Бид ногоон монголыг бүтээхээс өмнө ариун цэврийн байгууламжийн асуудлыг нэн яаралтай шийдвэрлэх хэрэгтэй байна. Мөн хаягдал баттерейн асуудлыг цэгцлэх ёстой. Сайдын хэлсэнчлэн -45 градусын хүйтэнд цэцэрлэгийн насны хүүхэд хүртэл гадаа бие засаж байгаатай ч таарч байлаа. Тиймээс БОАЖЯ-наас манлайлал үзүүлж байгаа энэ асуудалд манай байгууллагын зүгээс бүрэн дэмжиж ажиллах болно”.

ТӨЛӨӨЛӨГЧИД ДАРААХ БАЙР СУУРИЙГ ИЛЭРХИЙЛЭВ
Хог хаягдлаас шатааж, ЭРЧИМ ХҮЧ боловсруулах үйлдвэрийг байгуулах боломж бүрэн бий. Гэвч орон нутагт үйлдвэр барих газар олголт хүндрэлтэй байдгаас энэ ажил ТЭГ зогсолттой байна. Тиймээс салбар дундын уялдаа холбоог сайжруулах, үйлдвэрлэгч, импортлогчийн өргөтгөсөн хариуцлагыг нэмэгдүүлэх талаар хог хаягдлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хэрэгтэй байна.
“Хог хаягдлыг худалдаж авах, системийг бүрдүүлэх, аж ахуйн нэгжүүд бүтээгдэхүүнийхээ хаягдал сав, баглаа, шилийг эргүүлэн татдаг байх ёстой” гэх мэт саналууд тавьж байв.
Хуралд НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, Европын холбооноос хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүд, НҮБ-ын Хүүхдийн сан, НҮБ-ын ХАБИТАТ байгууллага, Дэлхийн хүнс, хөдөө аж ахуйн байгууллага, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Азийн сан, ЖАИКА, БНХАУ-ын ЭСЯ, Япон Улсын ЭСЯ, Иран Улсын ЭСЯ-ны төлөөлөгчид оролцсон ба үйл ажиллагааныхаа төлөвлөлтөд оруулах, дэмжин ажиллахаа илэрхийлэв.

0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Гачуурт, Хуандайн амны цахилгаан хангамжийг сайжрууллаа 16 цагийн өмнө
Онцгой байдлын алба хаагчид иргэдийг нийтийн биеийн тамирт уриаллаа 19 цагийн өмнө
“Талх Чихэр” ХК-ийн “Мишээл” хөх тариан талх “Ард Түмний хүнс”-ээр шалгарлаа 20 цагийн өмнө
Алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргажээ 21 цагийн өмнө
С.Даваасүрэн: Энэ жил түлшний жинг нэмэгдүүлж, чанарыг сайжруулсан 22 цагийн өмнө
Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 1000 мод тарьжээ 22 цагийн өмнө
"Намрын ногоон өдрүүд" нэгдсэн арга хэмжээний шилдгүүд тодорлоо Өчигдөр
Мөнгөн завьяагийн нүхэн гарцын ханыг өөрчилөхөөр болжээ Өчигдөр
Ихэнх нутгаар хүйтэрнэ Өчигдөр
Дэлхийн аялал жуулчлалын өдөр тохиож байна Өчигдөр
Содон хороолол чиглэлийн авто замын зүүн урсгалыг түр хааж, засварлана Өчигдөр
“НАМРЫН НОГООН ӨДРҮҮД–2026” өргөтгөсөн худалдаа долоо хоног сунгалаа Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
“Night Marathon Ulaanbaatar 2026” олон улсын шөнийн гүйлтэд 9 мянга орчим хүн оролцжээ Өчигдөр
ЦАГ АГААР: Баруун аймгийн ихэнх нутгаар бороо, нойтон цас орно Өчигдөр
Сонгон шалгаруулалтын урилга 2026/09/26
Төв аймгийн ДЦС-ын 30 га газрын асуудлыг шийдвэрлэжээ 2026/09/26
ИРГЭД: Амьдрал хэцүү байхад хямд үнэтэй бензин л авна шүү дээ 2026/09/26
Өнөөдөр автомашингүй өдөр 2026/09/26
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 2026/09/26